x

Төсвийн бодлого намын даргад нэр дэвшигчдийн хөзөр биш

"Төсвийн бодлого бол МАН-ын даргад нэр дэвшигчдийн хөзөр биш гэдгийг хатуу анхааруулъя"

УИХ-ын даргын намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь өмнөх жилийн зарчмаас өөр буюу 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байгааг гишүүд анхааралдаа авч, сайтар тунгааж үзэхийг хүсье. Ингэхдээ эдийн засгийн идэвхжил саарч байгаа ийм үед, одоо байгаа дотоод эрэлтийг хадгалахын тулд хэмнэлтийн бодлогын эрэмбэ, дэс дарааллыг зохистой хийх нь зүйтэй” гэсэн нь анхаарал татлаа.

Бодит байдал дээр өнгөрсөн жилийн төсвийг яагаад алдагдалгүй баталсан болон ирэх оны төсөв юунаас болж алдагдалтай батлахаас аргагүйд хүрснийг УИХ-ын дарга хамгийн сайн мэдэж буй. Учир нь УИХ-ын харьяанд Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Үндэсний аудитын газар зэрэг мэдээллээр хангах чиг үүрэгтэй байгууллагууд хангалттай бий. Тэдний хэлж буй тоонууд бодит байдалд зохицсон төсөв хийхгүй, хөөсрүүлэх аваас хожмын сөрөг үр нөлөө нь жинтэй тусна гэдгийг харуулсаар байна. Өөрөөр хэлбэл, олон нийтэд таалагдах, алга ташуулахаас илүү үнэнтэй нүүр тулж, эрсдлээс сэргийлэхийг л анхааруулсаар байгаа юм.

Нөгөөтэйгүүр, улс орны болон дэлхий дахинд маш хурдтай өрнөж буй геополитикийн нөлөөлөл, бүс нутгийн орнуудын эдийн засгийн бүтцэд гарч буй өөрчлөлтүүд, нэгдэл ба задралууд эрсдэлд байнгын бэлэн байдалд байхыг сануулж байна. Өнөөдрийн байдлаар АНУ тэргүүтэй барууны улс орнуудын эсрэг “БНХАУ, ОХУ, БНАСАУ-аар толгойлуулсан олон улсын шинж формат идэвхжиж, түүнийг нь барууны судлаачид “Чөтгөрийн тэнхлэг” хэмээн ёжилж байна. Манай эдийн засаг, улс төрийн амьдралд чухал хамаарал, харилцаатай дээрх гурвалын байр суурь, нөлөөлөлд Монгол Улс хэрхэн татагдаж орох, эерэг болон сөрөг нөлөөлөл нь юу байх талаар УИХ судалгаатай, бодлоготой хандах шаардлагатай.

Үүний наад захын жишээ нь Монгол Улс өрийн бодлогодоо цэгцтэй, төрийн мөнгөний бодлого нь төсвийн бодлоготой уялдсан байх учиртай. Харин бидний өнөөгийн нөхцөл байдлаас харахад эдийн засаг нь улс төржилтийн золиос болох магадлал асар өндөр, үүнийг өдөөгчид нь төрийн эрх барих дээд байгууллагад алба хашиж буй хэсэг бүлэг хүмүүс болчихоод байна. УИХ ирэх оны төсвөө хэлэлцэж байхад тухайн жилд төрөөс баримтлах мөнгөний бодлого нь түүнтэй уялдахгүй, хэдэн хуудас цаас гол уялдаа нь болж байх жишээтэй, ийм л дампуу дараалалтай, замбараагүй байдалд хүрчихжээ, бид.

Ийм нөхцөлд улс төрийн нэг намын удирдлагыг сонгох гэж буйтай холбогдуулан төсвөө шүүмжилж, томоохон төслүүдээ буруушааж “улс төр хийж” болохгүй. Ард иргэдийн итгэл үнэмшил төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдыг залхаасан улс төрийн бохир тоглолтоо чуулганы танхимд хийх нь дэндүү бодлогогүй алхам.

