x

"Seven Nuga орж селфийдээд ирлээ..."

Seven Nuga орж селфийдээд ирлээ...

Юу ч болоод өнгөрөв дөө. Хөл толгойгүй бужигнасан, хэрүүл хараал нь халин садарсан хэцүү өдрүүдээс дайжин зугтсан би сэлэнгэ мөрний эрэг дээр зогсож байна. 

Монголын хамгийн алдартай энэ мөрний хойд эрэгт хагас дугуй хэлбэртэй нарсан ойтой уул бий. Тэр уулыг Дүгэрээ хошуу хэмээнэ. Энэ хошуу үзэсгэлэнт долоон нугаас бүрддэг. Энд одоогоос хоёр жилийн өмнө Долоон нуга буюу "Seven Nuga Resort" хэмээх амралтын газар байгуулагдсан юм. Үүд хаалгаа нээсэн цагаас хойш өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн газар хэмээх аман сурталчилгаан дор явж байсан эл газрын нэрийг одоо монгол улсад сонсоогүй хүн байхгүй болсон. Учир нь сарын турш Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох дуулиантай хамт энэ ресортын нэр цацагдсан билээ. Ийнхүү эднийх рүү сониуч монголчууд хэд гурваараа, хэсэг бусгаараа цуван ирцгээсээр байна. Үнэхээр дуулианаас хойш машин ихэссэн гэж тосгоныхон ярьцгааж байна. 

Дөрвөн жил зургаан сар Засгийн газрын тэргүүнээр ажилласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцрох шалтгаан гал авалцах мэт дэгдсэн энэ газрыг үзэх гэж, ганц хоног амрах гэж, зарим нь гадаа нь ирээд зураг хөргөө авахуулаад буцах гэж давхилдаж байна. Энэ бол нэг талаас хүн төрөлхтний амьдралд байдаг л үйл явдал. Ялангуяа нэн шинэ дэлхийд хамгийн идэвхтэй түгэсэн, өөрийн эрхгүй тэр газартаа эргээд маркетинг болдог болчихсон нэг жишиг. Гэхдээ нөгөө талаас хөгжилтэй, хөөрхийлөлтэй ийм нэг хэлбэрдэх донтой зан хэдийнээс манай монголчуудад нэвт шингэчихсэнийг хэлж мэдэхгүй юм. Бидний хэдэн хувийн маань амьдралын түвшин хаа хол энэ газар хамаг бензин шатахуунаа урсган байж давхиж ирээд 900.000- 1800000 сая төгрөгөөр нэг хонох хэмжээнд хүрсэн юм бэ гэх асуулт эрхгүй төрнө. Мэдээж байгаа байх л даа. Гэхдээ нийтээрээ лав ингэтэл хөлжчихөөгүй байна. Ийнхүү өглөө эрт Seven Nuga амралтын газрын үүдэнд элдвийг бодон зогсов. 

Хашаа руу нь орж ирээд л хөөрхөн хөөрхөн үзэгдлүүдтэй нүүр тулах аж. Мөнөөх л манайхны жүжгийн амьдрал...Уншиж ядах юмгүй, нүднээ илт.

Хажуугаар “Мань чинь Seven nuga” -д байна, хө... Хэд хоног энд амрах санаатай гэх цаанаасаа л нэг багтаж ядсан үгийг утасны цаадах эзэнд гэхээсээ илүү хавь ойрын бүх хүмүүст сонсгох гэсэн нэг тийм хөгжилтэй эрмэлзэл ханхлуулсан залуучууд зөрж өнгөрөөд л...Бүр нэг худлаа хийрхүү, солиотой гэмээр ийм өвчинд идэгджээ. 

Гэхдээ бодоод байхад хаа нэгтэйгээс хийсэж ирээд бидэнд наалдчихсан гэхээсээ илүү ерөөсөө манайхны унаган зан нь ч юм шиг. Ямартай ч цахим сүлжээний энэ эрин харьцангуй далд маягтай явж ирсэн бидний юу ч үзээгүй хямдхан суртахууныг, басхүү юм л бол бусдадаа гайхуулах дуртай тэнэгдүү донг ил болгож, гадар доторгүй дэлгэж өгөөд байна. 

