x

Гадаад худалдаа оны эхний 5 сард: 10 тэрбум ам.долларт хүрч, 142 улстай худалдаа хийжээ

Монгол Улс оны эхний таван сарын байдлаар дэлхийн 142 улстай худалдаа хийсэн нь эдийн засгийн идэвхтэй харилцааг харуулж байна. Энэ хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт нийт 10 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.5 тэрбум ам.доллар болж, худалдааны тэнцэл 884.5 сая ам.долларын ашигтай гарчээ.

Гэвч өмнөх оны мөн үетэй харьцуулахад импорт 144.9 сая ам.доллароор өссөн бол экспорт 932 сая ам.доллароор буурсан үзүүлэлттэй байна. Экспортын бууралтад нүүрс (1.6 тэрбум ам.доллар), угаасан ноолуур (61.9 сая ам.доллар), боловсруулаагүй газрын тос (31.1 сая ам.доллар), хонь, ямааны мах (20.2 сая ам.доллар), төмрийн хүдэр, баяжмал (16.2 сая ам.доллар) зэрэг бүтээгдэхүүний экспорт буурсан нь нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр ба баяжмал 701.8 сая ам.доллар, жоншны хүдэр, баяжмал 57.6 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 27.6 сая ам.доллароор нэмэгдсэн байна.

Импорт өсөхөд суудлын автомашин (179.5 сая ам.доллар), тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги (21.1 сая ам.доллар), гар утас (11.7 сая ам.доллар), согтууруулах ундаа (11.4 сая ам.доллар), шороо, чулуу ялгах, холих машин (10.9 сая ам.доллар) зэрэг бүтээгдэхүүн нөлөө үзүүлсэн байна. Эсрэгээрээ, нийтийн тээврийн хэрэгсэл 41.1 сая ам.доллар, дизелийн түлш 32.0 сая ам.доллароор буурсан нь импортын бүтцэд гарсан өөрчлөлтийг харуулж байна.

Нийт экспортын 96.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёл чимэглэлийн зүйлс болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлжээ. Харин импортын 72.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механизм, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн бүрдүүлж байна.

Бүтээгдэхүүний үнийн хувьд, алтны үнэ өмнөх оны мөн үеийнхээс унц тутамд 732.4 ам.доллар, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 361.1 ам.доллароор нэмэгджээ. Харин төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 9 ам.доллар, нүүрсний үнэ тонн тутамд 47.2 ам.доллароор буурсан нь экспортын орлогод нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг байв.

Экспортын гол түншүүдийн хувьд, БНХАУ-д экспортолсон барааны 45.8 хувийг нүүрс, 37.2 хувийг зэсийн хүдэр, баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.6 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт бүрдүүлж байна. Гашуунсухайт боомтоор экспортолсон нүүрсний хэмжээ нийт нүүрсний экспортод эзлэх хувь 46.2 болж, өмнөх оны мөн үеэс 4.1 нэгж хувиар буурсан нь хил гаалийн нөхцөл байдалтай холбоотой байж болох юм.

Энэ оны эхний 5 сарын байдлаар импортын дүнг авч үзвэл, БНХАУ 36.9 хувь, ОХУ 24.3 хувь, Япон 13.2 хувь, БНСУ 4.3 хувь, АНУ 4.2 хувь, ХБНГУ 2.7 хувийг эзэлж, нийт импортын 85.4 хувийг бүрдүүлжээ.

ОХУ-аас оны эхний 5 сарын байдлаар импортолсон барааны 72.5 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 80.9 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 9.5 хувийг ачааны автомашин эзэлжээ. Суудлын автомашины импортын хилийн дундаж үнэ ширхэг тутам 10.1 мянган ам.доллар болж, 2024 оны мөн үеийнхээс ширхэг тутамд 2.4 мянган ам.доллароор нэмэгдсэн байна.

Боомтын хуваарилалтын хувьд, эхний 5 сард экспортын 50.6 хувь Гашуунсухайт, 20.7 хувь Замын-Үүд, 10.6 хувь Шивээхүрэн боомтоор тус тус хийгдэж, нийт экспортын 81.9 хувийг бүрдүүлжээ. Харин импортын 52.3 хувийг Замын-Үүд, 21.3 хувийг Сүхбаатар боомтоор хийж, нийт импортын 73.6 хувийг бүрдүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • MICHAEL GARD (91.250.240.219)
    Srdačan pozdrav svima koji čitaju ovu poruku i želim da znate da ova poruka nije slučajna ili slučajna. Kao uvod, iz Zagreba sam i nisam mogao vjerovati kako sam dobio kredit od 200.000,00 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što takve kreditne tvrtke još uvijek postoje. Znam da prevaranata ima posvuda i bio sam žrtva prijevare prije dok nisam upoznao ovu pouzdanu tvrtku koja mi je pokazala sve što trebam znati o kreditima i ulaganjima. Ova tvrtka me savjetovala i pomogla, pa ću savjetovati svima kojima je potreban kredit da iskoriste ovu priliku kako bi se izvukli iz financijskih poteškoća. Možete ih kontaktirati putem e-pošte (hybridalliantcreditunion@gmail.com). Brzo kontaktirajte (hybridalliantcreditunion@gmail.com) danas i ostvarite svoj kredit od njih uz kamatnu stopu od 3%. Obavezno kontaktirajte Alliant Credit Union Company i svi vaši financijski problemi bit će riješeni. Surađuju s odjelima za procjenu rizika, obradu, financiranje i drugim odjelima. Svaki od ovih timova dolazi s ogromnim bogatstvom znanja. To im omogućuje da steknu više znanja o kreditima i pruže bolje iskustvo članovima. Ostvarite svoju financijsku slobodu od njih danas i zahvalite mi kasnije. Jeste li u dugovima, trebate kredit, brz i pouzdan, ovo je mjesto za dobivanje vjerodostojnih kredita. Nude poslovne kredite, studentske kredite, stambene kredite, osobne kredite itd. Kamatna stopa kredita je 3%. Kontaktirajte nas danas. Imate priliku dobiti gotovinski kredit u iznosu od 2000 (€$£) - 5.000.000 - 100.000.000 (€$£) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez jamstva za nekretnine. Viber: +385915608706 WhatsApp: +385915608706 E-pošta: hybridalliantcreditunion@gmail.com © 2025 Alliant Credit Union Web stranica: https://www.alliantcreditunion.org 11545 W. Touhy Ave., Chicago, IL 60666 Broj usmjeravanja: 271081528
    2025 оны 07 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 2 цаг 20 мин Мэдээж “Ар нь түүз!” 2 цаг 31 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 2 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 2 цаг 56 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 3 цаг 0 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 3 цаг 5 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 3 цаг 10 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 3 цаг 15 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 18 цаг 14 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 18 цаг 18 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 22 цаг 3 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 22 цаг 17 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 22 цаг 29 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн
Top