x

Монгол түрлэг: Дундад зууны Ойрх Дорнод тэнгэрийн зарлигаар өөрчлөгдсөн нь

Английн “Ноттинхэм Трент”-ийн их сургуулийн дэд профессор, түүхч Николас Мортон бээр “Монгол түрлэг” бүтээлдээ Монголын эзэнт гүрэн хэрхэн дундад зууны Ойрх Дорнодын геополитикийг төрөл арилжуулж, дэлхийн хүчний тэнцвэрийг үндсээр нь өөрчилсөн тухай өгүүлжээ. Монголчуудыг эдүгээ байлдан дагуулалт, аюул сүйрэлтэй л холбож ойлгох нь элбэг. Гэтэл “Монгол түрлэг”-т энэхүү ташаарлыг тулхтай сорьсон байна. Нэпко удахгүй уг бүтээлийн бүрэн орчуулгыг хэвлэн гаргаж уншигч түмэнд хүргэнэ. Энэ номын “Худалдааны зам, хүчний тэнцвэр” бүлгээс товчхон сонирхуулав.


НИКОЛАС МОРТОН

МОНГОЛ ТҮРЛЭГ: ДУНДАД ЗУУНЫ ОЙРХ ДОРНОД ТЭНГЭРИЙН ЗАРЛИГААР ӨӨРЧЛӨГДСӨН НЬ

Английн “Ноттинхэм Трент”-ийн их сургуулийн дэд профессор, түүхч Николас Мортон бээр “Монгол түрлэг” бүтээлдээ Монголын эзэнт гүрэн хэрхэн дундад зууны Ойрх Дорнодын геополитикийг төрөл арилжуулж, дэлхийн хүчний тэнцвэрийг үндсээр нь өөрчилсөн тухай өгүүлжээ. Монголчуудыг эдүгээ байлдан дагуулалт, аюул сүйрэлтэй л холбож ойлгох нь элбэг. Гэтэл “Монгол түрлэг”-т энэхүү ташаарлыг тулхтай сорьсон байна.

Нэпко удахгүй уг бүтээлийн бүрэн орчуулгыг хэвлэн гаргаж уншигч түмэнд хүргэнэ.

Энэ номын“Худалдааны зам, хүчний тэнцвэр” бүлгээс товчхон сонирхуулав.

ххх   ххх    ххх

Монголын байлдан дагуулалтын их түрлэгт XIII зууны жараад оны Ойрх Дорнод өртөж, түүний улс төр, геополитик өвч доргиж, тус бүс нутгийг дамнасан худалдааны нийт сүлжээ өөрчилөгдсөн юм. Энэ нь уг бүс нутгийн худалдаанд хэсэг зуур сөрөг нөлөө учруулсан нь мэдээж хэрэг боловч Монголын эзэнт гүрний эрх баригчид нь асар өргөн нутаг дэвсгэртээ худалдаа наймааг урт хугацаанд тогтвортой дэмжиж ирсэн байлаа. 

Аварга том Монголын эзэнт гүрний нэг хэсэг болох Евроазийн дийлэнх хэсэгт Ойрх Дорнодын худалдаачид өмнө нь хүрч чадахгүй байсан бол одоо саадгүй болжээ. Монголчууд өөрсдөө худалдаачдын сонирхлыг татах, улмаар хэмжээлшгүй их мөнгө, эд хөрөнгөө үрэх эрмэлзэлд автагдсан хэвээр байв. 

               Ил-хаант улс

Ил-хаант улс 1270-аад оны үед эдийн засгийнхаа үндэс суурийг бэхжүүлж, Табризыг нийслэл хот болгосон нь түүнийг торгон замын худалдаа, эдийн засгийн харилцаанд татан оруулжээ. Уг хот нь Алс Дорнод, Кавказ, Энэтхэгийн далай, Газар дундын тэнгис, Хар тэнгисээс ирэх худалдаачдын замын төв уулзвар, арилжаа наймааны гол зангилаа болжээ. Табризыг дамжиж өнгөрсөн аялагчид бээр түүний сүр жавхлан хийгээд Евроазийн өнцөг булан бүрээс ирсэн бараа, эд зүйлсийн гайхамшгийг магтан дуулсан байдаг. Энэ хот өөрийн эрхгүй худалдааны том том зах, тэдгээрийн наймаачид болоод аялагчидын их хөлийн газар болж хувирсан түүхтэй. Тэнд гар урлалын тоймгүй олон үйлдвэр, түмэн янзын барааны дэлгүүр хоршоо оршиж байв.

Табриз хотын энэхүү гоц байдалд нь хөрш зэргэлдээ улсуудшимтэж, түүний хэрэм дотор арилжаа наймаа эрхлэх боломж эрэлхийлж эхэлжээ. Венецийнхэн 1263 онд тэнд анх худалдааны эрх олж авсан байна. Хожим нь Одорич Порденоне гэгч нэгэн аялагч "бараг бүх дэлхий" тэгэхэд Табриз руу наймаа хийхээр цувж байсан агаад уг хот дан ганцаараа бүхэл бүтэн Францын хаант улсаас илүү орлого эрх баригчиддаа олж өгдөг байсан гэж тэмдэглэсэн санж.

