x

ДЦС-3 дээр дахин дэлбэрэлт болсон гэх мэдээллийг үгүйсгэлээ

"Дулааны гуравдугаар цахилгаан станц" ТӨХК дээр дахин дэлбэрэлт болсон гэх мэдээлэлтэй холбогдуулан Эрчим хүчний яам, станцын удирдлагууд өнөөдөр албан ёсны мэдэгдэл хийлээ.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхийн хэлснээр, зургаадугаар сарын 2-нд турбин генератор дээр гарсан гэмтэл нь гал түймрийн улмаас тоног төхөөрөмж болон барилга байгууламжид хохирол учруулсан бөгөөд тус обьектуудыг дахин ашиглах боломжгүй болсон байна.

Засгийн газар уг осолтой холбогдуулан 47 хоногийн өмнө онцгой дэглэм тогтоож, сэргээн босголтын ажлыг шуурхай эхлүүлжээ. Төлөвлөгөөний дагуу хийгдэх дөрвөн ажлын хоёр нь энэ онд багтан дуусах бөгөөд одоогийн байдлаар амжилттай хэрэгжиж байгаа хэмээн мэдээлэв.

Н.Тавинбэх мөн дараах тайлбарыг өглөө:

  • Сэргээн босголтын ажил идэвхтэй өрнөж байгаа энэ үед станцын дотоодоос буруу, хэт сэвсэн мэдээлэл цацагдаж байгааг зохисгүй явдал гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

  • Наймдугаар сарын 1-нд гарсан гэмтлийг “анх удаагийн тохиолдол биш” гэж тодотгож, нүүр тулсан өвлийн ачааллын үед ийм гэмтэл 15 удаа гарч байсан бөгөөд тухайн бүрд амжилттай засварласан гэдгийг онцолсон.

  • Гэмтсэн зуух ашиглалтад ороод 50 жил болсон бөгөөд энэ удаагийн гэмтлийг засах ажил долоо хоног үргэлжлэх төлөвтэй байна.

  • 1,004 хүнтэй, 198 мегаваттын хүчин чадал бүхий энэхүү станц нь 60 жилийн турш ажиллаж буй стратегийн чухал эх үүсвэр бөгөөд технологийн хуучралтай холбоотойгоор зарим саатал, гэмтэл гарч байгааг нуухгүй гэв.

Мөн Засгийн газраас томилогдсон БЭТ-ийн баг нь бүтцийн оновчлол, худалдан авалтын зөрчил арилгах чиглэлд хяналтыг чангатгаж, хатуу арга хэмжээ авч буй нь зарим хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарч байгааг дурдав. Ийм үед гарч буй хэвийн саатлыг хэт дэвэргэж, нийгэмд сөрөг ойлголт төрүүлж буйг шүүмжилсэн байна.

Эх сурвалж: Эрчим хүчний яам, ДЦС-3 ТӨХК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хэлбэр ялж, агуулга ялагдав 20 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 1 цаг 42 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 1 цаг 49 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 1 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 17 цаг 44 мин ЭМГЭНЭЛ 17 цаг 53 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 17 цаг 53 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 17 цаг 54 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 17 цаг 55 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 17 цаг 56 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 17 цаг 57 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 17 цаг 58 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 21 цаг 23 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 21 цаг 25 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 21 цаг 25 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 21 цаг 26 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 21 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 21 цаг 30 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 23 цаг 22 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 23 цаг 26 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top