x

ДЦС5: “МАХ, ГУРИЛАА АВААД ИР, МАНАЙД ЦУЙВАН ХИЙЖ ИДЭЦГЭЭЕ

Нийслэлийнхэн төдийгүй Монгол даяараа “Митайм Интернэшнл” Камбожийн хаант улсаас мах, гурилтайгаа гүйгээд ирэх үү эсвэл Шунхлай маань гэртээ байгаа давсаараа цуйван сэгсрэх үү гэдгийг харна. Хэн нь ч байсан Улаанбаатар хот тогоогоо угаачихаад хүлээж буй. Х.Нямбаатар дарга маань 660 сая ам.долларын “цуйван”-аар дайлахаар иргэдээ жагсаачихсан барианы газар өндөлзөж харагдана.


Бид Социализмын материал техникийн бааз байгуулж байхдаа ирээдүйд эрчим хүч дутагдахыг тооцоод ДЦС5-ыг Зөвлөлт нөхдөөрөө бариулахаар 1988 онд Улаанбаатарын зүүн захад шав тавьсан. Гэтэл 1991 онд Зөвлөлт Холбоот Улс гэдэг субъект социализмтой хамт нурж унаад 40 шахам жил өнгөрчээ. Эрчим хүчний төсөл бол “Маргааш ирж тоглоё” гээд хүүхэд байхдаа орхиод харьдаг элсэн цамхаг биш. XX, XXI зуун дамнуулан ДЦС5 барихаар Улаанбаатарын зүүн этгээдэд хэд зүтгээд “газрын асуудал”-тай тулгарсаар өдийг хүрлээ. 2013 оны наймдугаар сард гүйцэтгэгч сонгон шалгаруулахад Францын “Жи ди Эф Суэз”, Японы “Сожитц корпораци”, БНСУ-ын “Поско энержи”, Монголын “Ньюком”-оос бүрдсэн түншлэл 1.5 тэрбум ам.доллароор барихаар тодорсон ч мөнөөх газрын асуудал дээр гацсан юм.

Хотын дарга Х.Нямбаатар харин “ДЦС2-ын хашаанд шахаад барья” гэдэг санаа гаргасан. Одоо 660 сая ам.долларын өртөгтэй ДЦС5-ыг барих этгээдийг “хайж” байна. Гэхдээ энэ тендер биш. Тендер гэдэг “Хэн хямдхан хийх вэ” гэдэг тоглоом. Энэ бол “Хэн 660 сая ам.доллар халааснаасаа гаргаад бас барих вэ” гэдэг томчуудын лиги. Нийслэл “Бид 20 хувийг нь цувуулаад гаргая, та нар эхлээд 80 хувийг нь гарга” гэх утга бүхий урилга тараажээ. 

Зарим нөхөд “Ямар өндөр үнэтэй тендер вэ” гэж хашгирч байна. Хөөе, бид өнөөдөр хүндэтгэлтэйеэ мэхийн ёсолж байгаад бусдаар мөнгийг нь гаргуулаад зогсохгүй бас ДЦС5-аа бариулъя гээд байна. Зүйрлэвэл “Манайд давс байна, чи мах, гурилаа аваад ир, хоёулаа цуйван хийж идье” гэсэн үг. “Цуйван хийх” шалгаруулалтад хүний өөрийн хоёр этгээд оржээ. Нэг нь Шунхлай Холдинг буюу АПУ, Спирт Бал Бурам, Скайтелын ард байдаг монголчуудын сайн мэдэх компани. Нөгөө нь Камбожид бүртгэлтэй “Митайм Интернэшнл” хэмээх олон улсын тоглогч. Хаанаас ч юм Хятадын компани гэдэг хоч зүүгээд байгаа бололтой. Хятад л бол жигшдэг монголчуудын сэтгэлийн оёгт таарсан, хэзээ ч хуучрахгүй арга. 

Камбожийн хаант улсад бүртгэлтэй олон улсын тоглогчийг манай эрчим хүчнийхэн “Эд нар тийм сайн цуйван хийж чадахгүй” гээд хошуугаа унжуулж суугаа гэнэ. “Митайм Интернэшнл”-ийн Завханы Тосонцэнгэлд барьсан “Тосон” 22 МВт-ын ДЦС Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдчихсон ачааллаа үрээд нуугиж буй билээ. Сэлэнгийн Сүхбаатарт барьж байгаа 70МВт-ын ДЦС-аа энэ ондоо Төвийн эрчим хүчний нэгдсэн системд залгах төлөвлөгөөтэй яваа. 

Харин Монголын зам, барилгын тендерийг алгасдаггүй Хятадын компаниуд яагаад шалгаруулалтад орсонгүй вэ? Ши Жиньпин дарга “Гадаадад нүүрсний станцын төсөлд мөнгө цацахгүй” гээд хориг тавьчихсан. МАК компани Harbin Electric International гэдэг Хятадын компанитай зөвхөн зураг төсөл хийлгэх гэрээ хийсэн. “Чи жороо өгчих, бид цуйван хийнэ” гэсэн шиг. 

Нийслэлийнхэн төдийгүй Монгол даяараа “Митайм Интернэшнл” Камбожийн хаант улсаас мах, гурилтайгаа гүйгээд ирэх үү эсвэл Шунхлай маань гэртээ байгаа давсаараа цуйван сэгсрэх үү гэдгийг харна. Хэн нь ч байсан Улаанбаатар хот тогоогоо угаачихаад хүлээж буй. Х.Нямбаатар дарга маань 660 сая ам.долларын “цуйван”-аар дайлахаар иргэдээ жагсаачихсан барианы газар өндөлзөж харагдана.

Батбаяр  /Baabar.mn/ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Morris Jason (146.70.109.190)
    HIRE A REPUTABLE RECOVERY FIRM THAT HELPED ME RETRIEVE MY LOST INVESTMENT FUNDS : THE HACK ANGELS If you’re lost your Bitcoin to scammers, and you’re searching for trustworthy recovery services, getting in touch with THE HACK ANGELS is the only way to get your Bitcoin back. After losing my Bitcoin investments. I was determined to find a solution. I began by researching online and found several recovery services claiming to retrieve lost Bitcoin. However, most of these services turned out to be scams themselves. I thought I’d never see my funds again. It was then that I came across THE HACK ANGELS. A reputable Bitcoin recovery expert with a proven track record of retrieving lost Funds. I reached out to him, and he responded promptly, explaining the process of recovering my lost Bitcoin. They provide essential guidance on protecting digital assets, recognizing cyber threats and using effective security practices to prevent future incidents. Great communication and a successful outcome, when it comes to bitcoins recovery, quick contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT WhatsApp +1(520)2 0 0-2 3 2 0 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. Don’t hesitate to reach out if you need help! And ready to reclaim what's rightfully yours?
    2025 оны 08 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 15 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 17 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 18 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 20 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 21 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 22 мин "Эрчист Монгол" төрийн өмчит компанийг татан буулгалаа 23 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо 24 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 27 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 2 цаг 39 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 2 цаг 39 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 2 цаг 40 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 42 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 2 цаг 44 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 4 цаг 0 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 4 цаг 2 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 3 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 10 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 12 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Top