x

Үл мэдэгдэх нисдэг биет

Үл мэдэгдэх нисдэг биетийг олон улсын хэмжээнд An unidentified flying object (UFO) хэмээн нэрлэдэг. Би анх үл мэдэгдэх нисдэг биет болон харь гаригийн хүний тухай гадаад дотоодын хэвлэлд гарсан мэдээллийг худал зүйл хэмээн боддог байж билээ. Гэтэл гурван жилийн өмнө би Интернэтэд кино сериалын  сайт “Netflix”-ээр үл мэдэгдэх нисдэг биетийн тухай хоёр чухал баримтат кино үзээд миний ойлголт өөрчлөгдсөн юм. Үл мэдэгдэх нисдэг биет  дэлхий дээр үнэхээр ирдэг юм байна. Энэ талаар дэлхий дээр хийсэн сүүлийн 70 жилийн судалгаа, баримт, фото зураг, дүрс бичлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг нотолгоо хангалттай байдаг юм байна. .

Үл мэдэгдэх нисдэг биетийг харсан олон хүн баримтат кинон дээр болсон явдлыг ярьж зарим нь зургийг нь үзүүлж зарим нь фото болон дүрс бичлэгээр бичсэнээ үзүүлж байлаа. Үл мэдэгдэх нисдэг биетийн тухай энгийн иргэд, цэргийн офицер, нисэгчид, усан цэргүүд, эрдэмтэд, сансрын нисэгчид мэдээлж байлаа. 

Өнгөрсөн зууны дөчөөд оны үеэс л үл мэдэгдэх нисдэг биет дэлхий дээр үзэгдсэн тухай анхны мэдээлэл хэвлэлээр гарч эхэлсэн ажээ. Зарим эх сурвалжийг үзэхэд үл мэдэгдэх нисдэг биетийн тухай болон харь гаригийн хүний тухай эртний агуйн дотор, хадан дээрхи зураг нь хэдэн мянган жил дэлхий дээр хадгалагдан үлджээ. Хятадын нэгэн агуйд харь гаригийн хүмүүсийг оршуулсан археологийн нотлох баримт олджээ.

Интернэтэд байршуулсан харь гаригийн хүмүүсийн тухай баримтат кинонд дэлхий дээр осолд орж сүйрсэн харь гаригийн хөлөг онгоц болон харь гаригийн хүмүүсийн цогцос болон бусад олон баримтуудыг   хараад үнэмшихэд хүрлээ. 

Харь гаригийн хөлөг онгоцны эд анги дэлхийд байдаггүй элементээр хийгджээ. Харь гаригийн хүн нь 120 см орчим өндөр, том толгой, гавалтай, нүд нь том, хамар нь бараг мэдэгдэхгүй шахам, туранхай биетэй, гар нь зургаан хуруутай байх аж. Хөлөг онгоцны удирдлагын кнопын самбар  нь зургаан хуруугаар дарах зориулалтай ажээ. Харь гаригийн хөлөг онгоцны эд анги нь огт шатдаггүй,  эвдэрч бутардаггүй дэлхий дээр огт байдаггүй  зүйл  ажээ. АНУ-ын нэгэн доктор харь гаригийн хөлөгнүүдын ашиглаж байгаа элемент дэлхий дээр одоогоор байхгүй, харин хэзээ нэгэн цагт “А -115” элементийг дэлхий нээх болно хэмээн мэдэгджээ. Яг тэр ёсоор энэ элеметийг нээсэн ажээ. 

Анх 1947 онд АНУ-ын Хуурай замын цэргийн офицер Нтю Мексизодын алба хааж байсан  цэргийн агуулахад маш нууцаар зөөж авчирсан хайрцагтай нууц зүйл дотор харь гаригийн хүний цогцос байсныг тэр бээр илрүүлжээ. Тэр нууц хайрцаг дотор харь гаригийн хүн 120 см орчим урттай, том тархи, том дугариг  нүдтэй, 6 хуруутай хүн дүрст амьтан байсан байна. 1950- иад оноос эхэлж АНУ-ын цэргийн лабориторид харь гаригийн эвдэрсэн хөлгийг зөөж авчраад  судалж эхэлсэн ажээ. Эдгээр харь гаргигийн хөлгүүдийн онцлог бол дэлхийн татах хүчинд ямар ч хамааралгүй нисэж чаддаг, агаарт тогтож байснаа гэнэт хурдаа авч цагт 40 000- 80 000 км хүртэл хурдалж байсан, далай, агаарт хаана  л бол хаана чөлөөтэй маш хурдан нисэж байлаа. Бүр усан доогуур хүртэл чөлөөтэй шумбаж байв. Нисэж байхдаа ямар ч дуу чимээ байхгүй байжээ.

