x

Балбын гашуун сургамж

Балбын гашуун сургамж 

  • Тэнд ард түмэн ядууралтайгаа л тэмцэж байна
  • Балбын бослогыг манайхан сошиалд хэт сэвж, бүр уриалж байна
  • Сайд дарга нараа занасан пост, бүр нийтлэл ч бичжээ
  • “Балбадах”, “непалдуулах” гэсэн жаргон гараад ирсэн ч байх шиг

Энд би Монгол, Балба хоёрыг шууд харьцуулах санаа байхгүй. Мэдээж 30 сая хүнтэй Балбыг 3.5 сая хүнтэй Монголтой харьцуулах утгагүй. Гэхдээ нэг л нийтлэг бий. Тэр нь ЯДУУРАЛ. Шалтгаан нь ЯДУУРАЛ. Шалтаг далим нь цахим сүлжээний хориг. 

Улс орон нь ядууралтайгаа дэндүү удаан зууралдсан, хүн амынх нь олонхи ядуу, түүнээсээ гарч чаддаггүй, хичнээн шилжилт хийгээд ч нэмэргүй энэ л гашуун үнэн Балбад биетээр, бодитоор нотлогдож байна. Балбын ард түмэн мэдээж авлигач эрх баригчдынхаа эсрэг боссон, үүний сацуу ядууралтайгаа тэмцэж буй хэлбэр нь л тэр юм. Нэгэнт ядуурал ужгирч, нийгмийн өвчин болсон бол үүний буруутныг эрх баригчдаасаа хайдаг жишиг дэлхийн улс орнуудад тогтчихсон, түүнээс зайлах аргагүй. Киргизийн удаа дараагийн өнгөт хувьсгал ч үүнийг нотолсон. Цаад нийгмийн шалтгаан нь ядуурал л байсан, үнэндээ. 

Монголд ямар сургамжтай үйл явдал вэ гэдэг асуулт босч ирнэ, хүссэн хүсээгүй. Хэвлэл, сайтууд надаас ч асууж байна. Би ингэж хариулна. Юу гэвэл манай улс 35 жилийн турш ардчилал, шинэчлэлийн замаар явж байна. Дараагийнхаа нийгмийн байгуулалтад бүрэн шилжиж чаддаггүй. Түүхэндээ хамгийн урд удаан шилжилт хийж байна. Тоталитаризмаасаа ардчилал эрх чөлөө рүү хийж буй урт удаан шилжилт. Коммунизмаа халаад 35 жил бид капитализм руу шилжиж байгаа ч эцэст нь хүрдэггүй. Уг нь ийм их урт удаан хугацаанд шилжиж дуусаад өсөлт рүүгээ шат ахиад хөгжлөө жигдлээд явчихмаар байдаг. Байдаггүй.

Энэ шилжилт удаан байгаагийн балгаар Монголд ардчилал нь ядууралтайгаа хамт зэрэгцэн оршиж байна. Ардчилал, эрх чөлөөний цаана хуулийн засаглал, иргэний хариуцлага, бүтээн байгуулах эрх чөлөө нь шударга ёстойгоо хослоод хамт явдаг ертөнцийн жам буй. Гэтэл бид тэр замаас хазайчихсан. Хувь заяагаа гартаа атгаад, амьдралаа авч явах, амьдралаа босгох эрх чөлөө монголчуудад илт дутагдаж байна. Монголын Төр ард түмнээ хэргээр ядуу байлгаад байгаа юм ер байхгүй. Өөрөө өөртөө эзэн байх эрх чөлөөг нь дутаагаад байгаа юм биш, өөрсдөө хичээхгүй, хэрсүүжихгүй дэндүү удаж байна. Ажиллаж хөдөлмөрлөж, орлоготой болох эрх чөлөөгөө эдэлж чадаагүйн гайгаар хүн амын 30% орчим нь байнга, бараг мөнхөд ядуу. Асаргааны эдийн засагтай. Ард иргэд нь арчаагүй, нийгмийн халамж шаардагчид. Шударга ёсны нэрийн дор мөнгө нэхэгчид. НҮБ-ын өмнө хүлээсэн Тогтвортой хөгжлийн зорилтод хамгийн нэгдүгээрт ядуурлыг арилгана гэж байгаа. 

