x

Хил дамнасан төмөр замын ажил үргэлжилж байна

Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Барилга угсралтын дэд ажлууд ахицтай урагшилж, байгаль орчны стандарт, хяналт сайжирсан бөгөөд ус, хог, бохирыг шийдэх алхмууд хийж байна. Тухайлбал, пүүний барилга угсралтыг дуусгаж, суурийг ухан, хөрсний нягтаршуулалт, бетон цутгалт, хэв хашмал угсралтыг гүйцэтгэжээ. Хаалттай бүсийн хашааг барьж байгаа. Шонгийн угсралт 41 хувьд хүрч (1,700 шон), суурийн нүхний бетон дүүргэлт 82.9 (864.25 м³), торон хашаа 40.4 (5,058 м²) хувийн гүйцэтгэлтэй байна.

Түүнчлэн, Өмнөговь аймгийн Байгаль орчны газраас гүйцэтгэгч талд ажилчдын байрны хажууд бохир ус цэвэрлэх байгууламжийг яаралтай байгуулах зөвлөмж хүргүүлсний дагуу түр жорлон, ундны болон хэрэглээний усны хангамжийг шийдэж байгаа аж. Мөн, “Хан дизель”, “Хот тохижилт” ОНӨААТҮ-тэй бохир ус зайлуулах, хог тээвэрлэх үйлчилгээний талаар ярилцаж, гэрээний төслийг танилцуулсан байна. Ханбогд сумын байгаль орчны байцаагчид карьер, худаг усны ашиглалттай танилцан, Галба–Өөш долоодын говийн сав газрын 5 худгийн ус ашиглах гэрээ байгуулахаар ажиллаж байгааг “Тавантолгой Төмөр Зам” ХХК мэдээлжээ.

Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр зам нь 32.6 км урттай, 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн, 1435 мм нарийн царигийн хос замтай, жилд 40 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байна. Үүнээс 19.5 км нь гол төмөр зам, үлдсэн хэсэгт 8–31 м өндөр дан, хос гүүрэн байгууламж, хил орчмын хяналтын цогцолбор, технологийн барилга байгууламж, дэд бүтэц багтаж байгаа. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих төслийн нийт төсөвт өртөг 902 тэрбум төгрөг бөгөөд УИХ-ын тогтоолоор санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцах юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 9 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 15 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 20 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 16 цаг 10 мин ЭМГЭНЭЛ 16 цаг 19 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 16 цаг 19 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 16 цаг 20 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 16 цаг 21 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 16 цаг 22 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 16 цаг 23 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 16 цаг 24 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 19 цаг 49 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 19 цаг 51 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 19 цаг 51 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 19 цаг 52 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 19 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 19 цаг 56 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 21 цаг 48 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 21 цаг 52 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 21 цаг 53 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top