x

ЗАЛБИРАЛ

Марэк ХЛАСКО

ЗАЛБИРАЛ

Хаалга тачигнан онгойж, шоронгийн өрөөнд хуяг орж ирэв. Эл хуяг өндөр туранхай нэгэн, элэг нь үрэвссэнээс болсон бололтой цонхигор царайтай, зовхи нь хар хүрээтэй болсныг энд удаан хоригдсон бүх хүмүүс хараад л анддаггүй. Өөрөө энэ талаар байнга гомдоллож явдаг. Хуяг чангаар хоолойгоо засахад сандал дээр суусан хоригдол түүн рүү тэсэн ядан харав.

- Эх эцэг чинь ирлээ - гэж хуяг гуншаа дуугаар хэлээд: 

- Очиж салах ёс гүйцэтгэ.

Хоригдол чимээгүй дүнсийнэ. Гар хуруугаа шалгах мэт эргүүлж тойруулан харна. Маш том алга, мойнийсон бүдүүн хурууд. Эхлээд харахад дэндүү болхи, бараг юунд ч хэрэг болмооргүй санагдам тийм гар. Энэ гар юу хийж бүтээж чаддагийг нь ажил хийж байх үед нь л харж үнэмших ёстой мэт. 

- За алив хэмээн хуяг хөлөө сэлгэж зогссоноо: - Явж салах ёс гүйцэтгэх ёстой. Өглөө эхний богооноор л ирцгээсэн улс, чамайг зөндөө хүлээлээ.

Хоригдол өндийгөөд нуруугаа тэгшлэв. Нуруулаг, дугуй царайтай түүний өтгөн хар үс нь толгойг нь бараг л бөмбөг шиг бөв бөөрөнхий харагдуулна.

- Өнөөдөр гадаа хүйтэн байна уу? - гэж асуугаад хоёр алгаа үрж эхлэв.

- Чамайг гадаа гаргахгүй ээ - гэж хуяг хэлээд тайвшруулан зангаж 

-Хоёулаа ердөө доошоо л бууна. Тэнд хүлээж байгаа.

Хоёул коридорт гарч, хуяг хаалгаа хаав. Хоригдол асар том хоёр гараа нуруундаа үүрч хуягийн өмнө алхана. Өмнөөс нь хоёр хоригдол хувин барьсаар ирж явна. Нэг нь хоригдол руу даллаж, нүдээ онийлгон:

- Сайн уу, хөгшөөн.

- Ярилцаж болохгүй гэж хуяг зандарлаа.

Хувинтай эр исгэрээд хажуугаар нь зөрөөд яваад өглөө. Бөмбөгөн толгойт асууж байна:

- Намайг дахиж гадаа хашаанд гаргах болов уу?

- Үгүй л болов уу - гэж хуяг хариуллаа. Аль өглөөнөөс хойш элэг нь нэг биш байгаа болохоор царай нь бүр цонхийжээ. Харин хоригдлын хувьд сүүлийн үед явган алхалгүй удсан болохоор хөл нь оршиж өвдөөд байсан тул коридороор эргээд маш удаан алхав. Бүр бүдчиж байлаа. Тэгснээ:

- Хөл аймшигтай халуу оргиж байна.

Хуяг "өө" гээд хий л мөрөө хавчаад: - Одоо холгүй ээ. - Хоригдол дуу алдаад доголох маягтай болов. Тэгснээ хажуу хана руу анхааралтай ширтсэнээ:

- Энэ чийдэн шатчихжээ.

- Аль? 

Тэр хоёр зогсов.

- Тэнд гэж хоригдол хэлээд асар том гараа өргөн заав.

Үнэхээр коридорын чийдэнгийн нэг нь унтарсныг хуяг хараад толгой дохиод:

- За, чи дуртайгаараа өөрөө л дээш нь хэлээрэй. Энэ чийдэн үү? Манай баз хүргэн өнгөрсөн долоо хоногт ийм чийдэнгүүд худалдаж авсан чинь хоёр гурав нь тэр дороо шатчихсан. Тэгэхээр нь дэлгүүрт нь очоод солиод өгөөч гэсэн чинь: "Яалаа гэнээ, битгий инээд хүргээд бай. Тэгээд бидний буруу юу? Өгснийг нь л зардаг..." Одоогийн чийдэн ч хог болсон байна лээ.

- Чийдэн ямар үнэтэй байдаг юм?

- Мэдэхгүй ээ - хэмээн хуяг хулчгардуу хариулав. Тэгснээ гэнэт сэжиглэнгүйгээр: - Яагаад үнэ асуугаад байгаан?

- Зүгээр л.

Хуяг түүнийг анзаарангуй ажиглаж байснаа нэлээд ширүүнээр:

- Алив, явцгаая. Юун хөгийн юм яриад байгаан?