Хоёр шигтгээ: 

  1. НҮБ-аас гадна Дэлхийн Банкны гол уриа нь “Дэлхийг ядууралгүй болгох”, тэгээд хөгжил цэцэглэлээ хуваалцах (Тhe World Bank Group goals: End extreme poverty and Promote shared prosperity);
  2. Зөв хүн сонгогдоод ахар богино хугацаанд хурдтай хатуухан ажиллавал болдог жишээ. Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милэй инфляцыг 25.5%-аас 1.5% болгон нэг сарын дотор буулгаж, ядуурлыг 57%-аас 31.6% болгож багасгажээ. Нэн ядуучуудын тоог 18%-аас 6.9% дээр авчирчээ. Улсын төсвийг ашигтай батлуулдаг болжээ. Тэрээр Ерөнхийлөгчийн ажлаа 2023 оны 12 сард аваад эхний үр дүн нь жил хүрэхгүй хугацаанд ингэж гарчээ. 
  3. Монгол хүн Аргентин хүнээс дор, усан тэнэг биш шүү дээ!

Монгол Улс 2030 он гэхэд ядуурлыг 15% хүртэл бууруулна гэсэн том амлалтыг НҮБ-ын өмнө хүлээсэн. Гэтэл 5-хан жил дутуу байхад энэ хувь дээрээ бууж чадах уу? Иймд бид ядууралтайгаа давхар тэмцэх хэрэгтэй. Мэдээж авилгатай тэмцэнэ, ядууралтай хийх тэмцлийг салгаж болохгүй. Ядууралтай тэмцэнэ гээд хүч хэрэглэх юм үү, популизм явуулаад нэмэргүй. Ядууралтай тэмцэх үндсэн хүч нь ард түмэн өөрөө юм. Ажил хийж, сайн сайхан амьдралынхаа төлөө тэмцэж, ирээдүйдээ үлдээх сайн сайхны үндэс суурийг нь өөрсдөө л тавина. 

Яг өнөөдөр Монголд, нийслэлд ард иргэд ядуурах золбирох эрх чөлөөгөө л хэтрүүлж эдлээд байна. Монголын хувьд өөр нэг онцлог бол гэр бүлсэг нийгмийн харилцаа. Ажил хийхгүйгээр ах дүү, анд нөхдийнхөө дэмээр өлсөхгүй, цангахгүй яваад байдаг. Бие биенээ мөлжиж амьдардаг ийм байдлыг үтэр түргэн халах хэрэгтэй. Ядууралд эрх баригчид буруутай юу, буруутай. Гэхдээ нийгмийн харилцаа, гэр бүлсэг ахай ижийсэг тогтолцоо бүр ч ихээр буруутай. Монголд ажилгүй явлаа, алиа алдлаа гээд турж үхсэн ганц ч тохиолдол байхгүй. Гэхдээ баяжуулдаггүй, хөгжүүлдэггүй, нэгнээ мөлждөг тэр байдлыг нь л өөрчлөх шаардлагатай.

Энд ямар дүгнэлт хийх вэ гэвэл тэнд 30 сая хүний олон жилийн ужигрсан ядуурлыг гэтэлгэж төвшитгөх амаргүй, олон жилийн уйгагүй хөдөлмөр чармайлт шаардлагатай. Гэтэл манай гуравхан сая хүнийг ганц “далайлт”-аар ядуурлаас нь гаргачихмаар надад санагддаг юм. Төрийн хуулийн хатуу зохицуулалт, урамшууллыг хослуулаад шахахад л (хүний эрх ардчиллаа цуцлахгүй!) болчих мэт. 2030 он гэхэд хүн амынх нь 30% ядууралтай, тэгээд бас ийм их нутаг дэвсгэртэй, тэр үед өссөн байж таарах олон арван сая малтай, хөрсөн дороо яндашгүй их баялаг нөөцтэй Монгол ядуураад сууж байна гэдэг дэлхийг дэлдийлгэнэ шүү. 

Ядуурал энэ хэвээрээ үргэлжилсээр байх ахул Балба шиг нийгмийн донсолгоон дэгдэхийг ор тас үгүйсгэмгүй. Ядуугаараа хэт удаан байгаад байвал ийм л үр дүнд хүрэх жамтай. Ер нь ядуу хүнд нинжин сэтгэл, хайрлах харамлах юм гэж үлддэггүй, зөвхөн өс хонзон, үзэн ядалтаар тэмцэлд босдог гашуун сургамж энэ удаагийн Балба болж байна. Миний ажиллаж байсан Египетэд 2013 онд дахин хувьсгал дэгдэх үеэр “Ийм нөхцөлд арми засгийн эрх авах, эсвэл өлсгөлөн ядуусын аймшигт самуун дэгдэх ийм л хоёр замхүлээж байна” хэмээн тус улсын нэртэй улс төрч Аль-Барадей бичиж байв. Яг л хэлж дээ. Балбад өлсгөлөн ядуусын аймшигт самуун дэгдэх шахсан юм биш үү? Харин азаар Балбын арми нь хууль сахиулах байгууллагатай хамтран аюулгүй байдлаа хангаж чадах шиг боллоо. 