Саяын болж өнгөрсөн ерөнхий сайдын бэрийн гайхуулалт гадагш сад тавин цацагдахдаа улс орныг бүхэлд нь хаман бүрхэж, эцэстээ юу болон дуусаж буйгбид харлаа. 

Залуу гэнэн охидын гаргаж л байдаг зангаас болоод монголчууд юм хийж байсан, хийх гэж сарвайтлаа хичээж байсан Ерөнхий сайдаа буулгачихаад сууж байна. Энэ ч яахав огцруулах нэг  шалтаг нь байсан гэж бодоё. Тэгвэл, хүүхдүүдээ хогийн цэг дээр аваачиж баахан шоу хийсэн залуугийн хэрэг мөн хөдөө орон нутгаар ид яригдаж байх юм. Тийм хачирхалтай үйлдэл хийчихээд, тэрийгээ цахим сүлжээгээр гайхуулдаг нь яаж байгаа юм бол гэх гайхширал тал нутгаар дүүрэн нисэж байна. Юутай ч ядуу хүүхдүүдийг гараараа зааж харуулаад, “...та нар сайн сурахгүй бол ийм болно шүү” гэж хэлснээсээ болоод албан үүргээсээ буулаа. Яагаадгэвэл тэр өөрөө тэдгээр ядуу хүүхдүүдийн өмнө хариуцлага хүлээсэн төрийн албан хаагч байсан учраас ёс суртахууны хувьд алдаа гаргалаа гэж нийгмийн тодорхой хэсэг үзэж байгаа юм байна.

Үнэн хэрэгтээ бол тэр манай төрийн албан хаагчдын дундаас илэрсэн хамгийн муу дүр огт биш юм. Харин ч ажил хийх гэж зүтгэсэн, тэгж яваад алдаа гаргасан, олон нийтийн нэг хэсэгтэй учраа олж чадахгүй унаж байгаа л нэгэн жишээ. Нөгөө талаасаа бол мань залуу зүгээр л аархлаа дарж ядан, сошилд ямар нэгэн акц хийж шахахгүй л бол байж чадахгүй болчихсон мөнөөх л донтолтоосоо болоод ийм асуудалд орж байх жишээтэй. 

Манайд улстөрчид, нийгмийн сайн санааны үйлстнүүд хүүхдээр эрээ цээргүй оноо цуглуулдаг, тэднийг байж боломгүй балмадаар ашигладаг жишиг хавтгайрчихсан. Үүний л нэг илрэл. Дараагийн тэнэглэлүүд улам эрчээ авсаар... УИХ-ын гишүүн С.Цэнгүүн гэж 27 настай бүсгүй "Цэнгүүн" сан хэмээн өөрийн нэрийн санг гэнэт нээж, бяцхан хүүхдүүдэд өөрийн нэрээ бичсэн цамцыг өмсгөөд, эрээ цээргүй цааш нааш нь харуулан зургийг нь авч олон нийтийн сүлжээнд цацсан хэрэг ид мандаад байна. С.Цэнгүүний энэ гайхуулалт өнөөдөр мөн л нийгэмд шүүмжлэл дагуулан яригдаж байна. Тэр цахимаар гайхуулалгүй чимээгүй сангаа байгуулаад явсан байсан ч улстөрчийн хувьд ноцтой алдаа гаргажээ. Энэ бол том факт. Төрөөс цалинждаг түшээ хүн төрийн бус байгууллага байгуулж ажилламаар байвал парламентын гишүүнээсээ явах л хэрэгтэй. Ер нь гишүүдийг хувьдаа сантай байх боломжийг хуулиар хориглох ёстойг С.Цэнгүүний алдаа харуулж байна. 

Одоогийнх шиг цоож цуургагүй дэлгээтэй цахим ертөнцийн үеийг сураггүй байхад нэгэн шар сонины хуудсаар УИХ-ын гишүүний эхнэр баярхлаа дарж ядан гайхуулснаас үүдэж казиногийн гэх хэргийн дуулиан анх олон нийтэд дэлгэгдэж билээ. Энэ гэнэн үеэс хойш юу ч өөрчлөгдсөнгүй дээ. Ингэж бодохоор өөрийн эрхгүй гуниг төрнө. 

