x

Гэсгээл

Максим Горький

“ГЭСГЭЭЛ”

Тосгоны гудамжны цайвар тагзан дундуур зэрлэгээр орилолдох дуу шуугиантай хачирхалтай цуваа хөвөрнө.

Шавааралдсан олон хүмүүс их л дуу чимээтэй аажуухан урагшлах нь далайн том давлагаа шиг. Хамгийн урд нь нэгэн бүрзгэр морь толгой гудайн алхах аж. Урд хөлөө өргөн толгойгоо хачин жигтэй сэжлэх нь барзгар хошуугаа замын тоос руу дүрэх гээд байгаа мэт харагдах бөгөөд хойд хөлөө зөөхөд бие нь газарт сөхрөх нь үү гэмээр. Тэр чигт нь чармай нүцгэлэсэн, бараг охин гэмээр эмэгтэйн гарыг олсоор хүлж тэргэнд холбожээ. Эмэгтэй хажуу бөөрөөрөө нэг л этгээд алхана. Хөл нь борвиороо нугарсхийн чичрэх бөгөөд сэгсийсэн хар хүрэн үстэй толгой нь дээш өргөгдөн үл ялин гэдийсэн байх ба бүлтийсэн хоёр нүд нь хүнийх гэмээргүй гөлгөр харцаар алсыг ширтэнэ.

Бүх бие нь энд тэндгүй хөх эрээн болсон хүүхний сийчүүлсэн хөхнөөс цус дусална. Цус гэдсэн дээгүүр нь урссаар зүүн хөлийнх нь өвдөг хүртэл улаан судал татаж, шилбэн дээрх шорооны царцдасанд дарагджээ. Энэ эмэгтэйн биеэс уртаас урт нарийхан арьс хуулж авсан бололтой. Олон дахин модоор жанчсан, эсвэл гутлаар хайр найргүй өшиглөснөөс болсон уу, гэдэс нь хавдаж, аймшигтай хөхөрч. Бүхий л биеэрээ бөхийсөн бүсгүйн савх шиг нарийхан жижиг хөл нь тоос шороон дундуур арай ядан урагшлан хөдөлнө. Шархалж хөхөрсөн бүх бие нь яаж ийм хөл дээр тогтож байгааг, яаж тэрэгнээс гараараа зүүгдэн газар дээгүүр чирэгдчихгүй байгааг ойлгохын аргагүй...

Тэргэн дээр зогсох цагаан цамцтай өндөр эрийн духдуулсан хар хурган малгайн доороос нь тод улбар үс нь унжина. Тэрээр нэг гартаа жолоогоо бариад, нөгөө гартаа атгасан ташуураар морины нуруу, тэртээ тэргүй хүний дүр төрхөө алдтал зодуулсан жижигхэн эмэгтэйн бие дээр зориудаар ээлжлэн шавхуурдана. Мань эрийн цусаар бялхаж улаанаар эргэлдэх нүд нь зэвүүн бахдалаар жигүүрлэж байлаа. Үснээс нь болж нүд нь ногоовтор туяатай харагдана. Тохойгоо хүртэл нь шуусан ханцуйны цаанаас өтгөн улаан үсээр бүрхэгдсэн булчинлаг гар харагдах аж. Дүүрэн хурц цагаан шүдтэй амаа байдгаар нь. ангайн хашхирах нь:

- За Алив... шулам! Чүү! За! Аанхаан! Нээг!..

Морин тэрэгтэй холбож уясан эмэгтэйн араас олон хүн даган хашхирч, орилж, шүгэлдэж, инээлдэж, гуагчиж, тухирцгаана. Хөвгүүд гүйлдэнэ... Тэдний зарим нь тэргийг гүйцэн түрүүлж урд нь гараад эмэгтэйн улаан нүүр рүү зэвүүцэн харж өмхий үгээр утна...,

Бүхий л янз бүр шуугиан, мөн ташуурын исгэрэх чимээг олны инээлдэх дуун дарна. Бүсгүйчүүд догдолсон царайтай, бах нь ханасан янзтай нүд нь гялалзана. Эрчүүд тэргэн дээр зогсогч руу адгийн жигшүүртэй үгс хашхирцгаахад, дэлбэч тэдэн рүү эргэн харж байдгаараа амаа ангайн хөхрөх аж. Ташуурын сур эмэгтэйн биед тусав. Урт нарийхан ташуурын сур мөрөөр нь ороож, сугаар нь ороход өнөөх эр ташуураа өөр рүүгээ хүчтэй татахад эмэгтэй чангаар орилж нуруугаараа гэдрэгээ шороон дээр унав. Бөөн хүмүүсийн дундаас олон хүн түүн рүү үсрэн очиж дээрээс нь тонгойн бүчин авлаа.

Морь зогссон ч хэсэг хугацааны дараа дахин хөдлөхөд зодуулсан эмэгтэй өнөөх л байдлаараа тэргэнд чирэгдэв. Мөнөөх хөөрхийлөлтэй морь аажуухан алхаж, бүрзгэр толгойгоо сэжлэхүй. Хэрэв ярьдаг байсан бол ингэж хэлэх болов уу:

"Мал байна гэдэг ийм л булай даа! Хүмүүс элдэв жигшүүрт хэрэгтээ татаж оролцуулах юм...”.

Тэнгэр, өмнө зүгийн тэнгэр ганц ч үүлгүй, цэв цэлмэг, нарны цооном туяа хайр найргүй тусна...

.   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .  .  .   .  .    .    .    .    .    .    .    

Тарчлааны үнэнийг ингэж дүрслэхдээ би санаанаасаа зохиосон юм биш шүү. Үүнийгээ тэд “гэсгээл” гэж нэрлэнэ. Нөхрүүд эхнэрээ үнэнч бус загнасных нь төлөө ингэж шийтгэдэг. Энэ бол амьдрал ахуйд тохиолддог зүйл, заншил, би үүнийг 1891 онд 7-р сарын 15-нд Херсон мужийн Николаевск дүүргийн Кандыбовка тосгонд өөрийн нүдээр харсан.

Манай Заволжье мужид садар самууны хэргээр эмэгтэйчүүдийг нүцгэлж, давирхай түрхсэн биед нь тахианы зумласан өд цацаж, гудамжаар ингэж чирч явдгийг би мэднэ. Зарим нэг сүрхий нөхрүүд эсвэл хадмууд "садарлагчийг" зуны цагт нүцгэн биеийг нь бурмаар шаваад, шавьжинд идүүлэхээр модонд хүлдгийг би мэддэг. Садар эмийг хүлж шоргоолжны үүрэн дээр суулгадаг ч гэж бас сонсож байсан. Бичиг үсэггүй, ичгүүр сонжуургүй, жөтөө, шунал тачаалаасаа болж чоно шиг зэрлэгшсэн хүмүүсийн хувьд энэ бүхэн боломжтой гэдгийг харсан хүн нь би байна.

1985 он

Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 12 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 14 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 16 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 17 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 19 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 20 мин "Эрчист Монгол" төрийн өмчит компанийг татан буулгалаа 21 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо 22 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 24 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 2 цаг 36 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 2 цаг 36 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 2 цаг 37 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 39 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 2 цаг 41 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 3 цаг 57 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 3 цаг 59 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 0 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 7 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 9 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Top