x

Австрийг коммунизм руу татах гэж хөглөсөн түүх

Австри-Зөвлөлтийн түүхийн нэгэн хуудаснаас...

АВСТРИЙГ КОММУНИЗМ РУУ ТАТАХ ГЭЖ ХӨГЛӨСӨН ТҮҮХ

Улирч баларсан нэгэн түүх сөхөхдөө, монгол уншигчдадаа, бас сэтгүүлчдэд хандаж хэдэн тайлбар хэлье:
  1. Австрийн Ерөнхийлөгчийн Төрийн айлчлалд миний энэ нийтлэл шууд хамаарахгүй.
  2. Гэхдээ Австри улсыг коммунизм руу залах гэсэн бүтэлгүй оролдлого хийгдэж байсныг үнэнээр нь өгүүлэв.
  3. Коммунист нийгмийн тухай сайн сайхан дурсамжтай яваа бол тэр чинь иймэрхүү л марзан юмны холион бантан байжээ гэдэгт итгэгтүн.
  4. Ардчиллын буянаар хил алхаж гадагш явж буй албаны бүх хүнд энд бисэн сургамжтай.
  5. Манай Монголд ч 1990 он хүртэл иймэрхүү өнгө аясаар, агуулга нь бараг адил шахуу нам-засгийн удирдагчдаа магтан мандуулж байсан.
Одоо цагт иймэрхүү сурвалжилга бүү хийгээсэй, уянгын их мансуурлаасаа салаасай гэж сэрэмжлүүлж буй хэрэг.

Оршил түүх:

“Коммунизм байгуулагчдын их хурал” гэж түүхнээ мөнхөрсөн ЗХУКН-ын XXII (1961) их хурлыг манай ахмадууд сайн санаж байгаа. Тэр их хурлаас ЗХУКН-ын Программ баталсан бөгөөд тэр нь СССР-т коммунизм байгуулах их стратеги байв. ЗХУКН-ын ХХ их хурлын дараахнаас коммунизм байгуулах их бэлтгэлийн үе эхэлж, капиталист ертөнцийг тэр чигт нь бүтээн байгуулалтын уралдаанд уриалан дуудсан билээ.

1959 онд СССР-т 264 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн нь Британи, Франц, Германы үйлдвэрлэлийг нийлүүлсэнтэй тэнцэж байна гэхчлэн харьцуулсан статистик тэр үеэс хөврөх болжээ. Хөгжлийн үзүүлэлт, хурдаар АНУ-ыг гүйцчихвэл тэр нь коммунизм байх болно гэсэн итгэл үнэмшлээр бүх статистикаа зохиож, 1980-аад он гэхэд тэр хүсэлдээ хүрсэн байхаар шавдуулж байв. 

1-р түүх:
Коммунизмын хий үсрэлтийн тухай энд бүгдийг нь сөхөж барахгүй тул Н.С.Хрущевын нэгэн хөгтэй айлчлалаас жишээлье. Тэрээр 1960 оны зун Австрид айлчилжээ. Айлчлал бүхэлдээ Зөвлөлт-Австрийн харилцааны төлөө гэхээсээ коммунист адгуу төлөвлөгөөгөө сурталчилж, энхийн халз уралдаанд уриалан дуудахад чиглэсэн байв.Айлчлалын тухай ТАСС-ын нэгэн мэдээнд: 

“Хөгжүүн сайхан ярианы үед нэг сэтгүүлч Н.С.Хрущевт хандаж, Та эцэж цуцахаа мэддэггүй хүн юм. Таныг бид бүхэн бахархаж байна гэж хэлэхэд Н.С.Хрущев сэтгэл санаанд захирагдах биш харин амьдралд итгэх хэрэгтэй. Коммунизмын үйлс ялна гэж би итгэж байна. Би улаан туг дэлхий дахинд намирах цаг болтол амьдарна гэж итгэж байна гэж хариу хэлэв” гэсэн үгс байна.

Айлчлах явцдаа сав л хийвэл “хүний амьдрал хөгжилд хэрэгтэй үнэт эд агуурс, соёлын зүйлийг хуримтлуулах талаар уралдацгаая” хэмээн зочилж буй Австри орноо уриалан дуудсан байх юм.

