x

Засгийн газар эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөж байна

Засгийн газрын тэргүүн эдийн засгийн аюулгүй байдлаа хангах, эмзэг байдлаа бууруулахын тулд эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатайг онцолжээ. Тэрбээр төсвийн хүрээний мэдэгдэлд орлого, зарлага, өрийн тэнцвэрийг сайжруулах, иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого баримтална гэдгийг дурдсан байна.

2025 оны эхний улиралд эдийн засгийн өсөлт 2.4%-д буурсан ч хагас жилийн дүнгээр 5.6%-д хүрч сэргэсэн байна. Үүнд ХАА-н салбарын 35%-ийн өсөлт гол дэмжлэг болсон гэж Засгийн газрын тэргүүн мэдээлэв. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой 6%-аас дээш түвшинд хадгалах зорилтын хүрээнд 2027 онд 6.3%, 2028 онд 6.5%-д хүргэхээр тооцжээ. Дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих гол салбар нь хүнд аж үйлдвэрийн салбар байх юм.

Засгийн газрын боловсруулсан төсвийн бодлогын баримт бичгүүдийн төслөөс үзвэл 2026 онд төсвийн орлогыг 31.6 их наяд төгрөг, зарлагыг 31.1 их наяд төгрөг байхаар тооцжээ. Төсвийн бодлогын гол чиглэл нь төсвийн хэт тэлэлтийг хязгаарлах, урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, төрийн оролцоог багасгаж хувийн хэвшилд боломж олгох замаар эдийн засгийн өсөлтийг хангах юм.

Улсын төсвийн бодлогын баримт бичгийн төслийн хэлэлцүүлгийг УИХ-д үргэлжлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд АН-ын бүлэг түр завсарлага аваад байна. Хэлэлцүүлэг ирэх лхагва гарагт үргэлжлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 10 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 17 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 22 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 16 цаг 12 мин ЭМГЭНЭЛ 16 цаг 21 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 16 цаг 21 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 16 цаг 22 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 16 цаг 23 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 16 цаг 24 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 16 цаг 25 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 16 цаг 26 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 19 цаг 51 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 19 цаг 53 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 19 цаг 53 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 19 цаг 54 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 19 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 19 цаг 58 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 21 цаг 50 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 21 цаг 54 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 21 цаг 55 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top