АНУ-д  харь гаригийн хүнийг осол гарч дэлхий дээр сүйрсэн хөлөг онгоцноос нь  олзолж аваад   байцааж байсан ажээ. Тэр харь гаригийн 6 хуруутай жижиг хүн дэлхий дээр хоёр жил болоод өвчин тусаж нас баржээ.  Иймэрхүү баримтат бичлэгтэй кино Netflix-ээр гарсан. Тэрхүү кино “UFO”хэмээх нэртэй байв. 

Өнгөрсөн зууны дөч, тавиад оноос эхлээд 2015 он хүртэл харь гаригийн хөлөг онгоц, харь гаригийн хүмүүсийн тухай мэдээллийг АНУ-д маш их нууцалж байв. Харь гаригийн хөлөг онгоцны тхай мэдээлсэн хүмүүсийн яриа, хэвлэлд өгөх гэсэн мэдээ бичлэгүүд бүгд алга болж байв. АНУ-ын нууц байгууллагууд энэ асуудал дээр  маш хатуу хяналт тавьж нууцыг чанд хадгалж байлаа. Тэр үед Зөвлөлт Холбоо Улс, АНУ хоёр хүйтэн дайны үед хүчтэй өрсөлдөж байсан тул хэн нь  түрүүлж харь гаригийн хөлөг онгоцны технологийг олж эзэмших вэ гэдэг дээр  хамаг анхаарлаа тавьж байсан бололтой.  2017 онд анх АНУ-д Петагоны баримтат бичлэгээр харь гаргийн хөлөгний нисч яваа бичлэгийг албан ёсоор хүмүүст анх үзүүлсэн байна. 

Ер нь үл мэдэгдэх нисдэг биетийн тухай хүмүүс дэлхийн аль ч өнцгөөс ямар ч орон зайны хамааралгүй мэдээлдэг болж байна.Тэдгээр биетийг агаарт болон усан дор, усан дээр байхыг олон гэрч харсан байдаг.  Үл мэдэгдэх нисдэг биетийг дэлхийн орнуудын тусгай албад хүртэл сонирхдог болжээ. АНУ-д “Хөх ном”, “Кондоны Хороо”, Зөвлөлт улсад “Сетка”, “Галактика” зэрэг байгууллага үл мэдэгдэх нисдэг биетийг албан ёсоор судалдаг болжээ.

Анх үл мэдэгдэх нисдэг биетийг 1947 онд АНУ-ын биенесмэн Арнольд Кеннет АНУ-ын Вашингтон мужийн Рейнер уулын дээгүүр өөрийн хувийн нисэх онгоцоор нисч явж байхдаа ажигласан ажээ. Арнольд тэрхүү уулын дээгүүр үлэмж их хурдтай 9 нисдэг биет хувийн онгоцных нь дээгүүр нисэн өнгөрөхийг харжээ. Тэр үл мэдэгдэх нисдэг биет ойролцоогоор цагт 1600 милийн хурдтай явж байжээ.  Үл мэдэгдэх нисдэг биет нь таваг хэлбэртэй, ромбо хэлбэртэй, янжуур хэлбэртэй, пирамид хэлбэртэй, бөөрөнхий хэлбэртэй, шүхэр хэлбэртэй байдаг ажээ. 

Үл мэдэгдэх нисдэг биет олноор үзэгдсэн тохиолдол АНУ-д 1947, 1950, 1952, 1965, 1967, 1973 онуудад, Японд 1958 онд, Зөвлөлт улсад 1962, 1977-1978 онуудад үзэгджээ.

