x

Ноолуурын үнийг тогтворжуулахын тулд 500 тэрбумын вексель гаргаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, ноолуурын бэлтгэл, зах зээлийн өнөөгийн байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулга хийлээ. Тэрбээр өмнөх буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын 19 дүгээр хуралдааны тэмдэглэлд тусгагдсан чиглэлийг дахин танилцуулсан бөгөөд энэ нь ноолуурын үнийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, 500 тэрбум төгрөгийн дүнтэй, жилийн 12 хувийн хүүтэй энгийн вексель гаргах үүрэг даалгаврыг холбогдох байгууллагад өгсөн тухай байв.

Энэхүү шийдвэрийн хүрээнд үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоо, холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, ноолуур бэлтгэлийн явц, бизнесийн орчны өөрчлөлт, түүхий эдийн худалдан авалт, дотоод болон гадаад зах зээлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн байна. Ялангуяа баруун бүсийн үйлдвэрлэгчид эргэлтийн хөрөнгийн дутагдалтай байгаа тул векселийг хэрхэн мөнгөжүүлэх, түүхий эдийг барьцаалах, малчдаас тогтвортой үнээр худалдан авах зэрэг асуудлыг онцлон хөнджээ.

Монгол Улс энэ онд ноолуурын салбарт анх удаа түүхий эдийн 50 хувийг бэлтгэж эхэлсэн нь дотоодын боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг тогтворжуулахад ахиц гаргасан гэж үзэж байгаа бөгөөд цаашид уг хэмжээг 100 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн ноолуурын үнийг тогтворжуулах, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, болзошгүй хүндрэлүүдийг эрсдэл багатайгаар даван туулахад Засгийн газар, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа чухал гэдгийг сайд Ж.Энхбаяр онцолсон юм.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 33 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 40 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 49 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 1 цаг 13 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 1 цаг 19 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 1 цаг 45 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 2 цаг 45 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 3 цаг 8 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 3 цаг 14 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 3 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 19 цаг 10 мин ЭМГЭНЭЛ 19 цаг 19 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 19 цаг 19 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 19 цаг 20 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 19 цаг 21 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 19 цаг 22 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 19 цаг 23 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 24 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 49 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 22 цаг 51 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top