x

МАН-ын даргын сонгууль институцын хямрал руу хөтлөх үү

Намрын чуулганы нээлтээс өмнө, ордон нам гүмхэн хэдий ч улс төр буцалж эхлээд байлаа. Томоохон төслийн асуудлаар Засгийн газрын гишүүдээс эхлээд төслийн удирдагч, төлөөлөгч нар цуглаж, Ерөнхийлөгчийн өрөөнд хуралдах зуур үндсэн сэдвээсээ хазайж, МАН-ын дотоод “зодоон” руу ороод явчихлаа. Ерөнхийлөгчийн амнаас энэ үед “Ерөнхий сайд намын даргаа хийдэг нь МАН-ын дүрэм юм” гэх үг унаж. Энэ мэтийн яриа Ерөнхийлөгчийн өрөөнд л өрнөсөн юм биш. МАН-ын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн тухай яриа, хоорондын зөрчил тэмцэл, хуйвалдаан МАН-ын цагаан байрнаас илүүтэй төрийн ордонд өрнөж эхэлсэн нь анхаарал татна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр МАН-ын даргын төлөө өрсөлдөж байна. Тэр дунд Ерөнхийлөгч нэг талд нь гарчихсан удирдаач хийж байгаа тухай,эсвэл өмнөх үетэйгээ дараа үеийнхэн нь хүч тэнцвэргүй тулаанд орж байгаа мэтээр, нөгөө талд нь УИХ-ын даргыг үеийн найз нь буюу экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжиж,экс Ерөнхийлөгч ирж наалдаад ашиг сонирхлоо нэгтгэж байгаа тухай мэдээлэл хөвөрч байна. Х.Баттулга УИХ-ын даргатай бизнес улс төрөөр хутгалдаад, хүзүү сээрээрээ нийлчихнэ гэх үнэмшил муутай л таамаг. Д.Амарбаясгаланд нэмэх оноо авчрахгүй энэ нөхцөл байдал Х.Баттулгад харин хэрэг болно. Улс төрд амьд байгааг нь сануулж, том намын даргын сонгуулийн ард нууц ноёнтон болоод сууж байгаа дүр зургаар төсөөлөөд үз л дээ. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн хоршил намын тамганы төлөөх өрсөлдөөнд нэг талд байгаа гэхээр л хар аяндаа Х.Баттулгыг авчирч нааж буй нь илт. Нөгөө талдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МАН-ын даргын сонгуульд гар бие оролцож, Ерөнхий сайд Г.Занданшатарыг дэмжиж байлаа ч УИХ-ын даргыг шууд утгаар нь заналхийлсэн гэдэг юу л бол. Харин хөл толгойгүй улстөржилтөөс харахад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноор улс төрд цэг тавихгүйг анзаарч болохоор байна. 

Өнгөц харахад үе хоорондын тэмцэл, ашиг сонирхлын зөрчил, хүний, өөрийн намын оролцоотой холион бантан мэт харагдах энэ үйл явцын хэтийн үр дүн нь хор уршиг их. Намын дотоод асуудал, хувь хүний өрсөлдөөн гэхээсээ төрийн институц хоорондын зөрчил, цаашлаад их хямралын нөхцөл байдалд хүргэх аюул бий.Ер нь ч тэр зүгтээ шуударчихсаныг үйл явдал харууллаа. 

Намын даргын сонгууль нь саяхан болж өндөрлөсөн Ардчилсан намд гашуун түүх бий. Яг өнөөдрийнх шиг үйл явдлаас эхэлсэн тэмцэл сүүлдээ намаа өөд нар харахгүй болгож, хэн нэр дэвшихээс үл хамааран институцын хямрал руу хөтөлж, төрийн үйл ажиллагаа тогтворгүй болсноор улс оронд ирсэн хор хохирол нь хэмжихээргүй их болсон.Дашрамд хэлэхэд хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн АН-ын даргын сонгууль МАН-ынхтай харьцуулахад хамаагүй эрүүл өрсөлдөөн болж өнгөрсөн. 