“Н.С.Хрущев бараа бологчдынхоо хамт Линц хотын гудамжаар зугаалга хийв” гэсэн мэдээнд: Н.С.Хрущев хотын иргэдтэй ярилцаж, ажилчдын амьдрал цалин хөлсний байдлыг сонирхон асууж, дэлгүүрийн худалдагч нартай наргиантай ярилцав. Буурал суусан үстэй нэг эмэгтэй Хрущев, түүний гэргий нарт ойртон ирж 1930-аад онд СССР-т очихдоо тэдний гэр бүлийнхэнтэй уулзсанаа хэлж, Хрущевын гэргий, охин Радатайгаа авахуулсан хуучивтар зургийг үзүүлэв. Хуучин танил тэр эмэгтэй баярын нулимсаа арчиж байв гэжээ. Дараагийн мэдээнд “Фест” хэмээх төмөрлөгийн комбинатад зочилж байх юм. Тэндхийн ажилчид Н.С.Хрущевыг алга ташин уриа хашгиран угтав. Н.С.Хрущев цувих машины ажиллагааг анхааралтай харж хэдэн минут гөлрөн зогсож гөлмөн төмөр гаргаж буй байдлыг ажиглав. Дараа нь заводын гуанзанд оров. Тэнд олон арван ширээ зассан байв. Австрийн дэд канцлер Б.Питтерман заводын гуанзанд Н.С.Хрущевыг хүндэтгэн зоог барив. Цайллагын үед эхлээд Дэд канцлер үг хэлж, дараа нь Н.С.Хрущев хариу үг хэлэхэд цугларагсад алга ташин угтав гэжээ. 

2-р түүх:
Нэг талаас нь өөлбөл марзан ч юм шиг, дипломатын этик талаасаа хэт задгайрсан явдлыг нэгд нэгэнгүй гаргасан ч гэмээр, лавшруулж сайн уншвал улс төрийн онигоо ч юм шиг. Коммунист үзэл суртлын өнгө будгаар будсан эдгээр мэдээг үзвэл үнэхээр элгэн садан дотроо яваа мэт. Хил залгаа Унгарын ард түмний бослогыг 1956 онд цус урсган дарж, Австрийн хил дээр олон мянган танк татаж авчирчихсан тэр том гүрний удирдагч жижиг Австрийг айлгаж мэгдүүлж байсан уу л гэхээс, ингэж элгэсэг дотно тэврэлдээд явсан гэхэд одоо цагт үнэмшмээргүй мөрүүд энд дурайж байна. 

Н.С.Хрущев бараа бологчдынхоо хамт Зальцбург хотод хүрэлцэн ирэв гэсэн мэдээнд, Зөвлөлтийн зочдын явсан гудамжинд хотын иргэд гарч баяр хүргэж байна. Вольфганг Моцартын ордон музейн үзмэртэй Н.С.Хрущев тодорхой танилцаж, ялангуяа Тбилис хотын уран дархны 11-р сургуулийн сурагчдын сийлсэн хөгжмийн их зохиолчийн сийлбэр дүрийг ихэд сонирхов. Музей үзэж байх үед талбайд цугларсан хүмүүс Хрущевт баяр хүргэж уриа лозун хашгирч байв. 

Зальцбург мужийн даргын хүлээн авалт дээр Н.С.Хрущевын хэлсэн үг байна. Зальцбургийг их гоё хот гэж би А.И.Микоянаас сонссон бөгөөд өөрөө үзээд үнэхээр түүний үгэнд итгэлээ. Манай СССР-т жуулчдын сэтгэл санааг татдаг байгалийн гоёмсог бөгөөд сайхан агаар улиралтай нутаг бас цөөнгүй байдаг гэж хэлбэл Зальцбургийн эх орончид гомдохгүй байх. Та бүхнийг манай оронд зочлон очихыг урья. Тэгвэл манайд ямаршуу сайхан нутаг байдгийг өөрсдөө үзэх болно гээд ярих сэдвээсээ хальж эх орноо баахан магтжээ.

3-р буюу хөгийн түүх:

Дараагийн мэдээнд, машины цуваа Альпийн уулсын хоорондуур зурайсан засмал замаар хөдлөв. Хот тосгон, замын дагуу хүмүүс Н.С.Хрущевт элэгсгээр баяр хүргэж байв. Энэ бол хүнд хүчир ажлаас ангижирсан тариачин, орон нутгийн заводын ажилчид, гадаадын жуулчид байв. Хүмүүс гартаа цэцэг барьж хот тосгодын гудамжийг үндэсний туг далбаагаар чимэглэсэн байв. Зарим тосгонд “Хрущевт баяр хүргэж байна!”, “Энх тайван, найрамдал!”, “Зэвсэг хураая!”, “Зөвлөлтийн ард түмэнд баяр хүргэе!“, “Тавтай морилогтун!” гэсэн бичигтэй час улаан даавууг гудамж хөндлөн татсан байв.

