x

Күнзийн заасан амьдралын есөн сургаал

Күнз бол эртний Хятадын агуу их сэтгэгч, гүн ухаантан юм. Түүний сургаальд ёс суртахууны асуудлуудыг хувь хүний болон нийгмийн талаас нь тайлбарладаг. Күнзийн суртал Хятад үндэстний оюун сэтгэлгээний суурь болдог ба Солонгос, Япон зэрэг орнуудад мөн хүчтэй дэлгэрсэн билээ.

Түүний хамгийн алдартай есөн сургаалыг хүргэж байна.

  • Зогсолтгүй үргэлжлүүл

“Хурдан удаан байх нь хамаагүй, гол нь зогсолтгүйгээр урагшлах хэрэгтэй”

Хэрвээ та зөв зам дээр байгаа бол хэзээ нэгэн цагт зорьсон газраа хүрнэ. Дараалсан хүнд хүчрийг туулах хэрэгцээ гарна.

  • Найз нөхөд чухал

“Өөрөөсөө дутуу хүнийг хэзээ ч найзаараа бүү сонго”

Найз бол таны ирээдүйн зураг. Та найзынхаа байгаа цэгт л хүрнэ гэсэн үг. Тиймээс өөрийгөө зүрхэндээ галтай хүмүүсээр хүрээлүүл!

  • Сайн зүйл илүү үнэ цэнэтэй байдаг

“Үзэн ядах амархан, хайрлах хэцүү. Энэ нь бүх зүйл дээр ижилхэн үйлчилнэ. Бүх сайн сайхан зүйлийг олж авахад хэцүү байдаг бол тааруу зүйлийг хямдхан авч болно”

Муулах, шүүмжлэх амархан. Хайрлах, уучлах, өгөөмөр сэтгэл гаргахад их зүрх сэтгэл, ухаан, хичээл зүтгэл шаардана.

  • Эхлээд багаж зэвсгээ бэлд

“Хувь заяа нь оролдлого, хичээл зүтгэлээс хамаарна. Ажлаа сайжруулахыг хүссэн хүн багаж зэвсгээ сайжруулахаас эхлэх ёстой”

Күнз сургасан нь “Амжилт бэлтгэлээс хамаарна. Бэлтгэлгүй эхэлбэл алдах болно”. Амьдрал дээр юуг ч хийх байсан сайн бэлтгэл хамгаас чухал.

  • Алдаандаа харамсах хэрэггүй

Алдаж эндсэндээ шаналаад хэрэггүй. Алдаа хийх нь гэмт хэрэг биш. Алдаанаас болоод бүгдийг бүү сүйрүүл. Харин ч алдаа хийснээ тэмдэглэх хэрэгтэй!

  • Үр дагаварт анхаарлаа хандуул

“Та уурлаж бухимдсан үедээ хожмын үр дагаврыг мартаж болохгүй”

Уураа номхотгож үүнээс үүдэлтэй үр дагаварын тухай бодож сурах хэрэгтэй.

  • Залруулж сурах

“Хэрвээ зорилго биелэх боломжгүй болвол зорилгоо өөрчлөөд хэрэггүй, харин үйлдлээ өөрчил”

Алдаатайгаа эвлэрэлгүйгээр дарвуулаа солиод амжилтын зүг дахин сэлэх хэрэгтэй.

  • Бүгдээс суралц

“Хэрвээ би хоёр хүнтэй цуг замд гарвал хоёуланг нь багшаа гэж тооцно. Нэгнийх нь сайн чанарыг дуурайж нөгөөгийнх нь сул талыг сургамж болгож авна”

Чөтгөр, бурхан хоёрын аль нь ч байсан хоёулангаас нь суралцах ёстой. Хүн бүрийн амьдралын түүх сурах зүйлсээр дүүрэн байдаг. Зөвхөн боловсруулж хүлээж авах л чухал.

  • Бүхнээ зориул эсвэл бүү хий

“Амьдралынхаа турш хийсэн бүхэндээ зүрх сэтгэлээ бүрэн зориул”

Бүх зүйлийг чин сэтгэлээсээ хий, эсвэл огт бүү хий. Ажил үйлсдээ өөрийн бүх боломжоо шавхаж чадвал дараа нь харамсах зүйлгүй амьдрах болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Оклахома Сити Тандер" баг "Лэйкерс"-ийг хожиж, Баруун бүсийн аваргын төлөө тоглох эрхээ авлаа 11 цаг 34 мин Таван байршилд нарны цахилгаан станц барих сонгон шалгаруулалт зарлалаа 11 цаг 36 мин Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжлээ 11 цаг 37 мин Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна 11 цаг 39 мин УИХ-ын байнгын хороод төсвийн тодотгол, НӨАТ-ын буцаан олголт болон гадаад зээлийн асуудлыг хэлэлцлээ 11 цаг 40 мин “Сибирийн хүч-2” төсөл Хятадын эрчим хүчний эрсдэлийг бууруулна гэж үзэж байна 11 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан 14 цаг 23 мин Авлигатай тэмцэх газраас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 14 цаг 24 мин Ерөнхийлөгчийн ивээл дор "Сувилагч тандаа баярлалаа" улсын зөвлөгөөн боллоо 14 цаг 31 мин УИХ-ын гишүүд орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээллийг няцаалаа 14 цаг 32 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа 14 цаг 34 мин Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлүүдтэй цахим уулзалт хийж байна 14 цаг 37 мин Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны эрүүл мэндийн төвийн барилгын ажил 82 хувийн гүйцэтгэлтэй байна 14 цаг 38 мин Барилгын салбар дахь хүний эрх, хариуцлагатай бизнесийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ 16 цаг 27 мин Боловсролын салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд үргэлжилж байна 16 цаг 28 мин Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд 16 цаг 31 мин МҮБХ-ны ээлжит аравдугаар "Их Эе" хурал 2026 онд болно 16 цаг 32 мин Орон нутгийн замд зорчих жолооч нарт сэрэмжлүүлэг хүргэлээ 16 цаг 32 мин Монгол, Энэтхэг улсууд хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн салбарт хамтран ажиллана 16 цаг 33 мин Сэлэнгэ аймагт хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны төхөөрөмж нэвтрүүллээ 16 цаг 35 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ СОЛИОРОЛ ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top