МАН-ын дарга болох тэмцлээс эхэлсэн улс төрийн энэ үйл явц МАН-ын Их хурлын олонхын санал авсан хэн нэгний ялалтаар өндөрлөхгүй нь илт боллоо. Хэний талд хэн орж, хэн хэнийг дэмжив гэх энгийн нөхцөлөөс эхлээд дараагийн улс төрийн нүүдлүүд хэрхэн явагдах, Засгийн газрын хувь заяа, намуудын хамтрах хувилбар, Ерөнхийлөгчийн сонгууль, бүр цаашлаад дараагийн УИХ-ын сонгууль хүртэлх тохироо, хэлцлүүд, улс төрийн золионд явах улстөрчдийн хувь заяаны асуудлаар үргэлжлэхээр байна. 

Хэдхэн сарын өмнөөс УИХ-д суудалтай намууд ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх тухайд тодорхой нэрс ярьж эхэлсэн байв.Харин МАН-ын даргын сонгуулийн үр дүн бусад намуудын төлөвлөгөө, таамгийг өөрчлөхөөр байна. Хэн намын дарга болох вэ. Болохын тулд хэнтэй гар барьж, хэнтэй дайсагнав. Энэ бүхнээс шалтгаалан Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас хэн нэр дэвших нь тодорно. Бүр цаашлаад бусад намуудын нэр дэвшилтэд нөлөөлөх гэж оролдоно.Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн жагсаалтын эхэнд яригдаж байсан улстөрчдөд элдэв шошго зүүж, олон нийтэд нэр хүндийг нь унагах бэлтгэл ажил эхнээсээ хангагджээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар намын даргын сонгуульд ялахгүй бол тэргүүлж байгаа Засгийн газар нь шууд эрсдэлд орох төдийгүй хамгийн хүчгүй Ерөнхий сайд болно. Тиймээс намын даргын сонгууль түүний хувьд хоолойд тулсан асуудал. Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөхөө зарлаж байгааг нь буруутгах аргагүй. Г.Занданшатар намын даргын сонгуульд өрсөлдөгчгүй оролтой нь биш дээ. Хэн ялах үр дүнгээс өмнө улсаараа улстөржихөд хүргэж байгаа эдгээр өдрүүдийн үр дүн юунд хүргэх нь илүү анхаарал татаж байна. Мөн өрсөлдөөн зөвхөн хоёр нэр дэвшигчийн хооронд болох уу гэдгийг ч тоолгүй орхимгүй. 

Нэр нь тодорхой болсон хоёр нэр дэвшигчийн талаар сайн, муу элдэв тодорхойлолт, яс хаясан мэдээлэл нийгмийн сүлжээгээр сүүлийн хэд хоног л галзуу хурдтай тарлаа. Мөн Ерөнхий сайдын албаа өгч, хэсэг чимээ алдарсан Л.Оюун-Эрдэнийн тухай мэдээлэл амь орж, эргэн ирэлтээ үүгээр зарлах мэт. Тайзны цаана өрнөсөн улс төрийн үйл явдлууд эхнээсээ ил болов, өрнөлийг харах хүлээлт бий боллоо. 

МАН-ын даргын сонгуулийн үйл явц хувь улстөрчийн хооронд гэхээсээ институцын хямрал руу орж байгааг дээр дурдсан. Яг энэ сунгаанд оролцож байгаа талууд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын алба хашиж байна. Дээр нь хамтарсан Засагт багтаж байгаа намууд, бүхнийг хөндлөнгөөс ажиглаад сууж байгаа Ардчилсан намын улс төртэй ч холбогдоод явчихна. Албан ёсоор шинээр сонгогдсон намын дарга нь гар барин тохироогүй ч Ардчилсан нам Засагт дахин орох эсэх тухай аль хэдийн яриа хэлцэл явагдаад эхэлсэн. Мөн яриа хэлцэл УИХ-ын даргын суудлыг АН-д өгөхөөр тохирсон гэх мэдээллээр үргэлжилж байна. Тиймдээ ч Г.Занданшатарын толгойлсон Засгийн газрын талаар Ардчилсан намын хуучин даргаас эхлээд шүүмж хэлж байгаа нь санамсаргүй тохиолдол биш. Засгийн газарт дүн тавихад арай л эрт байна. Ядаж л зуун хоногийнхоо нүүрийг үзээгүй байгаа Засгийн газрын тэргүүн ч ичээнд орсон мэт албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй. Эсрэгээрээ Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөхөө шууд илэрхийлчхээд байгаа. 

