x

Европын Холбоо гангийн импортын татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

Европын Холбоо /ЕХ/ гадаадаас нийлүүлэх гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлж, татвар ногдуулахаас өмнө тус холбооны импортын хэмжээг хоёр дахин бууруулахаар төлөвлөж байгаагаа мягмар гарагт мэдэгджээ. 

Европын гангийн салбар тус холбооны үйлдвэрлэл буурахад нөлөөлж буй Хятадын өрсөлдөөнтэй тулгарч байгаа үед Аж үйлдвэрийн комиссар Стефан Сежурне дээрх саналуудыг танилцуулсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн Азийн тус улсаас хямд металл импортлохгүйн тулд 50 хувийн татвар ногдуулсны дараа ЕХ ийм алхам хийж байна.  

“Европын гангийн үйлдвэрлэл сүйрлийн ирмэг дээр ирээд байна. Тиймээс бид хөрөнгө оруулж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, эргэн өрсөлдөх чадвартай болгохын тулд гангийн салбараа хамгаалж байна” гэж С.Сежурне дээрх мэдэгдлийг хийхийнхээ өмнө сэтгүүлчдэд хэлжээ. Энэхүү стратеги нь “Европыг дахин аж үйлдвэржүүлэх” зорилготой гэж тэрбээр X хуудсандаа бичсэн байна. Энэхүү саналыг одоо ЕХ-ны 27 гишүүн орон болон Европын парламент батлах ёстой.

Өнгөрсөн онд Хятадад нэг тэрбум гаруй тонн ган үйлдвэрлэснээр 149 сая тонныг үйлдвэрлэсэн өрсөлдөгч Энэтхэгийг хол давсан байна. Тус хоёр улсын араас Япон 84 сая тонн, АНУ 79 сая тонноор тус тус удаалжээ. Харин Герман 37 сая тонныг үйлдвэрлэсэн бол Францын үйлдвэрлэл 11 сая тонноос бага, ЕХ бүхэлдээ 129.5 сая тонныг үйлдвэрлэсэн байна.

Европт гангийн салбарт 300 мянга орчим хүн ажилладаг. Гэсэн хэдий ч сүүлийн 15 жилийн хугацаанд 100 мянга орчим ажлын байр алга болсон гэдгийг тус салбарынхан хэлж байна. Европын гангийн холбооны мэдээлснээр, одоогийн хямралын улмаас мөн 2.3 сая шууд бус ажлын байр эрсдэлд ороод байгаа ажээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 2 цаг 0 мин Мэдээж “Ар нь түүз!” 2 цаг 11 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 2 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 2 цаг 36 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 2 цаг 40 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 2 цаг 45 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 2 цаг 50 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 2 цаг 55 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 17 цаг 54 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 17 цаг 58 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 21 цаг 43 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 21 цаг 57 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 22 цаг 9 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top