x

Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?

Дээрээ суудлаа олохгүй бол доороо хөлөө олохгүй. Монголын улстөрчид 33 дахь жилдээ зөрчилдөн зодолдож байна. Нууц товчоонд: Орондоо орох завгүй олзлолдон тэмцэлдэв хэмээн гардаг. Түүн лугаа...

1992 онд Ардчилсан Үндсэн хуулийг баталж чөлөөт эдийн засагтай нийгэмд шилжсэн. Гэвчиг ард түмэнд тэр чөлөөт эдийн засаг үйлчилсэнгүй. Тэгдэг нийгэм ч бий болсонгүй. Гагцхүү улстөрчид эрх мэдэлд хүрч хэн нэг наймаачны эрх ашигт үйлчилж шанд нь өөрөө нэг ч наймаа хийхгүйгээр ойгүй баяждаг нийгэм тогтлоо. Эрх мэдэлд хүрэх гэж бие биенээ яахаас ч буцахгүй болох шинжтэй. Эрх мэдлийн үзүүрт асар их мөнгө байдгаас тэр. Наймаачид ч улстөрчдийг өөрсдийн эрх ашигт ханатал үйлчлүүлж ашиглалт хэрэгцээ нь дуусахаар арынх нь залгамжийг гаргаж ирээд гаршлаа. Монголын байгалийн нөөц баялаг нууц далд байдлаар цөөн хэдэн хүнд хувьчлагдаж Монголд баян хоосны ялгаа 99:1 болж тогтов.

Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгой, Цагаан суварга, Асгат, Гацуурт тэргүүтэй одоохондоо нээгдэж ашиглахад бэлэн болсон ордууд ард түмэнд хүртээл алга. Ултөрч наймаачин хоёрын ханцуйны наймааны балаг энэ.

Энэ нөөц баялгийн төлөө л улс төрийн зөрчилдөөн болдог. Тэр дуусах шинж алга. Одоо хар. Улстөрчдийн зөрчил, намуудын талцал дээрээс зөрчилдөөнийг бэлхнээ харж болно. Харахаар барахгүй ажиглаж бас муу юманд суралцаж болохоор байна. Зөрчилдөөн намыг ашигладаг. Улс орны хувь заяаг шийдэх аль нэг том шийдвэрийг төрөөс түрүүлээд нам гаргаж байна. Гаргуулж байна л даа. Нам ингэж зөрчилдөөнийг аль нэг талд нь гаргаж шулуутгадаг. Намууд дээр гарч буй зөрчилдөөнийг үүсгэгч үндсэн шалтгаан нь манай улсын хуулиар улс төрийн намуудад үүрэг хүлээлгээгүйтэй холбоотой. Манай Үндсэн хуулийн хамгийн сул тал нь энэ.

Судлаачид болохоор: Улс төрийн зөрчилдөөн гэдэг үзэгдэл 2-оос дээш тал оролцож буй аливаа үйл ажиллагаанд илрэн гардаг. Зөрчилдөөний хэв шинжүүд бидний нүдэнд харагдаж, чихэнд сонсогдож буй. Гэтэл улстөрчид зөрчилдөнө гэдэг бол логик үйлдлүүд буюу сэтгэн бодох процесс нь өөр байна гэсэн үг. Нэгэнт л сэтгэлгээ нь өөр учраас ижил төстэй нөхцөл байдалд орсон улстөрчдийн үзүүлэх хариу үйлдэл буюу бидний хэлдгээр гаргадаг араншин нь янз бүрээр илрэн гарч байгаа хэрэг. Жишээ нь нэг нь: Баялгийг ард түмэнд хүртээмжтэй байлгая гэхэд нөгөө нь: Үгүй ээ. М Си Эс-т юм уу, Шунхлайд, аль эсхүл Бодь-д өгнө гэдэг.

Ийм ялгавартай хариу үйлдлүүд нь заримдаа хоорондоо мөргөлддөг бөгөөд түүнийг бид зөрчилдөөн гэдэг. Зөрчилдөөнийг алга болгохын тулд оюун санаанд байгаа итгэл үнэмшлээ адилхан болгох хэрэгтэй гэдэг. Энэ юу л бол. Намууд нам биш. Гишүүд нь үзэл бодол, итгэл үнэмшлээс илүү зөвхөн эрх мэдлийн дор бөхийсөн гар өргөгчид. Тэгэхээр чинь улстөрчдийн зөрчил улам хурцдаад байгаа юм. Энэний том жишээ нь саяын хаврын улс төрийн өөрчлөлт гэхиймуу эргэлт гэх үү үйл явц юм. МАН-ынхан Ерөнхийлөгчийн, Залуусын гэсэн хоёр том бүлэгт хуваагдсаны эхлэл тэр. Тэр одоо ар араасаа улс төрийн олон үйл явдлыг дагуулах нь. 6 сард байгуулсан Засгийн газар 100 хоног дээрээ бүдэрчих гээд сандруу байна. Бүрдсэнээсээ хойш популизмаар гол зогоосон энэ Засгийн газар эдийн засгийн уналт, улс төрийн зөрчилдөөн мэтийн үнэнтэйгээ нүүр тулах цаг айсуй.