АНУ-ын Орегон мужид нутгийн фермерийн хоёр том бухыг харь гаригийнхан нэг ч дусал цус газарт асгалгүй, үхрийн чих, хамар, сүүлийг нь тэгшхэн хэмтэй огтолж туршсан явдал гарчээ. Нэг том бухнаас 60 литр цус гардаг. Гэтэл тэнд нэг ч дусал цус газар унагалгүй бүх цусыг нь авсан байжээ.  2004 онд болон 2014-2015 онуудад АНУ-ын далайн хөлөг онгоц “Нимиц”, “Рузвельт” дээр, мөн АНУ-ын нисэх хүчний нисэгчид үл мэдэгдэх нисдэг биетийг онгоцныхоо радар дээр дүрс бичлэгээр бичиж авчээ. АНУ-ын цэргийн ажиглагчид 2004 - 2021 оны хооронд 144 удаа үл мэдэгдэх нисдэг биетийг харжээ.  АНУ-ын NASA сансрын үл мэдэгдэх нисдэг биетийг “1- 4 метр хэмжээтэй, мөнгөлөг цагаан өнгөтэй,10 000- 30 000 фут өндөрт нисдэг, хурд нь цагт 2000 миль хүрдэг” хэмээн тодорхойлжээ.

1978 онд Зөвлөлт Холбоот улс “Үл мэдэгдэх нисдэг биетийг судлах хөтөлбөр” гаргаж 13 жилийн хугацаанд 3000 орчим үл мэдэгдэх үзэгдлийг бүртгэжээ.1977 онд үл мэдэгдэх нисдэг биет Зөвлөлт Холбоот Улсын Петрозаводск хотод үзэгджээ. 1980 онд зөвлөлтийн “Миг” сөнөөгч онгоц үл мэдэгдэх нисдэг биетийг устгахыг оролдсон боловч өөрсдөө устгагдсан ажээ.

Хятад улс өнгөрсөн зууны наяад онуудад цэргийн болон шинжлэх ухааны эрдэмтдийн мэдээллийг цуглуулж эхэлсэн бөгөөд  1987 онд Хятадад хийсэн хийсэн үл мэдэгдэх нисдэг биетийн тухай дүрс бичлэгийг 2008 онд анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлсэн ажээ.

Бразилд анх 1977 онд үл мэгдэгдэх нисдэг биет үзэгджээ. Бразилд үл мэдэгдэх нисдэг биетийг олон хүн харж фото, видео бичлэг хийжээ. Нэгэн бразил бүсгүй үл мэдэгдэх нисдэг биетээс лазер шиг цагаан туяа энгэр дээр нь тусаж намайг түлсэн гээд шарх сорвио үзүүлж байгаа тухай баримтат кинон дээр гарч байлаа.

Африкийн Замбабве улсад хүүхдүүд харь гаригийн хүмүүстэй телепати байдлаар харилцжээ. 

Монголд үл мэдэгдэх нисдэг биетийн тухай албан ёсны мэдээлэл болон тайлан байдаггүй. Харин 2022 оны 9-р сарын 27-ны шөнө Улаанбаатар хотын орчим Богд уулын дээгүүр үл мэдэгдэх нисдэг 3 биет гэрэл гарган нисэж байсныг  монголын нэгэн сонирхогч видео бичлэг хийж 2024 онд Интернэтэд байршуулсан байлаа. 

1997 оны 3-р сарын 14 -ны оройн  19 - 22 цагт АНУ-ын Невада  мужийн Финикс хотын дээгүүр V хэлбэртэй, 3.2 км урттай, 2.8 км өргөнтэй, олон жижиг ламп асаасан мэт гэрэлтэй, хөл бөмбөгийн 3 талбай нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний үлэмж том сансрын үл мэдэгдэх нисдэг биет ямар ч чимээ гаргалгүй алгуурхан удаан нисэн өнгөрөхийг тус хотын олон мянган хүн харжээ. Яг тэр үед Финикс хотоос 20 км-ын зайд орших АНУ-ын агаарын цэргийн баазаас цэргийн хоёр” F-15” сөнөөгч онгоц агаарт хөөрчээ. Тэдний нэг нисэгч Льюк ярихдаа “ Манай сөнөөгч онгоц тэрхүү үл мэдэгдэх нисдэг биет руу ойртоход гэнэт онгоцны радар зогсч, дэлгэц дээр юү ч харагдахгүй болсон. Радар яагаад эвдэрчих вэ хэмээх хооронд   нөгөө нисдэг биет ч алга болчихсон” гэжээ. 

