x

Ж.Энхбаярын эгдүүцэл Ерөнхийлөгчийн хориг руу хөтлөх нь!

Сайжруулах уу, улам дордуулах уу гэдэг нь чухал, бодит үр дүн болохоос хэн нэгэн ирж, явдаг нь, Засгийн газар огцорч, огцруулах нь өөрөө улс төрийн зүй тогтол. Хоёр, гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орох нь улстөрчдөд, тэдний эрх ашигт хэрэгтэй гэхээс амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Хүүг нь хөрөнгө орлогоо нотлохыг шаардсан олны эсэргүүцэл 2021 оноос хойш тасралтгүй Ерөнхий сайдаар ажиллаж, гурван ч Засгийн газрыг эмхэлж, сэлгэсэн Л.Оюун-Эрдэнийн улс төрийн хувь заяаг дэнслэх хүртлээ томорсноос биш ард түмний амьдралд үнэндээ падлийгүй, бас наалдахгүй.

Гагцхүү үүнтэй дүйх хэмжээний улс төр гадаа биш Төрийн ордонд, чуулганы нэгдсэн хуралдааны танхимд болж өнгөрснийг олон нийт төдийлөн анзаарахгүй өнгөрөөж орхисон бололтой. Тэр нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ хүлээж авсангүй. 126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулганаар эл асуудлыг өргөн барьсан ч хэлэлцүүлэлгүй явсаар он гаргасан юм. Улмаар хаврын чуулганы эхэнд дахин өргөн мэдүүлсэн ч гишүүдийн дэмжлэг хүлээж чадалгүй унасан нь энэ.

Газар, тариалан эрхэлдэг, басчхүү энэ салбарын жаргал, зовлонг гадарладаг хүн гэдгээрээ Жадамбын Энхбаяр сайд ганцаараа шахуу хамгаалж зогсоод ч нэмэр болсонгүй. Шаварт унасан шарын эзэн гэгчээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хувиар хэдэн тоо, статистик ярьж, гишүүдийн асуултад хариулт өгөхөөс цааш хэтэрсэнгүй. Хамгийн сонирхолтой нь, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Би энэ хуулийг дэмжихгүй шүү” хэмээгээд санал хураалгасан явдал. Яг л “Тавантолгойн хэлэлцээрт гарын үсэг зурахыг оролдсон сайд нарыг огцруулах санал өргөн мэдүүлэх болно” гэж тээр нэгэн жил З.Энхболд УИХ-ын даргын индрээс мэдэгдэж байсан шиг. Цаг хугацаа, төслийн агуулга нь хоёр өөр, харилцан адилгүй ч гаргасан авир нь агаар нэг гэсэн үг. Гэхдээ энэ асуудлын зангилаа биш.

Импортын гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэрийг хүчингүй болгох төслийг хүлээж аваагүй шийдвэрт УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих уу гэдэг нь мэдээж асуултын тэмдэг. Сайд Ж.Энхбаяр ч “Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн энэ асуудалд хориг тавина гэдэгт итгэлтэй байна” гэдгийг удаа дараа илэрхийлэх болов. Хөндлөнгийн нэгэнд Ж.Энхбаярын энэ үг салбараа хамгаалах гэсэн сайдын үг мэт буух нь мэдээж. Гэхдээ улс төрийн хүрээнд ялангуяа Төрийн ордонд бол өөр. 

Өргөсөн тангараг, эрхэлж байгаа албан тушаал нь ялгаатай ч бараг Ерөнхийлөгчийн энд дүйх хэмжээний байр суурь. Өнөөгийн нөхцөлд үг, үйлдэл, улс төрийн замнал нь өөр яваа ч Ж.Энхбаярыг Ерөнхийлөгчөөс салгаж харах ямар ч боломжгүй. Ахлах зөвлөх нь байхдаа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга явахдаа ч тэр Ерөнхийлөгчийн шадар хүн байсан. Өнгөрсөн сонгуулиас урьтаж үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн ч зөвхөн өөртөө зориулж, Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөхийн статусыг Ерөнхийлөгчийн институцид бий болгож асан нь үүний бэлээхэн жишээ. Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогыг нь хоршуулж, нэг дор хариуцсан Зөвлөхийг тусгайлан томилсон тохиолдол өмнөх таван Ерөнхийлөгчийн үед байгаагүй ч Ж.Энхбаярт л ийм албан тушаал гаргасан гэхээр тэдний холбоо хамаарал, харилцан итгэлцэл ямар хэмжээнд очсоныг харуулна.