Тэд цоожтой хаалгануудын хажуугаар үргэлжлүүлэн алхав. Шатны яг хажууд жижүүрийн хоригдлууд коридор угааж байна. Тэд богино бариултай сойзоор бөөн чимээ гарган шал үрцгээхэд барааны савангийн тод үнэр нилхийнэ. Хажуугаар нь гартал нэг нь хөлөрсөн царайгаа өлийлгөн шивнэв:

- Хүүш, тамхиа өгөөч, оройн тооллого дээр эргүүлээд өгөмц.

- Ярилцахгүй шүү - гэж хуяг зандрав.

- Хэн юу ярьсан юм? Би юм хэлсэн юм уу? Хүн юу ч хэлээгүй байхад чинь - хэмээн сайх хоригдол омогдоод сойзоо доош нь чимээтэй шидэв. Хувингаа ч газар тавилаа. Хуяг, бөмбөгөн толгойт хоёр чимээгүй цааш одлоо. Хоригдол дахиад доголж аажуухан ёолов. 

- Одоохон, одоохон - гэж хуяг тайвшруулаад -Ердөө энүүхэнд байна. 

Тэд нэгэн тасалгаагаар дамжин хүлээлгийн өрөөнд оров. Хоригдлын эцэг эх нь гаднаас хүн орж ирэхийг хараад вандан сандал дээрээсээ босов.

- Одоо мэндэлж болно - гэж хуяг хэлэхэд туранхай царайд нь инээмсэглэл гэмээр дүр тодорсон ч, үнэндээ түүнийг сайн мэдэх хүмүүс өвчиндөө шаналж байна гэдгийг нь шууд ажиглахаар. - Заа та нар одоо сууцгааж болно. – Тэрээр хүнд гар буу зүүсэн суран бүсээ засаад цонхны дэргэдэх сандал дээр суув. Өрөөний голд зогсох хоригдлын нүд гэрэлд гялбана. Энд хорих өрөөнөөс хавьгүй илүү гэрэлтэй болоод тэр байх. Дараа нь эцэг эх рүүгээ хандав, эхлээд аавынхаа гарыг, дараа нь ээжийнхээ гарыг үнсээд:

- Та хоёр өнөө өглөө ирээ юу?

- Тийм ээ, тийм - гэж эцэг хэлэв. Биерхүү, өндөр нуруутай түүний хүзүү цамцных нь бариу заханд шахагджээ. Аль болох шивгэнэж ярихыг хичээх ч хоолой нь угийн чанга баргил болох нь мэдэгдэнэ. Хүү нь харин эцэгтэйгээ огт төсгүй, төрхөөрөө ч, авир байдлаараа ч тэс ондоо. - Бид хоёр чамтай уулзах гэж шөнөжингөө явлаа - хэмээн аав ширүүхэн хэлж үгээ дуусгав.

- Ядловт богоон шилжсэн үү?

- Одоо Росташэвт богоон сольдог болсон байна лээ - гэж ээж хэллээ.

"Өө-өө" гэж хоригдол бувтнав. Хөлөө амраах гэж суулаа. Гараараа хана түшээд хөлөө урагш нь сунгав. Гэнэт зүрх нь хүчтэй цохилж эхлэв. Маш хатуу эцгээсээ ухаангүй айдаг аж. Эцэг нь түүнийг өөртэй нь босож зогсоод ярихыг шаарддаг, хүүхдүүд нь өөртэй нь хүндэтгэлгүй хандах, ярих, хариулахад маш их дургүйцдэг. Хоригдол тэгдгийг нь гэнэт санаад хурдхан асуув: 

- Сидоровичийнхан ямархуу байна?

- Сидоровичийнхан уу?" - гэж аав нь бодлогошрон давтав. Аятайхан хариулт олоод хэлэх гэсэн бололтой хэсэг чимээгүй байснаа: - Яг л хэвэндээ байх шив дээ. Харин морь нь үхчихсэн.

- Морь нь үхчихлээ гэнээ? - гэж хоригдол баясангуй асуув. Хорих өрөө рүүгээ бушуухан буцаж очоод гутлаа тайлан хөлөө амраамаар санагдах аж. - Яаж байгаад морь нь үхчихсэн хэрэг вэ?

- Үхчихсэн, тэгээд л тэр - хэмээн аав нь хариулав. - Малын эмч дуудсан ч хэтэрхий оройтсон байсан гэнэ лээ - гэснээ толгойгоо маажаад дахин чимээгүй болов. Тэгээд сануулсан аясаар - Моринд аядуу зөөлөн хандах хэрэгтэй л дээ.

- Цаг дуусах боллоо - гэж хуяг тэдэнд анхаарууллаа. – Одоо ердөө таван минут үлдлээ шүү.