Улс амьтан: Энэ Г.Занданшатар Хуулиар өндөр эрх мэдэлтэй ч хувь хүн нь зөөлдөөд бусдаар ажил, толгойгоо мэдүүлээд нэг л явцгүй нь гэх.

МАН-ынхан болороор: Ээ дээ энэ Г.Занданшатартай 2027, 2028 оны сонгуульд орвол нам маань элгээрээ хэвтэх нь гэж халаглацгааж дуулдах.

Гэлээ гэхдээ зуны турш, баяр наадмуудын асар, кээмпүүдээр уван цуван болсон улс төрийн олон шивнээ намрын чуулганаас ажил хэрэг болоод эхлэх нь.

Нууцаар яригдсанаар: Эхний ээлжинд УИХ-ын 4 гишүүнийг эгүүлэн татах асуудлыг намрын чуулганаар хэлэлцэж шийдэх юм байна. Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?

Үүнд: Х.Тэмүүжин, Э.Болормаа, С.Ганбаатар, Д.Цогтбаатар нарын дөрвөн гишүүн багтжээ. Хүн нь байвал хэрэг нь олддог. Энэ 4 гишүүний гуравт нь энэ хамаатай.

Х.Тэмүүжин: Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэж санаачилга гаргаад УИХ-д байдаг АН-ын бүлгийнхээ гишүүдээр гарын үсэг зуруулсан.

Э.Болормаа: Хаврын улс төрийн эргэлт, өөрчлөлтийн үеэр: МАН-ын залуу гишүүдийнхээ мэдлэг, боловсролыг Засгийн газартаа ашиглая гэсэн санаачилга гаргаж өөрийн бланк дээр 30 гишүүнээр гарын үсэг зуруулж, Удирдах зөвлөлдөө өгсөн.

С.Ганбаатар: Эрдэнэтийн Г.Ёндон, Төмөр замын Х.Хэрлэн, Төрийн өмчийн хорооны Б.Цэнгэл нарын талаар ноцтой мэдэгдэл хийсэн.

Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг зөвлөлт үеийн механизм эдэнд үйлчлэх бололтой.

Харин Д.Цогтбаатарт 2024 оны 12 сард Дээд шүүх ял оноосон. Тэрийг хэрэгжүүлэх газар олдохгүй 8 сар болсон. Одоо хэрэгжихээр болж байна. Яав гэвэл Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүнээс болиулж оронд нь нэгийгээ гишүүн болгох хэрэгцээ МАН-д гарсан. Ерөнхий сайд Н.Занданшатар, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Нийслэлийн Засаг дарга байсан Д.Сумьяабазар 3-ын 1 нь өрсөлдөнө. Өрсөлдөх ч гэж дээ тохироо хийгээд 1-ийгээ дэвшүүлнэ. Тэр нь гишүүн болно. Бусад намынхан өрсөлдөөд ч хэрэггүй. Бараг л Г.Занданшатар нь дийлээд дэвших болов уу даа.

Гэвчиг тэр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болох юм бол нөгөө 2-т нь боломж гарна. Өвөрхангайн 2-ын хэн нь өрсөлдөх вэ гэдэг яриа болно. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга гээд өнөө төв байрандаа тухалж буй 2 хоорондоо эв түнжин муу, зөрчил ихдэж намынхаа байрыг нураачих шахаад л байгаа гэлцдэг. Тэрүүгээрээ бол Г.Занданшатар дэвшихгүй гээд орон зай гаргаж өгвөл тэр 2-ын дунд хар пиарын дайн болно. Тэгж пиардуулах юм юмтай л улс даа энэ 2. Уул нь нууцаар ийм шивнээ яригдсан байна. Монголд нууж ярьсан юмнууд нууцаараа байх биш. Ялангуяа улс төрд. Тиймийн учраас: Эхний ээлжинд УИХ-ын 4 гишүүнийг эгүүлэн татах асуудлыг намрын чуулганаар хэлэлцэж шийдэх мэдээ аль хэдийнээ хэдэн уул гүвээ даваад тархжээ.

Ө.Билэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • DR. UROLOGIST (102.89.75.68)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 08 сарын 18 | Хариулах
  • DR. UROLOGIST (102.89.75.68)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 08 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 13 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 15 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 17 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 18 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 20 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 21 мин "Эрчист Монгол" төрийн өмчит компанийг татан буулгалаа 22 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо 23 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 25 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 2 цаг 37 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 2 цаг 37 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 2 цаг 38 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 40 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 2 цаг 42 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 3 цаг 58 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 4 цаг 0 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 1 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 8 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 10 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Top