Харин өнөөдөр Хамтарсан Засгийн газарт Ерөнхийлөгчөөс дэмжлэгтэй очсон сайд нарын нэг нь мөн л Ж.Энхбаяр. Өөрийнх нь санаачилж, хэрэгжүүлж, хөрөнгө хүч хаях болсон “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрийг гардан гүйцэтгэхэд төлөөний нэгэн байх хэрэгтэй учраас түүнийг зүтгүүлж, томилуулсан ч байж таарна. Гэвч хүнсээ дотоодоос 100 хувь хангаж, бүр экспортлогч орон болох том амбийц тээсэн Ерөнхийлөгчийн хувьсгалд “хал”-тай тусч мэдэх шийдвэрийг УИХ гаргасан нь хүссэн ч, эс хүссэн ч хориг руу хөтлөх магадлал нь өндөр болов.

Ердөө жил хүрэхгүй хугацааны өмнө Д.Амарбаясгалан Хэрэг эрхлэх газрын даргын хувиар Гурил, тэжээлийн импортын татварыг тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулж байлаа. Үүгээр 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс импортын гурил, тэжээлийг татваргүй оруулж эхэлсэн юм. Харин хаврын тариалалт эхлэхтэй зэрэгцүүлж, салбарын сайд нь жил гаруйн хугацаанд хэрэгжүүлсэн хуулийг хүчингүй болгох төслийг УИХ-аар хэлэлцүүлсэн ч тусыг олсонгүй. УИХ нэгэнт хүлээж аваагүй бол хууль халтай, халгүйгээс үл хамаарахгүйгээр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. Эцсийн зогсоол гэхээсээ найдвар нь Ерөнхийлөгч гэдгийг Ж.Энхбаяр сайд хамгийн сайн мэдэх учраас хориг тавиулахаас өөр сонголт түүнд үлдээгүй бололтой. 

Үндсэндээ Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын шийдвэрийг хүлээн зөвшөөрч Д.Амарбаясгалангийн талд зогсох уу эсвэл хориг тавих замаар Ж.Энхбаяр сайдад дахин улс төрийн дэмжлэг үзүүлэх үү гэдгийг харах л үлдлээ.

С.Гандөл, Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.188.217)
    үхэж далд ороосой муу нохойн бххс
    2025 оны 05 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Дональд Трампын БНХАУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө 22 цаг 41 мин Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суулгац олгож эхэллээ 22 цаг 41 мин Улаангомоос Тэс сум хүртэлх авто замын бүтээн байгуулалт үргэлжилж байна 22 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа 22 цаг 50 мин Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 30.4 хувиар өсжээ 22 цаг 52 мин "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ 22 цаг 53 мин Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн мэдүүлэв 22 цаг 53 мин Иргэдэд 2026 ширхэг модны суулгац бэлэглэлээ 22 цаг 58 мин АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын тусламжийг гадаад бодлогодоо нийцүүлэн зарцуулна Өчигдөр 14 цаг 25 мин Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон санхүүжилт, ипотекийн зээлийн асуудлыг хэлэлцэв Өчигдөр 14 цаг 23 мин Хотын дарга Х.Нямбаатар Яармагийн иргэдтэй уулзаж, дэд бүтцийн асуудлуудыг хэлэлцлээ Өчигдөр 14 цаг 20 мин Ойрын 10 хоногт цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр 14 цаг 19 мин НИТХ: Энэ онд нийслэлд 78 иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаана Өчигдөр 14 цаг 17 мин Д.Цогтбаатар гишүүн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр 14 цаг 16 мин Гадаад зээлийн ашиглалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Өчигдөр 14 цаг 16 мин Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулна Өчигдөр 12 цаг 00 мин Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно Өчигдөр 11 цаг 56 мин Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Өчигдөр 11 цаг 52 мин "Улаанбаатар марафон-2026" гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт орлоо Өчигдөр 11 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салбарын асуудлаар санал солилцлоо Өчигдөр 11 цаг 42 мин
iИх уншсан
Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар Л.Гантөмөр: Н.Учрал бол У.Хүрэлсүхийн бүрэн дэмжлэгтэй байга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээ... Эрхэм гишүүд сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдаа... Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил бо... Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтран а... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Филиппиний Сенатын ордонд буун дуу гарчээ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суул...
Top