x

Дорноговьд малын тэжээл, хүнсний ногооны тариалалт эрчимжиж байна

Дорноговь аймгийн Иххэт сумын Баян багийн Хүйтний булаг хэмээх газарт “ГБЦС” ХХК малчин С.Мөнхбатын гэр бүлийн хамт 2022 оноос хойш 40-60 га талбайд малын тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногоо тарьж, газар тариалангийн чиглэлд амжилттай ажиллаж байна. Тэд өнгөрсөн онд 4000 боодол буюу 100 тонн ногоон тэжээл хураан авч, 1790 боодол тэжээлийг нутгийнхаа 59 малчин, мал бүхий өрхөд борлуулсан бол Хэнтий аймгийн Дархан суманд малчидтай хамтран 30 га талбайгаас 3000 боодол өвс хаджээ.

Тус үйл ажиллагаатай танилцахаар Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр газар дээр нь ажиллаж, С.Мөнхбаттай уулзсан байна. Тэрээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт эрчимжүүлж, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх, тариаланчдыг зах зээлд хүргэхэд бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

Энэ онд тэд 70 га-д малын тэжээлийн ургамал, 2 га-д царгас, 2 га-д төмс, хүнсний ногоо тариалахаар төлөвлөсөн бөгөөд “Хүйтний булгийн баялаг” нэртэй анхан шатны хоршоог байгуулж, тэжээлийн тариалалтаа түшиглэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.

Эх сурвалж: Дорноговь аймгийн ИТХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 28 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 35 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 44 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 1 цаг 8 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 1 цаг 14 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 1 цаг 41 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 2 цаг 40 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 3 цаг 3 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 3 цаг 10 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 3 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 19 цаг 5 мин ЭМГЭНЭЛ 19 цаг 14 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 19 цаг 14 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 19 цаг 15 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 19 цаг 16 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 19 цаг 17 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 19 цаг 18 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 19 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 44 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 22 цаг 46 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top