x

Явган хүний замын шинэчлэлтийн хүрээнд ил кабелуудыг газар доогуур сувагчилж байна

Улаанбаатар хотын хэмжээнд газар доорх кабелийн худаг, сувагчлалын өргөтгөлийг 1996 оноос хойш хийгээгүй. Тодруулбал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон НЗДТГ-аас ажлын хэсэг байгуулж, явган зам засварын ажилтай уялдуулан 22.9 км худаг, сувагчлалын өргөтгөлийн ажлыг хийхээр төлөвлөөд байна. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороонд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ажиллалаа.

 

“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэл, чанарын хэлтсийн дарга Н.Наранбаатар “Манай компани нийслэлийн хэмжээнд долоон станц, 9236 худаг, сувагчлал болон 121 аж ахуйн нэгж байгууллагын 700 км гаруй шилэн кабелийн ашиглалт, үйлчилгээг хариуцан ажилладаг. 1996 онд хийсэн “МОН-1300” төслөөс хойш нийслэлд худаг, сувагчлалын өргөтгөлийн ажил хийгдээгүй. Тиймээс Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу орчимд ил байрласан 22.9 км кабель, сүлжээний утсыг газар доорх шинэ өргөтгөлд байрлуулах юм. Өргөтгөлийн хувьд тус бүр 110 см диаметртэй дөрвөн яндант сувагчлал байна. Тус ажил нь хэт ихэдсэн агаарын кабелийг газар доорх өргөтгөлд шилжүүлж, хотын өнгө үзэмжийг нэмэх дэд бүтцийн чухал ажил учраас явган зам засвар, шинэчлэлттэй уялдуулан, хамтарч ажиллаж байна” гэлээ.

“Чингисийн мэлмий” ХХК-ын захирал Д.Бат-Эрдэнэ “Төв шуудангийн урд талаас 19 дүгээр хороолол буюу “АПУ” ХХК-ийн уулзвар хүртэлх баруун талын 6354 м.кв талбай бүхий явган хүний зам болон дугуйн замыг шинэчилж байна. Явган хүний замыг монгол үйлдвэрийн чулуун хавтангаар шинэчилж байсан боловч олдоц ховордсон учраас хятадад үйлдвэрлэсэн чулуун хавтанг ашиглаж эхэлсэн. Үүнээс гадна, асфальтбетон дугуйн зам, ногоон байгууламж зэргийг хийж байгаа бөгөөд нийт ажлын явц 20 гаруй хувьтай үргэлжилж байна” гэв.

 

Мөн “Төв шуудан” орчмын явган замын ажлыг есдүгээр сарын 1-ны өдөр гэхэд дуусгаж, худаг, сувагчлалын өргөтгөлд холбоо, хамааралтай ажиллахыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай анхаарууллаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хэлбэр ялж, агуулга ялагдав 19 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 1 цаг 42 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 1 цаг 48 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 1 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 17 цаг 43 мин ЭМГЭНЭЛ 17 цаг 52 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 17 цаг 52 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 17 цаг 53 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 17 цаг 54 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 17 цаг 55 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 17 цаг 56 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 17 цаг 57 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 21 цаг 22 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 21 цаг 24 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 21 цаг 24 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 21 цаг 25 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 21 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 21 цаг 29 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 23 цаг 21 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 23 цаг 25 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top