Үл мэдэгдэх нисдэг биетийг сансарт илрүүлсэн тохиолдол олон гарчээ. Анх 150 жилийн өмнө 1878 онд АНУ-ын одон орон судлаач Свифт дурангаар нар хиртэлтийн үед нарнаас холгүй 2 том улаан өнгийн обьект харжээ.Энэхүү обьектыг одон оронч Моррис дахин харсан бөгөөддэлхийгээс 32000 км-ийн зайд нисч байсан,диаметр нь 2 км орчим байсан хэмээн бичжээ. 1965 онд АНУ-ын сансрын нисэгч Джеймс Макдивит “Джемми-4” сансрын хөлгөөр дэлхийг тойрч байхдаа сансрын үл мэдэгдэх нисдэг биет өөрийнх нь хөлгийн хажуугаар нисэж байгааг харжээ. 

АНУ-ын “Апполон” хөтөлбөрийн дагуу Саран дээр нисэж очсон сансарын нисэгчид саран дээр харь гаригийн бааз болон харь гаригийн хөлөг илрүүлсэн боловч энэ мэдээллийг маш их нууцалсан байна. 

Хамгийн сүүлд гарсан нэгэн сонин мэдээлэл бол АНУ-Зөвлөлт Холбоот улсын сансрын хамтарсан баг Сарны  харанхуй харагддаг нөгөө талд нь нисэж очжээ. Тэд тэнд  Саран дээр сүйрсэн 1.5 сая жилийн настай харь гаригийн үлэмж том сансрын хөлөг онгоцыг олжээ. Сансрын нисэгчид тэмдэглэлдээ: "Бид Саран дээр очоод тэрхүү гурвалжин хэлбэртэй аврага том хөлөг онгоц руу орсон. Маш эртний цагт хаанаас ч юм аль нэгэн гаригаас нисэж ирсэн хөлөг байсан бөгөөд түүний дээр солир мөргөсөн том том нүхнүүд болон он удаан жилийн тоос шороо, чулуужилт байсан нь энэ хөлөг их эртнийх гэдэг нь харагдаж байсан.

Тэгээд бид хөлөг дотор нилээд олон янз бүрийн утга бүхий тэмдэг харсан, гурвалжин хэлбэрийн хад, бас хаа нэгтээгээс ирсэн гэмээр харийн амьтдын дүрснүүд байсан, хамгийн сонин нь урт үргэлжилсэн шилэн хорго дотор огт мэдэхгүй 10 см орчим жижиг биетэй сонин амьтадын мумми байсан. Харин бидний хөлөг дотроос авсан зүйл нь харь гаригийн ганц хүний цогцос болон мөн сонин бичээсүүүд бүхий судар ном, хавтас шиг зүйлийг авсан. Тэрхүү харь гаригийн аварга том сансрын хөлөг 3370 метр урттай, 500 метрийн өндөртэй байсан” хэмээн бичжээ.

Дэлхий дээр үл мэдэгдэх нисдэг биет болон харь гаригийн хүмүүсийн тухай хамгийн их мэдээлэл баримт   цуглуулсан орон бол АНУ юм.  АНУ-д анх үл мэдэгдэх нисдэг биет, харь гаригийн хүмүүсийн тухай 12618 хүний мэдээлэл, 600 хуудас тайлан байдаг байсан бол одоо энэ талаархи мэдээлэл улам их болж өсчээ. 2023 оны 5-р сарын 31-ны өдөр АНУ-ын NASA “1996-2023 оны хооронд болсон сансрын үл мэдэгдэх үзэгдлийн тухай” хэвлэлийн бага хурал хийжээ. Энэ хугацаанд мэргэжилтгүүд сансрын нийт   10 000 үл мэдэгдэх үзэгдлийг албан ёсоор бүртгэжээ. 

Эдүгээ АНУ-ын Засгийн газрын мэдэлд   үл мэдэгдэх нисдэг биет 30 ширхэг,   харь гаригийн 20 хүний цогцос байгааг тус улсын лабораторид судалсаар байгаа ажээ.

