x

Монгол, Оросын хамтын ажиллагаагаар ухаалаг тариалангийн систем нэвтэрнэ

Монгол Улсын “Буянт Төв” компани болон ОХУ-ын “Клевер Фармер” компани газар тариалангийн ухаалаг системийг туршилтаар нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэхүү баримт бичигт 2025 оны тавдугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурсан бөгөөд Монголын газар тариалангийн салбарт технологид суурилсан шинэ үеийг эхлүүлэх томоохон алхам болж байна.

“Клевер Фармер” компани нь Оросын газар тариалангийн салбарт ухаалаг технологи, хяналтын нэгдсэн систем амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд одоо Монголын нөхцөлд тохирсон хувилбарыг туршин нэвтрүүлэхэд “Буянт Төв” компанитай хамтран ажиллаж байна. Уг систем нь цаг агаар, хөрсний бүтэц, талбайн онцлог зэрэг олон хүчин зүйлийг ухаалаг технологийн тусламжтайгаар үнэлэн дүгнэж, га тутмаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрдүүлнэ.

Цаашлаад тариаланчид хөрс боловсруулах, үр суулгах, бордоо цацах, ургамал хамгаалах, ургац хураах зэрэг бүх үе шатыг тоон өгөгдөлд тулгуурлан, шинжлэх ухаанчаар гүйцэтгэх нөхцөлтэй болох юм. Энэ нь Монгол орны өвөрмөц уур амьсгалд тохирсон үр дүнтэй технологиудыг газар тариалангийн салбарт ашиглах боломжийг нэмэгдүүлнэ.

Санамж бичгийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Эрдэнэтөгс нар оролцсон байна.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 30 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 37 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 47 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 1 цаг 10 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 1 цаг 16 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 1 цаг 43 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 2 цаг 42 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 3 цаг 6 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 3 цаг 12 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 3 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 19 цаг 7 мин ЭМГЭНЭЛ 19 цаг 16 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 19 цаг 16 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 19 цаг 17 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 19 цаг 18 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 19 цаг 19 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 19 цаг 20 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 21 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 46 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 22 цаг 48 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top