Яачихсан ой санамж гэхээрээ хэдхэн сарын өмнө хэлэлцэж, тодорхой тоо баримт, мэдээлэл, мэтгэлцээний үндсэн дээр саналаа өгч баталж байсан томоохон төслүүдтэй холбогдох гэрээгээ эдүгээ анх удаа харж буй мэт эргэлзэж, голж, шүүмжилж, бараг жигшиж суудаг байна аа, Эрхэм гишүүд ээ!

Энэ бол УИХ-ын гишүүдийн хариуцлага, хандлагын асуудал. Улс төрийн эрх ашиг, албан тушаалын аваа өгөөнөөс үүдэн зарчмаа уландаа гишгэж сонгогчдод харуулахаасаа ичих хэрэгтэй.

“Алдагдалгүй төсөв баталлаа” гэж алга ташуулах нь зөвхөн дүр эсгэсэн үнэлэлт дүгнэлт юм. Өнгөрсөн жил яагаад алдагдалгүй төсөв баталсан бэ гэхээр эдийн засагт “цаг агаар тааламжтай” байв. Өөрөөр хэлбэл, тухайн үедгадаад нөхцөл байдал таатай байгааг олон улсын бүх байгууллагын өөдрөг таамаглалууд давхцан өгүүлж байсан. Гэтэл төсөв батлах үед явцад өнөөх тооцооллууд сөргөөр өөрчлөгдөж эхэлсэн. Энэ нь энд тэндгүй өдөөгдөх болсон халуун хүйтэн “дайн”, томоохон гүрнүүд хоорондын буюу дээрх “Чөтгөрийн тэнхлэг”-ийн тойрогт өрнөөд байсан хориг арга хэмжээнүүдийн нөлөөлөл, бойкотуудтай холбоотой. Цаашид ч энэ байдал үргэлжилнэ. Учир нь манай улсын гадаад бодлогын үзэл баримтлал, геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөх боломжгүй хэвээрээ байгаа тул гэнэтийн ямар нэг ахиц дэвшил гарч хувьсал ч, хувьсгал ч хийх боломжгүй билээ. Ийм эрсдэлтэй нөхцөлд хамгийн гол нь төлбөрийн тэнцлийн алдагдал, төсвийн алдагдалтай давхацвал гүн хямралд орно гэдгийг эдийн засагчид хэлж буй.

Уг нь төсвийн төсөлд хүлээн зөвшөөрөөд байгаа 1.3 их наядын алдагдал нь гадаад зээл тусламжийн 1.5 их наядын дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зориулагдах замаар хувийн хэвшил рүү урсаж, эдийн засгийн өсөлтийг дэмжихээр төлөвлөгдсөн. Үүнийг УИХ-ын гишүүд төсөв хэлэлцэх явцдаа ойлгох биз.

Тиймээс МАН-ын даргын сонгуулийг угтаж алдагдалгүй төсөв гэдгийг “зарчмаа алдах”-тай андуурч эндүүрэн улстөржих нь дэндүү халгаатай алдаа юм. Тэр алдаа нь гадаад зээл тусламж, дэд бүтцийг санхүүжүүлж буй хөрөнгө оруулалтуудаа зогсоох, улмаар хувийн хэвшлийнхний бизнесийн үзүүлэлт буурч, улс орны хэмжээнд бол эдийн засаг өсөлтгүй болно гээд ойлгочиход болно. Төсвийн алдагдлаараа бид цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бусад халамжийг санхүүжүүлээгүй юм шүү дээ. Төсвийн орлого дээрх санхүүжилтэд бүрэн хүрэлцэж буй. Харин хувийн хэвшлийнхнийг тэтгэх бодлогоо хэрэгжүүлэхэд хүчээр бариагүй, хуульд заасан хязгаарлалт дотроо алдагдалтай байж, цаашид аль болох хэмнэж байж эдийн засгийн өсөлтөө тогтворжуулах, улам нэмэгдүүлэх “агаартай” болно.

Төсөвт тусгасан бусад шинэлэг санаануудын тухайд “Хувийн хэвшлийнхэн бүсээ чангалж ханалаа. Одоо төр бүсээ чангалах ээлж болсон” гэсэн агуулга олон нийтэд таалагдаж буй.