Үл мэдэгдэх нисдэг биетүүд дэлхий дээр 1945 оны дараа өөрөөр хэлвэл тэр онд АНУ Японы хоёр хотод атомын бөмбөг хаяж дэлбэлсний дараа дэлхий дээр олноороо үзэгддэг болжээ. Үүнийг дэлхийн зарим эрдэмтэд атомын бөмбөгний хүчтэй дэлбэрэлт дэлхий дээр болсны дараа маш хурц тод гэрэл гарч цохилтын далайц дэлхийн азоны бүрхүүлийг нэвт нүхэлж гарсан бөгөөд олон арван мянган жил тайван байсан дэлхий хэмээх энэ цэнхэр гариг дээр чухам юү болсныг мэдэхээр үл мэдэгдэх нисдэг биетүүд өөр гаригаас ирсэн байж болзошгүй хэмээн үздэг ажээ. 

Тэхлээр манай дэлхийн хүмүүс цөмийн дайн хийж цэнхэр гаригаа өөрсдөө сөнөөчихгүй бол ойрын ирээдүйд дэлхийн хүмүүс хэт өндөр хөгжилтэй, хэт өндөр технологитой харь гаригийн хүмүүстэй холбоо тогтоож,дэлхий маань цөмийн дайн огт гарахгүй тайван болж, өндөр хөгжил, технологитой,  амар амгалан, ухаалаг гариг болж болох юм. 

Доржийн СҮХБААТАР, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Grace Bernard (84.239.33.135)
    HOW TO RECOVER LOST BITCOIN / REVENANT CYBER HACKER It’s quite unfortunate that too many people have fallen victim to the vast array of online frauds, resulting in large losses, some accountable to life – changing consequences. I have been a victim of fraud of about $95,000.00 by two binary platform films, Into invest binary option and I was totally devastated and confused. But thank God for my neighbor who introduced me to a legit and certified binary recovery expert company ( REVENANT CYBER HACKER ) that helped me recover all my lost funds, If you have found your self in the middle of online losing streak, though the emotions that inevitably accompany those losses can be devastating to your confidence. Do not worry. Kindly contact REVENANT CYBER HACKER for guidelines on how you can withdraw your funds from your PLATFROM VIA Email : revenantcyberhacker ( @ ) gmail (. ) com Telegram: revenantcyberhacker WhatsApp: + 1 (208) 425-8584 WhatsApp: + 1 (913) 820-0739 Website:http://www.revenantcyberhacker.com
    2025 оны 09 сарын 26 | Хариулах
  • Marian Lucas (149.50.222.2)
    HIRE THE TOP CRYPTO & BITCOIN RECOVERY EXPERTS THE HACK ANGELS I have always thought it would be impossible to recover stolen cryptocurrency funds until I came across a hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Thanks to their expertise and dedication. If you’ve lost Bitcoin due to a wrong transaction, hacking, or forgotten private keys, THE HACK ANGELS RECOVERY EXPERT is here to help. If they could recover my $820,000 there’s hope for you too. I highly endorse their services to anyone looking to have their funds traced and recovered. You can get in touch with them through their Contact WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 09 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 25 мин Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн түгээх станцаас илэрсэн 49 мин Т.Даваадалай: “Баянгол Бизнес инкубатор” төвийн 17 м² газрыг нөхөн олговортой чөлөөлнө 1 цаг 5 мин Өнөөдөр УИХ-ын хороод тэтгэврийн хэлэлцээр, өвөлжилт, “Оюу толгой”-н асуудлыг хэлэлцэнэ 1 цаг 8 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүдийн тов 1 цаг 9 мин Сансрын анхны дата төвд NVIDIA-ийн чип ашиглана 2 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 2 цаг 43 мин Цалинг нэмэх тохиролцоонд хүрснээр багш нар ажил хаялтаа зогсоолоо 14 цаг 47 мин Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол байгуулна 16 цаг 20 мин Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов 16 цаг 24 мин Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 16 цаг 26 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 16 цаг 27 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 16 цаг 27 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 16 цаг 31 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 16 цаг 33 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 16 цаг 35 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 16 цаг 37 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 16 цаг 39 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 17 цаг 48 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 18 цаг 12 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүү...
Top