x

Барилгын тусгай зөвшөөрлийг цахимаар авах боломжтой боллоо

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 2025 оны зургаадугаар сарын 10-наас эхлэн license.mn цахим системээр дамжуулан авах боломж бүрдлээ. Энэ нь барилгын салбар дахь томоохон шинэчлэл бөгөөд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас олгодог дараах үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрлийг хамарч байна:

  • Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах

  • Барилгын ажил гүйцэтгэх

  • Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт

  • Засвар үйлчилгээ эрхлэх

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Зөвшөөрлийн зөвлөлөөс улс орон даяар тусгай зөвшөөрлийг нэг цонхны зарчмаар олгох зорилгоор энэхүү системийг ашиглалтад оруулж байгаа юм.

license.mn системийн гол давуу талууд:

  • Цахим бүрдүүлэлт: Бүх материалыг цахимаар илгээх тул дугаарлах, цаасан материал хэвлэх шаардлагагүй болно.

  • Цахим гэрчилгээ: QR кодтой, нууцлалтай гэрчилгээ олгоно.

  • Цагийн хязгааргүй үйлчилгээ: Ажлын цагаас үл хамааран хүссэн үедээ үйлчилгээнд хандах боломжтой.

  • Ил тод байдал: Шийдвэр гаргах шат бүрийг систем бүртгэж үлдэх тул хүнд суртал буурч, хяналт тавих боломж бүрдэнэ.

  • Инженер техникийн ажилтны шилжилт: Компанийн хариуцлагыг нэмэгдүүлж, тухайн байгууллага өөрөө шилжилт хийх боломжтой.

  • Ашиг сонирхлын зөрчлөөс ангид: Хүний оролцоо багасаж, шийдвэр гаргалт илүү шударга болно.

Шинэчлэлийн талаар Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү, Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг, “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ-ын ерөнхийлөгч Н.Баярсайхан нар мэдээлэл өгсөн бөгөөд энэ тогтолцоо нь зөвшөөрөл олголтыг илүү үр ашигтай, хариуцлагатай, хөндлөнгийн хяналттай болгоно гэдгийг онцолсон байна.

Эх сурвалж: Барилга.мн, license.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 29 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 36 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 45 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 1 цаг 9 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 1 цаг 15 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 1 цаг 42 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 2 цаг 41 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 3 цаг 4 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 3 цаг 10 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 3 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 19 цаг 6 мин ЭМГЭНЭЛ 19 цаг 15 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 19 цаг 15 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 19 цаг 16 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 19 цаг 17 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 19 цаг 18 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 19 цаг 19 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 20 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 45 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 22 цаг 47 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top