Тосгоны иргэд удаан хүлээсэн зочиддоо элэгсгээр баяр хүргэв. Багачууд Никита Сергеевич, Нина Петровна нартцэцгийн баглаа барив. Зөвлөлтийн зочид Капрун гэдэг өндөр уулын усан цахилгаан станц руу очив. Энэ цахилгаан станцын барилга 1939-1956 он хүртэл хугацаанд баригдсан бөгөөд үүнд асар их хөрөнгө шаардагдсан төдийгүй бас олон хүний амь нас үрэгдсэн юм. Дайны үед энэ станцын барилга дээр эх орноосоо Германы фашистуудад хүчээр хөөгдөн ирсэн олон орны иргэд ажиллаж байсан юм. Капруны захад Зөвлөлтийн 86 иргэнийг оршуулсан булш байна гэж явснаа нөгөө усан цахилгаан станцаа Хрущев учир зүггүй магтаад гарчээ. “Капрун нь Австрийн инженер-техникийн ухааны том ололт, уран барилгын өндөр түвшинг харуулжээ. Би Австрийн инженер, техникч, ажилчдын энэ лут бүтээлийг өндрөөр үнэлж байна. Энэ станц бол Европын усан цахилгаан станцуудын нэг хамгийн боловсон станц мөн” гээд, Н.С.Хрущев үгийнхээ төгсгөлд Австрийн ажилчин, инженер техникийн хүмүүст хөдөлмөрийн өндөр амжилт ерөөв гэжээ. Нөгөө олон хүний амь нас үрэгдсэн, фашистуудад хүчээр хөөгдөн ирсэн зөвлөлтийн 86 иргэнийг оршуулсан булш, усан цахилгаан станц барих үед амь үрэгдсэн зөвлөлтийн олзлогдсон цэргүүдийн булшинд цэцэг өргөвгэж эмгэнэж байснаа таг мартаад сэтгэлийн хөөрлөөр баахан чалчсан бололтой юм. 

Н.С.Хрущевыг автобусанд сууж байхад нь австрийн нэг инженер ирж В.И.Лениний жижигхэн баримал дурсгав. Н.С.Хрущев тэр эрхэм бэлгийг хүлээн аваад Ленин, түүний үзэл санаа мөнх юм гэв. Мэдээний төгсгөлд Н.С.Хурщев галт тэргээр Филлах хотод ирэв. Уурхайчид Хрущевт элэгсгээр баяр хүргэв.Нутгийн төмөр замчид Н.С.Хрущевт энх тайвны төлөө цуцалтгүй тэмцдэгт нь баяр хүргэж талархал илэрхийлэв. Н.С.Хрущев төмөр замчдад Зөвлөлтийн хиймэл дагуулын загвар бэлэглэв гэжээ. 

Тайлал түүх:
Дээрхи мэдээнээс ямар дүгнэлт хийж болох вэ? Социалист реализмын бичлэгийн аргаар бичигдэж, маш олон давхар цензурээр оруулж байж иймэрхүү мэдээг хүн ардынхаа толгойд чихэж, тархинд суулгадаг байжээ. Утга уянга-үзэл суртлын фантаз нь хэтрээд бүр шал авцалдаагүй юм ч болдог. Жишээ нь зөвлөлтийн хүмүүсийн цусаар боссон байгууламжийг хэт магтаж “Тэнэг Иван” гэдгээ цаадуулдаа нотолсон байх юм. “Урт хэл хүзүү ороодог” үлгэрээр Хрущев ердөө 4-хөн жилийн дараа доодуулдаа сэгсрүүлэхдээ, “Дэмий олон үгтэй, чалчаа” гэсэн нэг оноштой салж одсон нь яг оносон зэмлэл байжээ. Хрущев багийнхантайгаа найрлаж байгаа зургийг хэргээр оруулав.

Д.Баярхүү, baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 39 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 41 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 43 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 44 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 46 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 47 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 51 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 3 цаг 3 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 3 цаг 3 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 3 цаг 4 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 3 цаг 6 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 3 цаг 8 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 4 цаг 24 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 4 цаг 26 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 27 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 34 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 36 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 5 цаг 4 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 5 цаг 4 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top