- Морио гэж - хэмээн хоригдол хурдан хэлээд, оршсон хөлөө урагш нь улам сунгав. -Тийм ээ, тийм... Морь, морь... Мэдээжийн хэрэг, адуутай зөөлхөн... Тийм, тийм... Гэнэт л өнхрөөд өгөх юм бол яах вэ дээ?... Болгоомжтой байх хэрэгтэй, тэгээд л болоо... Тийм ээ, тийм... – гээд исгэрснээ: - Манайхнаар сонин юу байна? – гэж бушуухан асуулаа.

- Яахав, бурхны авралаар болж л байна. Дажгүй байгаад байвал ирэх хавраас үнээ худалдаж авнаа. 

- За одоо дуусгая - гэж хуяг хэлээд бослоо. Суран бүсээ чангалан өөд нь татахад асар том хуйтай гар буу нь түүний цонхигор царайд тун ч авцалдаагүй харагдана. 

-За за, уулзах цаг ч дууслаа хэмээн аав хэлээд: - Одоо хүү минь чи Бурхантай л ярина. Чи нэгэнт хэдийнээ түүнийх болсон. За тэгээд залбираарай. - Тэрээр гараа дээш өргөхөд хуяг хурдан эргэж харав. - Би чамайг Бурханы адисаар үдье - хэмээн эцэг чангаар хэлээд: - Өвдөг сөхөр. 

Хоригдол үг дуугарсангүй. Хэсэг байснаа: - Үгүй ээ, Бөөн зовлон шаналгаа болно, энэ тухай бодоход л өөрийн эрхгүй нулимс урсдаг гэлээ. 

- Хүү минь, өвдөг сөгд гэж аав шийдмэг дуугаар хэлэв. – Залбирал үйлдэхэд хүн заавал өвдөг сөгдөх ёстой байдаг юм. Хоригдол толгой дохино.

-Үгүй - гэж тэр дахин хэлэв. Тэр аавынхаа гарыг шүүрэн барьж аваад үнсэв. Дараа нь ээжийнхийгээ. Тэгээд хуягийн хамт гарч одов. Хоёр хөгшин ч араас нь даган явсаар гудамжинд гарч ирлээ. Хоёр цагийн дараа ирэх галт тэргэнд суух ёстой хоёр. Хөдөөгийнхөө заншлаар өвгөн түрүүлж, эмгэн түүнээс хоёр алхмын хойно алхана. 

- Хүү их өөрчлөгджээ. Өвдөг сөгдсөнгүй шүү дээ – Эмгэн уйлж, хөгширсөн царай нь улам өрөвдөлтэй үрчийнэ. – Бурханд сүсэглэхээ больсон юм болов уу?

- Анх удаагаа – хэмээн эцэг өөртөө итгэлгүй өнгөөр хэлээд: - Миний үгэнд анх удаа орсонгүй. Гэхдээ сайн хүүхэд л дээ. 

Нэг талбайн зэргэлдээ хэсэг сууцгаав. Дулаахан өдөр цас хайлангатна. Тэнгэрийн өнгө, моддын мөчир үл ялиг хөвсийж, өнгөрч буй морьдын хөөврийн гялбаа, төмөр замын чийгтэй туяа зэрэг нь хавар хэдийнээ ойртож буйг мэдрүүлнэ. Хажуугаар нь өнгөрөх хүмүүс дээлийнхээ товчийг тайлж, хүүхдүүд сургуулиас гарч, хэсэг хэсгээрээ гүйлдэж, цасны хайлсан ус бохир усны хоолой руу урсана. 

- Тийм ээ - гэж эцэг санаа алдаад: - Миетэк намар цэргээс халагдаад ирнэ. Янэкийн хувцас түүнд болох байх. Намар болтол багагүй хугацаа байна даа...

- Янэк илүү том биетэй - гэж эх хэлэв.

- Өө, бүдүүрэх байлгүй... Миетэк цэрэгт таргална, тэнд хангалттай хоол өгдөг - гэснээ гутлынхаа гялалзах хоншоорыг гөлрөн хэсэг чимээгүй суув.- Тэр сайн хүүхэд байсан. Намайг тэг гэж тулгасныг эцсээ хүртэл огт хэлээгүй шүү.

- Чи тэг гэж тулгасан юм уу? - гэж ээж асуулаа.