Төгсгөх үгс.

  1. Монголчуудад Төр нь ажлын байр олноор нь гарган өгч, өндөр цалин, чанартай амьдрал бий болгох нөхцөл бүрдүүлэх нь нэн чухал байна. Бүр хойшлуулашгүй!
  2. Ажилсаг хөдөлмөрч хүн, ажилсаг хөдөлмөрч ард түмэн л сайн сайхан явдаг гэдэг бол тун энгийн үнэн!
  3. Хөдөлмөрлөж байж улс хөгждөг, амьдрахын тулд өөрсдөө тэмцэх ёстой!
  4. Ядууралгүй нийгэм тогтвортой, хөгжил дэвшил нь жигдэрсэн, хүн ард нь аз жаргалтай!

Энэ тухай ярья гэвэл барагдахгүй том сэдэв шүү дээ. Сингапураар жишээлээд би зөндөө бичсэн дээ. Бараг нэг ном бэлэн байна! 

Нүд нээгдсэн монголчууд минь Сингапур, Балба хоёрыг харьцуулчих! Тэгээд дунд нь Монголоо байр эзлүүлэх гээд үз, тархиндаа!

Д.Баярхүү, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Sandra Hanson (149.88.98.130)
    HIRE A LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT // THE HACK ANGELS RECOVERY EXPERT I’m posting this positive feedback about THE HACK ANGELS RECOVERY EXPERT, the most credible and trusted cyber security and cryptocurrency recovery expert. I was lucky enough to have benefited from their service when I lost my cryptocurrency. I was able to get them through their website and submit all the information about my lost cryptocurrency, THE HACK ANGELS RECOVERY EXPERT did their investigation with proper professional assistance and transparency. I’m amazed by their service and I’m hugely grateful for their help in recovering my cryptocurrency. I recommend their services to everyone in need of cryptocurrency recovery experts. CONTACT INFO WhatsApp (+1(520)200-2320 ), or shoot them an email at (support@thehackangels.com) They also have a great website at (www.thehackangels.com) If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 09 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ 1 цаг 42 мин Нийслэлд барих трамвайн төслийн хоёрдугаар шугамын тендерийг зарлалаа 1 цаг 45 мин Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээр БНСУ-ын “Hanwha” групптэй хамтран ажиллана 1 цаг 49 мин Эрдэмтэд Дауны хам шинжийг эмчлэх боломжтой ген засварлах технологи боловсруулав 1 цаг 51 мин Үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэдэд үйлчлэх 19 сувилалтай гэрээ байгууллаа 2 цаг 0 мин Сьюзан Койл Австралийн хуурай замын цэргийн анхны эмэгтэй командлагч боллоо 4 цаг 16 мин Ормузын хоолойг хаах АНУ-ын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 4 цаг 18 мин Ерөнхий сайд Н.Учрал эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн нэмэгдлийг шинэчлэн тооцох үүрэг өглөө 4 цаг 19 мин Ерөнхий сайд Н.Учрал СOP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны хуралд оролцлоо 4 цаг 20 мин Мэдээлэл, технологийн үндэсний паркийн нөхцөл байдлыг УИХ-ын дэд хороогоор хэлэлцлээ 4 цаг 21 мин Ногоон нуур орчимд 5.5 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна 4 цаг 21 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод 4 цаг 28 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 4 цаг 29 мин Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 31 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурахыг анхаарууллаа 4 цаг 33 мин U17 өсвөр үеийн сагсан бөмбөгийн УАШТ Дархан хотод эхэллээ 18 цаг 51 мин Прокурор 376 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 18 цаг 52 мин "Ногоон автобусны" хэргийг Улсын дээд шүүхээр хэлэлцэнэ 18 цаг 52 мин Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур хэвээр байна 21 цаг 38 мин БНФУ-аас ОБЕГ-т аврах ажиллагааны багаж, хэрэгсэл хүлээлгэн өглөө 21 цаг 39 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Чойбалсангийн сэжигтэй үхэл Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Монголын тамирчид "Black Cup 2026" тэмцээнд БНХАУ-ын багтай ... Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүү... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигт эхний ялалтаа бай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэдэд төрийн дээд одон,... Орос улс Ойрхи Дорнод болон Төв Азид нөлөөгөө алдав
Top