Сэтгэл зүйн зарим мэргэжилтнүүд цахим орчны гайхуулах үзэгдлийг нэг төрлийн том “донтолт” хэмээн үздэг юм байна. Цахим орчин биднийг энэ өвчин рүү ховсдон хөтөлж, нэг нэгнээ дуурайдаг, аялдан дагадаг, худлаа хэлбэрдсэн эргүүлэг рүү чангаан оруулжээ. Угаасаа үнэ цэнээ алдан жингүйдэж яваа, эрхэм дээдгоо сайхнаа гээн буй монголчууд шиг ямар нэг нөлөөнд амархан автдаг үндэстэн эдүгээ бараг үгүй ... Бүгд өөрийн гэх суурь үнэ цэнээ хамгаалан босгож ирэхийн төлөө ажиллацгааж байхад бид тэнэгрэл рүү доош хурдаараа уруудсаар...

Өглөөхөн ирсэн хэдэн залуус Сэлэнгэ мөрний сав газрын сэрүүн дэнжийг чамгүй их хөрөнгөөр зодож эзэгнэсэн энэ газрын зүгээр л “Долоон нуга” гээд биччихээгүй, Seven Nuga хэмээн хээнцэрлэсэн хаягны өмнө селфийдэцгээж харагдана...

Хоол унд, үйлчилгээ гээд монголд хаа сайгүй байдаг л нэг газар. Харин ч түгэсэн алдартаа эрдчихсэн хүйтэн сервистэй юм. Амтгүй зэлгээн кофе, гайхуулах юм юу ч үгүй аргуу стейкнүүд... хотын том гэгддэг ресторануудын дундаж жишгийн зоог сэлт....Энэ бүхнийг үнэ оруулж буй хамгийн галзуу зүйл нь байгаль эхийн зурсан гайхамшигт эл тохой л юм даа.

Монголчуудын зовлон жаргал, үүх түүхээр сүлрэн мянган жил урссан Сэлэнгэ мөрөн юуг ч үл ажрах мэт эрхэмсэгээр урсана. Сүр жавхланг нь ямар ч хэлбэрдэлт, ямар ч тэнэгрэл дарж ядан байхыг мэдрэх л сайхан байлаа.

Утас дугарч байна. 

- Чи хаана явнаа, сонин сайхан юу байна ?

- Аан, Seven Nuga орж селфийдчихээд буцаж байнаа....

Б.Ганчимэг, Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (105.112.179.134)
    Найдвартай компаниас ямар зээл авсан талаар миний гэрчлэлийг уншаарай Нөхөр нь нас барахаас өмнө Моголиягаас итгэх итгэл бол биднийг маш их өрөнөөс гаргаж, маш их өрийг орхисон бөгөөд би маш их өртэй, маш их өртэй болоход эргэлзэж байсан. Интернетээр дамжин өнгөрөх үеэр нэг өдөр би albaker зээлийн компани нь зээлд хэрхэн тусалсан тухай гэрчлэлийг ирүүлэв. Тиймээс би 85,000 еврогийн зээлийг Мэйлээр дамжуулан 85,000 еврогийн зээл авахаар өргөдөл гаргасан. Одоо би нөхрийнхөө өрийг шийдэж, өөрийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би зүгээр л тангараглаа биелүүлсэн. Тиймээс, хэрэв та хамгийн багадаа 2% -ийн зээл авахыг хүсч байвал Albakeer зээлийн компаниудыг өөрийн имэйлийн талаараа холбоо бариарай (Albakerloanfirm@gmail.com)
    2025 оны 06 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 37 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 39 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 40 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 42 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 44 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 45 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 49 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 3 цаг 1 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 3 цаг 1 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 3 цаг 2 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 3 цаг 4 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 3 цаг 6 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 4 цаг 22 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 4 цаг 24 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 25 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 32 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 34 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 5 цаг 2 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 5 цаг 2 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top