- Тийм ээ, би... гээд хүзүү нь гэнэт улайв. -Надад гэрт маань тийм увайгүй зулбасга огт хэрэггүй. - Тэрээр нударгаа савчин: - Би энэ гараараа бүх юмаа бүтээсэн. Газар, байшин, эхнэр. Би өтөл насандаа нүүр улайх юмгүй амьдарлаа. Нүгэл үйлдсэн бол өөрсдийнх нь л хэрэг. Тэр бузар эмтэй гэрлэх ёстой байсан уу? Тэр эмд юу байсан юм? Өөрийн гэх газаргүй хүн ямар үнэ цэнтэй байна гэж? Хэн ч биш шүү дээ. Үхэл нь ч багадна. Хүүдээ би сайныг л хүссэн. Хүүрийг нь морины хажууд тавьчих, моринд өшиглүүлчхэж гэж бодоцгооно биз гэж би хүүдээ хэлсэн л дээ. Гэтэл тэр айгаад сүхээ үлдээчхээд зугтаачихсан. Уг нь би Завадов тосгоноос өөр эхнэр олж өгөх гэж байлаа. Тэгсэн бол байшинтай, газартай болох байсан. Гэтэл золиг чинь тэр эмийг илүүд үзсэн. Миний сургаснаар л хийх ёстой байсан юм даа. Сайн хүү байсан шүү. Намайг огт хэлээгүй. Аавдаа дуулгавартай сайн хүү. 

- Зовж шаналалгүй л дуусгаасай билээ – гээд ээж мэгшив.

- Гайгүй дээ - гээд аав тэвчингүй хоолойгоо засав. – Үхэх бол үхэх л юм, тэгээд л болоо. Хүмүүс үхдэггүй гэж үү? Цаадах чинь үхэл үзээгүй гэж үү? Шинэ засаг үүсэхээс өмнөхөн Глуховиц тосгоны тал нь нэг өвөл сүйрсэн. Энэ Завадовт яалаа? Яновиц тосгонд? Өлсгөлөн, хүйтнээс болж үхэх бүр дор шүү дээ. Тэр сайн хүүхэд байсан, үхэл түүнд хөнгөн тусах байх. Гуравхан хоног үлдлээ. Гэртээ харьж үхэл хүүд маань хөнгөн тусаасай гэж залбиръя.

- Тиймээ сайн хүү байсан - гэж ээж нь хэлэв. - Мэдээж тэр сайн хүү байсан. - Гэсэн хэдий ч үрчлээтэй дугуй царай нь эргэлзэнгүй болж ирлээ.- Сайн, сайн - гэж гомдонгуй давтана.– Гэхдээ яагаад тэр өвдөг сөхөрч залбирахгүй гэв ээ?

X                X               X

Польшийн зохиолч Марэк Хласко (1934-1968) нь богино өгүүлэл, туужийн том мастер байсан. Ердөө бага сургууль төгссөн (манай Чойном шиг) жолооч мэргэжилтэй тэрээр хорь гаруйхан насандаа дайны дараах залуусын шүтээн болон тодорсон. Гэвч Польшийн коммунистууд үзэл суртлын хувьд шахах болсонд (бас Чойном шиг) тэрээр гадаад эхнэрээ даган түр хугацаагаар Герман руу гарчээ. Эргээд эх орондоо буцаж ирэх гэсэн боловч хүлээн авсангүй, дөнгөж гуч гаруйхан насандаа хүний нутагт өөд болжээ. 

1980 онд бивээр түүний “Дараа нь чиний ээлж” туужийг орчуулан бичгийн машин дээр хэвлэн найз нөхдөдөө уншуулдаг байсан. Харамсалтай нь өөрт хувь нь байхгүй явсаар, нас барсан танилын маань хүү нь нэг хувийг гэрээсээ олсноо 2000 онд надад авчирч өгснийг 2005 онд Адмон хэвлэлийн газарт хэвлүүлсэн. 

Түүний дээрх туужаар Холбооны Германд 1958 онд кино бүтээсэн нь Польшид хориотой байсаар, Эв санааны нэгдэл байгууллага хүчээ авсны дараа дөнгөж 1983 онд эх орных нь дэлгэцэд арай гэж нэвтэрсэн. Энэ зохиолыг би саяхан монголчлон, 1959 онд малыг нийгэмчилж байх үе болгож, Түнхэлд эрүү болон улс төрийн хэрэгт нэр холбогдсон хүмүүс ууланд албадлагаар мод бэлтгэж байгаа байдлаар кино зохиол болгон өөрчилсөн.

Б.Баабар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Харвард хүнийг ухаантай болгодог уу? 1 цаг 34 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 1 цаг 44 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 1 цаг 45 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 1 цаг 45 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 49 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 1 цаг 50 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд, түр хороод 1 цаг 52 мин Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох саналыг ХЗБХ дэмжлээ 1 цаг 53 мин С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудлыг ЭЗБХ дэмжлээ 1 цаг 55 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 57 мин Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 17 цаг 37 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 17 цаг 39 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 17 цаг 40 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 17 цаг 42 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 17 цаг 46 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 17 цаг 48 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 17 цаг 49 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 19 цаг 12 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 19 цаг 20 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 19 цаг 21 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top