Уг нь Д.Амарбаясгалангийн хэлсэнчлэн нэг талаас харвал намын дотоод асуудал. Нөгөө талдаа Засгийн газрын хувь заяа энэ сонгуулиас болж шийдэгдэх, үүнээс улбаатай дараагийн нөхцөл байдлууд яригдаж, магадгүй урт хугацааны улс төрийн хямрал бий болох байдал бий болов.

Дайны хажуугаар дажин гэгчээр Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжсэн, цаазын ялыг сэргээх тухай, энд тэнд болж байгаа хувьсгал хөдөлгөөнийг дэмжин уриалж турхирсан, урагшлах замаас ухарсан санаа сэдлүүд далимдуулан сэвж эхэллээ. 

Улс төрийн энэ хэрүүл тэмцлийн үр дүн нь эцэстээ улс орны хувьд ашиг авчрахаасаа илүү эрх ашгийн төлөөх тэмцэл л болж өрнөнө. Нөгөө талаас Засгийн газар тогтворгүй байхаас сэргийлж, Үндсэн хуульдаа хүртэл өөрчлөлт оруулсан ч Монголын их амар амгаланг улс төрийн зодоон нь үгүй хийж, орондоо орох завгүй олзлолдон тэмцэлддэгийг харуулж байна.Энэ намрын улс төрийн үйл явц тийм амар өрнөөд өндөрлөхгүй нь тодорхойг дахин хэлье. Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж, УИХ-ын хэд хэдэн гишүүдийн бүрэн эрхийн асуудал хөндөгдөхөд тархины дархлаа муутай, эмзэг сэтгэхүйтэй, хаашаа ч хөлбөрч мэдэхээр нөхөд байлдаантай кино үзэж байгаа аятай нэг талд нь орчихсон хөөрч баясах нь харамсалтай.

Хуучин цагт албан тушаалын зодоон амин хувийн хэрүүл тэмцлээр үргэлжилдэг байсан бол эрх баригч намын даргын төлөөх одоо өрнөж буй тэмцэл институцын оршин тогтнол, эрх баригч намын хувь заяа цааш хэрхэхийг шийдэх нөхцөл рүү яваад орчхож мэдэхээр байна.

Хоёр нэр дэвшигч хувь хүний болон, улстөрчийн замналын хувьд давуу, сул талуудтай нь гайхах зүйлгүй. Г.Занданшатарын хувьд өнөөгийн улстөрчдөөс боловсрол мэдлэгийн хувьд толгой эгнээнд нэрлэгдэх ул суурьтай нэгэн бол Д.Амарбаясгалангийн хувьд өнгөрсөн он жилүүдэд намын гал тогоог барихдаа сонгууль бүрээр ганган стратеги боловсруулж, ялалт авч ирсэнтэй нь маргах юмгүй.Харин тэдний талаарх муу мэдээллүүд нийгмийн сүлжээний цензургүй шүүлтүүрт ид өрнөж, дүүжлүүрт өлгөх нь холгүй байгаа тул энэ удаад хойш тавилаа. Нэр дэвшигчдийн хөөрхөн, муухай, ухаантай, тэнэгийг уралдуулахаас илүүтэй төрийн институцыг наймаалцах, намын даргын сонгуулийн үр дүнгээс хамаарч Засгийн хувь заяаг хөндөх, Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг өрсөлдүүлэх, ялалт авчрахын тулд ямар цочир үйл явдал өрнөх бол, тэр бүхний үр дүнд улс орны нөхцөл байдал яах вэ гэдэгт илүү хараа тавих шаардлагатай юм. Наанаа хэрүүлтэй үе МАН-д өнгөрсөн жилүүдэд олонтаа байсан ч нэг л мэдэхэд гар барилцан нэг талдаа зогсдог байсан. Харин энэ удаагийн нөхцөл байдал даамжирвал МАН-ын нэг талдаа гардаг байдлыг эвдэх магадлал өндөр байна. Энэ үед гол өрсөлдөгч Ардчилсан нам ухаалаг тогловол ирэх сонгуулиудын гол хөзрийг гартаа атгаж, байдлыг өөрсдөдөө ашигтай эргүүлж болох талтай. 

