x

СЗХ, ОУВС-ийн ажлын хэсэгтэй санхүүгийн зах зээлийн бодлогын талаар уулзлаа

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц өнөөдөр Олон улсын валютын сангийн (ОУВС) Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд дарга Т.Жамбаажамц санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, бэхжүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.

Хоёр талын уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, тэр дундаа хөрөнгийн зах зээлийн хөгжил, банк бус санхүүгийн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний өргөжилтийн асуудлуудыг хэлэлцэв. СЗХ-ноос хөрөнгийн зах зээлийн дүрэм журмын орчныг олон улсын жишигт нийцүүлэх, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, хяналт зохицуулалтын арга хэмжээг сайжруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.

Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагуудаас олгож буй зээлийн чанаргүй багцын өсөлтийг хязгаарлах, зээлийн өр, орлогын харьцааг сайжруулах, эрсдэлийг бууруулах зорилттой зохицуулалтыг авч хэрэгжүүлж байгаа талаар ярилцсан байна. Энэ хүрээнд зээлийн нөхцөл, шалгуур үзүүлэлтийн стандартуудыг шинэчлэх, зөрүүг бууруулах замаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж, зээлийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг танилцуулжээ.

ОУВС-ийн төлөөлөгчдийг Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик ахалж, Монгол дахь суурин төлөөлөгч Тигран Покхосян, салбар хариуцсан ахлах эдийн засагч И Үй болон бусад албаныхан багтсан байна. Эдгээр төлөөлөгчид Монгол Улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд жил бүрийн төлөвлөгөөт ажлын хүрээнд уулзалт хийж, бодлогын зөвлөмж бүхий тайлан бэлтгэн танилцуулдаг юм.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хэлбэр ялж, агуулга ялагдав 20 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 1 цаг 43 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 1 цаг 49 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 1 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 17 цаг 44 мин ЭМГЭНЭЛ 17 цаг 53 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 17 цаг 53 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 17 цаг 54 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 17 цаг 55 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 17 цаг 56 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 17 цаг 57 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 17 цаг 58 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 21 цаг 23 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 21 цаг 25 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 21 цаг 25 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 21 цаг 26 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 21 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 21 цаг 30 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 23 цаг 23 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 23 цаг 26 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top