x

ХХААХҮЯ-ны ажлын хэсэг малын бэлтгэл, махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцав

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, МААГНБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан, ХҮБХЗГ-ын дарга М.Дондогдорж нарын Ажлын хэсэг Улсын онцгой комиссоос өгсөн чиглэл, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссоос өгсөн мэдээллийн дагуу мал, мах бэлтгэл, тэжээл бэлтгэл, газар тариалангийн услалтын систем шинэчлэлтэй танилцав.

Баян-Өлгий аймгийн нийт нутгаар гантай байсны улмаас бэлчээрийн даац хүндэрсэн, өвөлжилт хүндрэх төлөв гарсан тул 800 гаруй мянган толгой мал эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн байна. Аймгийн хэмжээнд өдөрт  93.7 тонн мах бэлтгэх  хүчин чадалтай 7 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Үйлдвэрүүд дотоодын хэрэгцээнд мах бэлтгэхээс гадна 6 улс руу хонь, ямаа, үхэр, адууны мах экспортлох гэрээ хэлэлцээр хийжээ. Одоогоор  5 мах бэлтгэх  үйлдвэр 381.6 тонн мах экспортод  гаргасан байна.  Тухайлбал, "Азат" ХХК-ийн махны үйлдвэр 1300 тн хонь, адууны мах экспортод гаргахаар гэрээ хэлэлцээр хийжээ. Нийт 90 ажилтантайгаар өдөрт 200 бод, 800 бог мал нядлах, 9 тонн бод, 6 тонн бог малын шулсан мах, 5 тонн чанасан мах, 5 тонн дайвар бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадлаар ажиллаж байгааг "Азат" ХХК -ийн захирал Х.Бердимурат Ажлын хэсэгт  танилцуулав.  Энэ үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй махны экспортод тулгамдаж асуудлуудаар санал солилцсон юм.

Түүнчлэн Ажлын хэсэг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй төсөл”-ийн хүрээнд Сагсай сумын 400 га талбайтай “Улаан дэлийн услалтын систем”-ийг шинээр байгуулах ажлын явцтай танилцлаа. Гүйцэтгэгч компанийн зүгээс 450 м урттай бороожуулагч машин, шугам хоолойг суурилуулж дуусгасан бөгөөд усны шахуурга суурилуулахад бэлэн болжээ. Төслийг энэ багтан дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөх хуваарьтай ажиллаж буйгаа танилцуулав.

“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 2020-2026 онд Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Төв аймгуудын газар тариалан бүхий сумдад хэрэгжүүлж байгаа. Нийт 11 услалтын системийг шинэчлэн, сэргээн засч 3000 гаруй га талбайд усалгаатайгаар хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамал тариална. Мөн 3500 гаруй өрхөд хүнсний ногооны тариалан эрхлэхэд нь арга зүйн туслалцаа үзүүлж байгаа юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 11 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 17 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 23 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 16 цаг 13 мин ЭМГЭНЭЛ 16 цаг 22 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 16 цаг 22 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 16 цаг 23 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 16 цаг 24 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 16 цаг 25 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 16 цаг 26 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 16 цаг 27 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 19 цаг 52 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 19 цаг 54 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 19 цаг 54 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 19 цаг 55 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 19 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 19 цаг 59 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 21 цаг 51 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 21 цаг 55 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 21 цаг 55 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top