Та бүхэн арван жилийн өмнөх нөхцөл байдлыг эргэн нэг хараарай. Монгол Улсын төсвийн орлого 2015 онд төлөвлөснөөсөө 15 хувийн алдагдалтай  байхад зарцуулалт нь яг хэвээрээ байсан. Хямралын тухай ярих бүртээ жишээ татдаг 2009 онд төсвийн орлого найман хувиар тасалдаж, зардлаа ОУВС-гийн шаардлагыг хүлээн авч түүхэнд байгаагүйгээр хасаж байсан. Зардлыг ингэж таналаа гээд тэр үед сүйрээгүй юм шүү. Харин ч хожмын өдөр зөв эмчилгээ болжээ гэдгийг харсан.

Энэ удаа ч гэсэн Засгийн газар чадах хамаг боломжоо дайчлан чамлахааргүй эр зориг гаргаж зардлаа хасаж байна. Тэгэхээр эдийн засаг нь хямарч, өвчилчихөөд байхад эмчлэхийг хүсэхгүй, “цоо эрүүл” гэж оношлож өөрсдийгөө хуурах хэрэггүй юм.

Монголбанк өчигдөр мөнгөний бодлогын хүүг хэвээр нь үлдээлээ. Энэ бол гоё сайхан үг ярих хэрэггүй, суурь нөхцөл байдлын өгөгдөл ийм л байна гэсэн байр суурь.

УИХ “Хүн төвтэй” стратеги ярьж, Засгийн газар нь “Хүн төвтэй төсөв” ярьсаар байтал эдийн засаг сүйрлээ. Учир нь эдийн засаг тоонд суурилдаг болохоос биш популизмд хөтлөгддөг зүйл биш.

Энэ удаагийн эдийн засгийн нөхцөл байдал, тоон үзүүлэлтүүд дунд бидний цоо шинээр нүүр тулж буй зүйл байхгүй билээ. Тулаад л гарсан геополитикийн хямрал, даван туулдаг тэнцвэр, уул уурхайн үнийн супер цикль, айсуй голланд өвчин, бүгд хуучин танил байгаа биз. Хуучин танилаа цоо шинэ дайсан мэтээр хүлээн авах нь дэндүү утгагүй байр суурь, хандлага. Өнгөрсөн хугацаанд төрийн болон төсвийн зардлын бүтцээ халж чадалгүй өнөөдрийг хүрсний гол буруутан нь УИХ өөрөө шүү дээ. Төр хатуу мөнгөний бодлогоороо хувийн секторуудад хайр найргүй “хатуурхлаа”. Хатуу гэдгийн учир нь улсын инфляци найман хувь байсан ч,12 хувь байсан ч бодлого, хандлага хэвээрээ, Засгийн газар зардал үйлдвэрлэж, мөнгөөр тоглосоор өнөөдрийг хүрлээ. Ийм үр дүн дээр алдагдалгүй төсвийг тэвэрч авах нь ААН, иргэдэд тус биш ус болно.

Инфляци 8.1 хувьтай байхад бодлогын хүү 12 хувь гэдэг бол нэлээд хатуу, хувийн хэвшлийнхнийг сөхрөөж туйлдуулсан нөхцөл. Харамсалтай нь бид дасчихаж. Төв банк нь инфляцитай уялдуулж бодлогын хүүг зөөлрүүлэхэд “гай болоод” байсан зүйл нь Засгийн газрын бодлого байсан. Энэ алдааг залруулъя гэхээр нь УИХ эсэргүүцээд “Алдагдалгүй баталсан зарчмаа алдчихлаа” гэж шүүмжлэх нь дэндүү тэнэг, мэдрэмжгүй улстөржилт.

Бидний аврал бол наад зах нь экспортын орлогоо нэмэгдүүлэх, үүний тулд хайгуул хийх. Цаашилбал уул уурхайн бус салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх. Олон жил ярьж буй сүүлийн гарц нь хурдын хувьд чамлалттай санагдаж болох хэдий ч жишээ нь энэ оны эхний хагас жилийн 5.6 хувийн өсөлтийн 3.6 хувийг нь ХАА-н салбар эзэлж байна. Болж байна шүү дээ. Тэглээ гээд улаанбуудайн тариалалт өнгөрсөн хоёр жилийнхээс буурсан. Хэдийгээр салбарын сайд нь дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэж буй ч малын тэжээл, спиртын үйлдвэрт дутагдах 100-аад мянган тонн улаанбуудайг ОХУ-аас импортоор авна. Ийнхүү үйлдвэрлэл хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаад уур амьсгалын өөрчлөлт хүртэл саад болж эрсдэл үүсдэг. Махны экспорт л гэхэд экспорт өргөтгөхийг бүх талаар дэмжиж хорио цээргүй болсон гэх боловч нийт нутгийн 70 хувь нь гандуу, бэлчээрийн даац хүрэлцэхгүй учраас 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болжээ.