Улс төрийн ил өрнөж байгаа гал дээр тос нэмж өрдөж, талцал хуваагдалд хөөрөн баярлаж, хийрхлээ гээд хоёр нэр дэвшигчийн хэн нь олонхын дэмжлэг авахыг МАН-ын Их хурлын гишүүд л мэдэх хэрэг л дээ. Даанч зориуд хөөрөгдсөн улс төрийн талцал хувь нэр дэвшигчдийн асуудлаас хальжээ. Төрийн бодлогын тогтворгүй байдал, Засгийн газар өөрчлөгдөх бүрд шинээр гаргаж ирдэг бодлого, шийдвэрүүд бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг туйлдуулж, иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулж, эдийн засаг хямрахын цондон бол институцын хямрал шүү. Төрийн институцыг доргиох хямраах нөхцөл рүү явах нь эрсдэл ихтэй. “Жоомоо алах гэж байшингаа шатаав” гэдэг шиг юм болох вий.

Д.Мөнгөндалай, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Pollard Valery (216.73.162.102)
    There are moments in life when everything seems to fall apart — and for me, that moment came when I lost access to my account and the cryptocurrency I had worked so hard to build over the years. It wasn’t just the financial loss — it was the helplessness, the fear, and the sinking feeling that I had been completely locked out of my future. I had fallen victim to a [phishing attack / compromised wallet / forgotten keys/system error], and my entire portfolio vanished overnight. My login credentials failed, my recovery phrases were blocked, and the blockchain trail seemed cold. Every “solution” I found online felt like another scam, another dead end. In what I can only describe as a dying moment — when I was emotionally and financially drained — I reached out to Digital Light Solution At website https://digitallightsolution.com/ . And that’s when everything changed. From the very first interaction, they treated my case like it mattered. No empty promises, no generic responses. Just calm, professional guidance and a real strategy to get my account and crypto back. They Helped me retrieve lost keys and verify ownership — they Recovered my cryptocurrency in full — something I thought was gone forever. The team worked quickly, confidentially, and with deep technical knowledge. They kept me updated every step of the way and never gave me false hope — only facts and action. Within just [insert timeframe 72 hours], I was looking at my account again, with my full crypto balance restored. I honestly couldn’t believe it. It felt like a miracle — but it was actually just world-class expertise. Digital Light Solution didn’t just recover my assets — they brought me back from the edge. I’ll never forget what they did for me, and I would recommend them to anyone who feels lost or hopeless in a digital crisis. They deliver. They care. They fight for you when no one else can [Email: digitallightsolution@qualityservice.com] And [Telegram — digitallightsolution]
    2025 оны 09 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 38 мин Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн түгээх станцаас илэрсэн 1 цаг 2 мин Т.Даваадалай: “Баянгол Бизнес инкубатор” төвийн 17 м² газрыг нөхөн олговортой чөлөөлнө 1 цаг 18 мин Өнөөдөр УИХ-ын хороод тэтгэврийн хэлэлцээр, өвөлжилт, “Оюу толгой”-н асуудлыг хэлэлцэнэ 1 цаг 21 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүдийн тов 1 цаг 22 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 2 цаг 1 мин Сансрын анхны дата төвд NVIDIA-ийн чип ашиглана 2 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 2 цаг 56 мин Цалинг нэмэх тохиролцоонд хүрснээр багш нар ажил хаялтаа зогсоолоо 15 цаг 0 мин Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол байгуулна 16 цаг 33 мин Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов 16 цаг 37 мин Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 16 цаг 39 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 16 цаг 40 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 16 цаг 40 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 16 цаг 44 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 16 цаг 46 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 16 цаг 48 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 16 цаг 50 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 16 цаг 52 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 18 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүү...
Top