1260-1270-аад он гэхэд монголчуудын нийгмийн амьдралын уламжлалт хэв маяг ихээхэн өөрчлөгдсөн байв. Нэгэн цагт арьс шир, үслэг эдлэл өмсөж, зүүж асан монголчууд тэгэхэд зочдыг алт, торгон эдлэлээр гайхшируулах болсон нь цөөнгүй сурвалжид тэмдэглэгджээ. Хэдийгээр монголчууд гэрт амьдардаг хэвээрээ байсан боловч тэдгээр гэр нь алтан хадаас, алтан засал чимэглэлтэй нүүдлийн сууц болсон төдийгүй заримнь бүр олон мянган хүн багтаах ч том хийцтэй байв. 

Монголчууд алтанд онцгой татагдаж байсан аж. Тэдний хувьд алтны өнгө нь эрэлхэг эр хүн, тэнгэрлэг агаад мөнхийн хүч, эзэнт гүрний эрх мэдлийг илэрхийлэл байж.12 Ордоны түшмэд мөн үнэт чулуугаар чимэглэсэн хамгийн үнэтэй торгон хувцас өмсөнө. Тэдний албаны хувцас нь хатуу журмын дагуу хийгдсэнээс гадна тэд өдөр бүр өөр өөр өнгийн дээл өмсдөг дэглэмтэй байжээ.Монголчууд ийм тансаг хэрэглээ сонирхож байсныг 1330-аад оны эхээр Алтан Орд болон Венецийн хооронд байгуулсан “Худалдааны гэрээ”-нээс харж болно. Уг гэрээгээр сувд, алт, мөнгө, алтан утас, үнэт чулуу зэргийг импортын татвараас чөлөөлсөн байлаа. Тэд мөн сувд эрдэнэд их шимтдэг байжээ. Гоёл чимэглэлээс гадна хувцас хунар, гэр ахуйн эд хэрэгслийг чимэглэхэд сувд арвин их хэрэглэгдэж байсан ажгуу. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй сувдан зүүлт, ээмэг зүүдэг байв. Сувдыг Персийн булан, Энэтхэгийн өмнөд хэсэг, Зүүн өмнөд Азиас импортолдог байсан бөгөөд уг эрдэнэ нь эр хүний бэлгийн чалх сайжруулж, дур хүсэл бадруулдаг гэж тэд үздэг байсан болой.15 

Тус бүс нутгийн нийт наймааны зах, худалдааны газар нь Евроази, Африкаас ирсэн түм буман хүмүүний хөлийн тоосонд даруулж байлаа. Евроазийн өнцөг булан бүрээс ирсэн бараа бүтээгдэхүүн хийгээд тэдгээрийн хэв загвар нь туйлын олон янз байлаа. Залгамайтны рыцариуд бол Акра дахь төв байрандаа хятад шаазан аяганд зоог барина. Мамлюк цэргүүд болбоос "татар нөмрөг", "франк дуулга" хэрэглэнэ. Худалдаачид Сахарын цөлөөс урагшхи Африкаас алт импортлоно. Чинжүү, гоньд зэрэг халуун ногоо бол усан онгоцоор Энэтхэгийн далайгаар дамжин Мисир, Персийн буландбууна. Баруун Загалмайтны ертөнцөд халуун ногоо гойд алдартай болсон тухайд нэг судалгаа нотолдог.Түүнд XIII-XV зууны Европ хоолны цөөнгүй номонд орсон нийт жорын 75 хувийнх нь орц найрлагад халуун ногооны нэрс дурдагдсан байсан гэж тэмдэглэгджээ. 

Орон нутгийн бараа бүтээгдэхүүнүүд ч дээрх тив дамжсан худалдааг баяжуулж байв. Тир хот бол шилэн эдлэлээр алдаршсан байлаа. Гэгээн Симеон дахь Антиох боомт нь вааран эдлэлээр нэрд гарснаас гадна Антиохын могойлзой загас нь тансаг амттаны тоонд орж байв. Дамаск харин алтаар бүрсэн төмөр эдлэл, хатгамал, нэхмэл эдлэл, мөн зэр зэвсэг, ялангуяа байлдааны тахир нумын хувьд орон нутгийн худалдаанд зонхилж байсан аж. Киликийн Армяны ой модтой уул нурууд нь модны хомсдолтой бүс нутгийн хэрэгцээг хангаж, түүний төмрийн уурхайнууд нь бүс нутгийн бас нэг чухал түүхий эдийн ихээхэн хомсдолыг нөхөж байв. 