Тэгэхээр төсвөө чангалахгүйгээр хувийн хэвшлийнхнийг л “бүсээ чангал” гэдэг “Хүн төвтэй төсөв”, “Хүн төвтэй стратеги” байж болох уу? Уул уурхайн үнийн супер цикль ч юм уу, алтны үнийн өсөлт, энэ бүхэн түр зуурынх. Алдагдалгүй төсвийг өнөөдөр батлаад, маргааш хувийн хэвшлийнхнээ дэмжих бодлогоо гацааж, улмаар улс орны эдийн засгийн өсөлтийг зогсоох эрх УИХ-д байхгүй. Тиймээс сонголтоо зөв хийж, төрийн залгамж чанар гэдгийг тодорхой зүйлүүд дээр баримтлан улс орны эдийн засагт том жин дарах төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх ёстой. Хувийн хэвшлийнхнээ дэмжих зорилготой хөрөнгө оруулалтууд, өр зээлийг ч дэмжиж байж хамтдаа хямралыг даван туулна. Учир нь төсвийн бодлого бол төрийн бодлого болохоос биш МАН-ынх биш. МАН-ын даргад нэр дэвшигчдийн хөзөр бүр ч биш гэдгийг хатуу анхааруулъя.

Оргилмаа, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Wendy Taylor (173.244.62.29)
    My name is Wendy Taylor, I'm from Los Angeles, i want to announce to you Viewer how Capital Crypto Recover help me to restore my Lost Bitcoin, I invested with a Crypto broker without proper research to know what I was hoarding my hard-earned money into scammers, i lost access to my crypto wallet or had your funds stolen? Don’t worry Capital Crypto Recover is here to help you recover your cryptocurrency with cutting-edge technical expertise, With years of experience in the crypto world, Capital Crypto Recover employs the best latest tools and ethical hacking techniques to help you recover lost assets, unlock hacked accounts, Whether it’s a forgotten password, Capital Crypto Recover has the expertise to help you get your crypto back. a security company service that has a 100% success rate in the recovery of crypto assets, i lost wallet and hacked accounts. I provided them the information they requested and they began their investigation. To my surprise, Capital Crypto Recover was able to trace and recover my crypto assets successfully within 24hours. Thank you for your service in helping me recover my $647,734 worth of crypto funds and I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost money. Contact email Capitalcryptorecover@zohomail.com OR Telegram @Capitalcryptorecover Call/Text Number +1 (336)390-6684 his contact: Recoverycapital@fastservice.com His website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 09 сарын 20 | Хариулах
  • DR. ADITY (102.89.76.243)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000.00USD (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00USD
    2025 оны 09 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав 1 цаг 50 мин Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн түгээх станцаас илэрсэн 2 цаг 14 мин Т.Даваадалай: “Баянгол Бизнес инкубатор” төвийн 17 м² газрыг нөхөн олговортой чөлөөлнө 2 цаг 31 мин Өнөөдөр УИХ-ын хороод тэтгэврийн хэлэлцээр, өвөлжилт, “Оюу толгой”-н асуудлыг хэлэлцэнэ 2 цаг 33 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүдийн тов 2 цаг 34 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 3 цаг 13 мин Сансрын анхны дата төвд NVIDIA-ийн чип ашиглана 4 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 4 цаг 8 мин Цалинг нэмэх тохиролцоонд хүрснээр багш нар ажил хаялтаа зогсоолоо 16 цаг 12 мин Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол байгуулна 17 цаг 45 мин Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов 17 цаг 49 мин Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 17 цаг 51 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 17 цаг 52 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 17 цаг 53 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 17 цаг 56 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 17 цаг 58 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 18 цаг 0 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 18 цаг 2 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 18 цаг 4 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 19 цаг 37 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүү...
Top