x

Алтны үнэ анх удаа унц нь 3800 ам.доллараас давлаа

АНУ-д бодлогын хүү буурах магадлал, засгийн газрын үйл ажиллагаа зогсох вий гэсэн болгоомжлол, геополитикийн хурцадмал байдал зэргээс шалтгаалан хөрөнгө оруулагчид найдвартай актив руу хошуурах болсноор даваа гарагт алтны үнэ түүхэнд анх удаа нэг унц нь 3800 ам.доллароос давж, шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ.

Тодруулбал, алтны үнэ 14:00 цагийн байдлаар 1.9 хувиар өсөж, унц нь 3,829,63 ам.доллар болсон байна. “High Ridge Futures” фирмийн металлын арилжаа хариуцсан захирал Дэвид Мегерийн хэлснээр, АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа түр зогсож болзошгүй байгаагаас үүдэн хөрөнгө оруулагчид найдвартай активын эрэлд гарсан нь алтны үнэ өсөх гол хүчин зүйлсийн нэг болжээ. Үүнээс гадна Оросын цэргүүд Украины зүүн нутгийн Донецк бүс нутгийн Шандриголово тосгоныг хяналтдаа авсан гэж ОХУ-ын Батлан​​ хамгаалах яамнаас мэдэгджээ.

Ингэснээр бодлогын хүү бага үед, мөн тодорхой бус нөхцөл байдал үүссэн үед өсөх хандлагатай байдаг алтны үнэ энэ он гарсаар 43 гаруй хувиар өсөөд байна. Өнгөрсөн баасан гарагт танилцуулсан АНУ-ын хувийн хэрэглээний зардлын үнийн индекс урьдчилсан таамаглалтай нийцсэн нь ирэх 10, 12 дугаар сард хуралдах Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах магадлалыг нэмэгдүүлжээ.

Үүний зэрэгцээ мөнгөний үнэ 2 гаруй хувиар өссөнөөр унц нь 47 ам.долларт хүрч, сүүлийн 14 жил гаруйн хугацаан дахь дээд түвшинд хүрсэн байна. Мөн цагаан алтны үнэ 1.5 хувиар өсөж, 1592.65 ам.доллар болсон нь сүүлийн 12 жилийн дээд үзүүлэлт болсон бол палладийн үнэ 1.1 хувиар буурч, 1255.61 ам.доллар болжээ. 

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 9 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 15 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 20 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 16 цаг 11 мин ЭМГЭНЭЛ 16 цаг 20 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 16 цаг 20 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 16 цаг 21 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 16 цаг 22 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 16 цаг 23 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 16 цаг 24 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 16 цаг 25 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 19 цаг 50 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 19 цаг 52 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 19 цаг 52 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 19 цаг 53 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 19 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 19 цаг 57 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 21 цаг 49 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 21 цаг 53 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 21 цаг 53 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top