x

Бамбай хоншоорт могойн тоо Улаанбаатар орчимд нэмэгдэж болзошгүй тул иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулав

Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт болон рашааны гэх хоёр зүйлийн могой тархан амьдардаг бөгөөд дулааны улирал эхэлснээр могойн дуудлагын тоо нэмэгдэх хандлагатай байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ. Ялангуяа бамбай хоншоорт могой нь хортой могойн төрөлд хамаардаг тул иргэдийн сонор сэрэмж, хариу арга хэмжээ онц чухал байна.

Бамбай хоншоорт могой нь ихэвчлэн хул шаргал эсвэл хар хүрэн өнгөтэй, нуруу болон сүүлээрээ хөндлөн цагаан судалтай. Сүүл нь богино, нүд нь босоо хүүхэн хараатай бөгөөд хамрын хоёр сүвний хооронд гүн хонхортой байдаг тул зарим үед хамрын дөрвөн сүвтэй мэт харагддаг нь танихад хялбар онцлог юм.

Сүүлийн үед могой хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаа, орон сууцны гадаа болон авто зогсоол, автограш зэрэг газраас олдох нь нэмэгджээ. Хур бороо ихтэй үед үерийн усаар дамжин ирэх, мөн идэш тэжээл хайн хотын захын бүс рүү нэвтрэх нь түгээмэл байна. Хотын төв хэсэгт хөдөө орон нутгаас ирсэн тээврийн хэрэгслийн моторын хэсэг, ачаа тээшээр дамжин ирэх тохиолдол ч байгааг онцлон анхааруулж байна.

Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр, суурьшлын бүсэд могойн талаарх дуудлага нэмэгдэж байгаа тул дараах зөвлөмжийг өгч байна:

  • Могой таарсан тохиолдолд ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгнө.

  • Могойг бие даан устгах, хөөх оролдлого хийхгүй байх,

  • Мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг анхааралтай ажиглах,

  • Хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай.

Хот суурин газрын орчимд амьдрах иргэд байгаль, ан амьтны амьдрах орчныг хамгаалах үүднээс болгоомжтой, хариуцлагатай хандлага гаргах хэрэгтэйг Нийслэлийн Байгаль орчны газраас уриаллаа.

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Оклахома Сити Тандер" баг "Лэйкерс"-ийг хожиж, Баруун бүсийн аваргын төлөө тоглох эрхээ авлаа 7 цаг 52 мин Таван байршилд нарны цахилгаан станц барих сонгон шалгаруулалт зарлалаа 7 цаг 54 мин Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжлээ 7 цаг 55 мин Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна 7 цаг 57 мин УИХ-ын байнгын хороод төсвийн тодотгол, НӨАТ-ын буцаан олголт болон гадаад зээлийн асуудлыг хэлэлцлээ 7 цаг 58 мин “Сибирийн хүч-2” төсөл Хятадын эрчим хүчний эрсдэлийг бууруулна гэж үзэж байна 7 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан 10 цаг 41 мин Авлигатай тэмцэх газраас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 10 цаг 42 мин Ерөнхийлөгчийн ивээл дор "Сувилагч тандаа баярлалаа" улсын зөвлөгөөн боллоо 10 цаг 49 мин УИХ-ын гишүүд орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээллийг няцаалаа 10 цаг 50 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа 10 цаг 52 мин Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлүүдтэй цахим уулзалт хийж байна 10 цаг 55 мин Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны эрүүл мэндийн төвийн барилгын ажил 82 хувийн гүйцэтгэлтэй байна 10 цаг 56 мин Барилгын салбар дахь хүний эрх, хариуцлагатай бизнесийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ 12 цаг 45 мин Боловсролын салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд үргэлжилж байна 12 цаг 46 мин Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд 12 цаг 49 мин МҮБХ-ны ээлжит аравдугаар "Их Эе" хурал 2026 онд болно 12 цаг 50 мин Орон нутгийн замд зорчих жолооч нарт сэрэмжлүүлэг хүргэлээ 12 цаг 50 мин Монгол, Энэтхэг улсууд хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн салбарт хамтран ажиллана 12 цаг 51 мин Сэлэнгэ аймагт хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны төхөөрөмж нэвтрүүллээ 12 цаг 53 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ СОЛИОРОЛ ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top