Монголчууд асар их хэмжээний бэлэн мөнгө зарах чадвартай байсан учраас Евроазийн худалдааны зах зээл өөрийн эрхгүй тэдний сонирхол, эрэлт хэрэгцээг дагажөөрчлөгдөв. Тэдний хувьд нэхмэл эдлэл үлэмж өндөр эрэлт хэрэгцээтэй байлаа.Тийм учраас монголчууд хөвөн даавууг нэн их хэмжээгээр худалдаж авдаг байсан нь заримдаа түүнийг мөнгөн тэмдэгтийн оронд ашиглаж ч ирсэн түүхтэй. Тэдний үзэмж, сонирхлыг дагаж асар их гүйлгээтэй болсон өөр олон төрлийн барааны эрэлт хэрэгцээ ч эрс өссөн ажгуу. Тухайлбал, шар шувууны өдний наймаа Евроазид гэнэт оволзож дэлгэрсэн байна. 

Торгоны худалдаа бол эдийн засгийн чухал ач холбогдолтой байжээ. Торго болбоос Евроазийн чинээлэг дээдсийн хамгийн их шүлтдэг эд байснаас гадна Европын эрх баригчид ч түүнийг ордны хэрэгцээнд зориуд худалдан авч нөөцөлж суужээ(тэгээд ч торгоны хэрэгцээг зөвхөн язгууртан хүмүүсээр л хязгаарласан хууль гаргасан гэдэг).Византийн эрх баригчид бол торгоор гангарч, түүнийг дипломат бэлгэнд ч ашигладаг байсан аж.74 Мамлюк цэргийн эрхтнүүд"татаар дээл", хятад торго, алт ба мөнгөн бүс зэрэг хээнцэр хувцас хунараар гоёж хоорондоо өрсөлддөг байлаа .75

Монголын эзэнт гүрний мандан цэцэглэлт нь торгоны худалдаанд үлэмж их нөлөөлсөн түүхтэй. "Татаар" торго 1260-аад оноос хойш Баруун Загалмайтны ертөнцийн зах зээлд нэвтэрч эхэлсэн бөгөөд түүгээр дамжин бусад газар оронд ч дэлгэрч байв. Монголчууд тэгэхэд алтан утсаар нэхсэн торгон эдлэлээр гойд гайхагдаж байсан юм. Тэдгээрт нь тус эзэнт гүрний янз бүрийн бүс нутгийн загвар хийц ч тусгалаа олж байсан аж. Тэд өндөр чанартай нэхмэл эдлэл урлах авъяастай нэхмэлчдийг эрхшээгдсэн нутаг дэвсгэрээсээ татаж ашигладаг байлаа.

Монгол нэхмэл эдлэлд ч төрөл бүрийн улс үндэстэн татагдаж иржээ. XIV зууны Энэтхэгт гэхэд л Дели хотын дээдсийн ордонд "Татаар" хувцас хунар ихээхэн дэлгэрсэн байлаа. Италийн хотууд ч эдгээр нэхмэл даавууг хуурай газраар Герман, Унгар руу, эсвэл Шампань(Франц) хотын наймааны том захууд руу тээвэрлэж байв. Тэндээс наймаачид умардын Брюгге, Парис зэрэг хот руу зөөдөг байжээ. Түүнээс хойш Загалмайтны ертөнцийн орд харшид "Татаар" торго алдаршсан нь тухайн эрин үед худалдаа ихэд өргөжсөний зэрэгцээ Ойрх Дорнод руу цуварсан мөргөлчид, загалмайтнуудын аянтай холбоотой байсан буйзаа.

“Татаар(монгол)” торго нь загвар хийцийн шинэ давалгаа үүсгэсэн юм. Учир нь Монголын элч нар, худалдаачдын чамин дэгжин агаад өвөрмөц гоёмсог загвартай хувцас хунар нь тухайн үеийн чинээлэг наймаачид, тэдний удмынхны шохоорхлыг бузгай татаж байжээ. 

Арвандөрөвдүгээр зууны эхэн үед Английн III Эдвард зэрэг хаад хийгээд дээдэс нь монгол загвар хийцтэй хувцас өмсөх эрмэлзэлд гойд автсан байв. Мань Эдвард, түүний бараа бологчид 1331 онд Чипсайд(Лондон)-д болсон спортын нэгэн тэмцээнд ирэхдээ бүгд “татаар” хувцас өмсөж, монгол баг зүүж гангарчээ. 

Эх сурвалж: Г.Батсүх /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Харвард хүнийг ухаантай болгодог уу? 1 цаг 31 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 1 цаг 42 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 1 цаг 42 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 1 цаг 43 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 46 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 1 цаг 47 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 1 цаг 49 мин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 1 цаг 51 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 1 цаг 52 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 54 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 17 цаг 34 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 17 цаг 36 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 17 цаг 37 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 17 цаг 39 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 17 цаг 43 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 17 цаг 45 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 17 цаг 46 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 19 цаг 9 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 19 цаг 17 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 19 цаг 18 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top