x

Гадаад зээлд хэт хамааралтай төсөв, ирээдүйд эрсдэл үүсгэж болзошгүй

Судлаачдын зүгээс жилээс жилд нэмэгдэж буй төсвийн алдагдал нь ирээдүй хойчдоо өв биш, харин өр үлдээж байгааг анхааруулж байна. Энэ жилийн төсвийн алдагдал 1,5 их наяд төгрөгт хүрэх бөгөөд үүнийг долларт шилжүүлбэл 450 сая ам.доллар болж, жилд 6,5%-ийн хүүтэй зээлэх нөхцөл үүснэ.

Эдийн засагчдын хэлснээр, иргэдээс санал авч боловсруулсан энэ жилийн төсвийн төсөл нь оновчтой шийдэл болсон аж. Тодруулбал, эрүүл мэндийн салбарын төсөв өнгөрсөн жилээс тав дахин өсч, боловсролын салбарын төсөв хоёр дахин, дижитал шилжилтийн төсөв 3,5 дахин нэмэгдсэн нь иргэдийн саналыг тусгасан үр дүнтэй алхам болжээ. Гэвч боловсролын салбарын нэмэгдсэн 100 тэрбум төгрөгийн ихэнх нь цалин хөлсөд зориулагдсан бөгөөд сургууль барьж, хөрөнгө оруулалт хийх төсөв өмнө нь төлөвлөсөн хэмжээндээ байсан ч ээлжийн коэффициент буурах нөлөө нь бодитойгоор мэдэгдэхгүй байгаа юм.

Төсвийн нийт зээлийн бүтцийг авч үзвэл 96 хувь нь гадаад, 4 хувь нь дотоод зээллэг байгаа нь ханшийн хэлбэлзлээс шууд нөлөөлж болзошгүйг эдийн засагчид анхааруулж байна. Судлаачдын дүгнэлтээр, урсгал зардлын өсөлтийг хязгаарлаж, хөрөнгө оруулалтын төслүүдийг эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлоор эрэмбэлэх шаардлагатай аж.

Мөн уур уурхайгаас гадна татварын орлогыг нэмэгдүүлэх, олон нийтийн оролцоог бодитойгоор хангах чиглэлд анхаарах шаардлага байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Эдийн засгийн өсөлтийг дэмжих, мөчлөгт сөрсөн бодлого баримтлах зорилгоор алдагдалтай төсөв баталж байгаа ч энэ нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах урт хугацааны стратегийн нэг хэсэг юм.

Өнгөрсөн жилүүдэд төсвийн хууль эрх зүйн орчны олон шинэчлэлүүдээс үүдэн төсөв эмх замбараагүй явж ирсэн бөгөөд ирээдүйд урсгал зардлаа даахгүй болсноор төсвийн бодлогын орон зай хумигдаж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. 2026 оны төсвийн орлогын бүтцийн хувьд мөн л уурхайн салбараас хэт хамааралтай байх төлөвтэй байгаа бөгөөд нүүрс, зэс зэрэг түүхий эдийн үнийн хэлбэлзлээс шалтгаалан төсвийн орлого эрсдэлд орох магадлалтай байна.

Судлаачдын зүгээс онцолж байгаагаар, төсвийн бодлого нь урт хугацаанд тогтвортой, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээдэлсэн, олон нийтийн оролцоотой байх нь ирээдүйд эдийн засгийн аюулгүй байдлыг хангах гол түлхүүр юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. ADITYA (102.89.82.167)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 09 сарын 17 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.82.167)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 09 сарын 17 | Хариулах
  • Sandra Hanson (149.88.98.130)
    HIRE A LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I’m posting this positive feedback about THE HACK ANGELS RECOVERY EXPERT, the most credible and trusted cyber security and cryptocurrency recovery expert. I was lucky enough to have benefited from their service when I lost my cryptocurrency. I was able to get them through their website and submit all the information about my lost cryptocurrency, THE HACK ANGELS RECOVERY EXPERT did their investigation with proper professional assistance and transparency. I’m amazed by their service and I’m hugely grateful for their help in recovering my cryptocurrency. I recommend their services to everyone in need of cryptocurrency recovery experts. CONTACT INFO WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 09 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 2 цаг 10 мин Мэдээж “Ар нь түүз!” 2 цаг 21 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 2 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 2 цаг 46 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 2 цаг 50 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 2 цаг 55 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 3 цаг 0 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 3 цаг 5 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 18 цаг 4 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 18 цаг 8 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 21 цаг 53 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 22 цаг 7 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 22 цаг 19 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top