x

Төв аймагт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд 3.7 тэрбум төгрөгийн зээл олголоо

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор Төв аймагт хэрэгжүүлж буй санхүүгийн дэмжлэгийн хүрээнд 25 төсөл шалгарч, нийт 3.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ. Энэхүү зээлд хамрагдах төсөл сонгон шалгаруулалт гурван үе шаттай явагдсан бөгөөд нийт 111 төсөл, 16.7 тэрбум төгрөгийн санал ирүүлснээс шилдэг төслүүдийг тодруулан дэмжсэн байна.

Аймгийн хэмжээнд батлагдсан 8 тэрбум төгрөгийн санхүүжилт нь нийт 16 тэргүүлэх чиглэлд зориулагдсан бөгөөд шалгарсан аж ахуйн нэгжүүд “Зээлийн зарцуулалт ба тайлагнал”, “Гэрээний эрх, үүрэг, эргэн төлөлт” зэрэг сэдвээр тусгай сургалтад хамрагджээ.

Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр энэ үеэр хэлэхдээ: “Үнэхээр хичээж байгаа, үйлдвэрлэлээ өргөжүүлэх чин хүсэлтэй иргэд л энэхүү зээлд хамрагдсан. Цаашид бид үлдсэн 4.3 тэрбум төгрөгийг хамгийн хэрэгтэй нэгэнд нь хүргэхээр дахин сонгон шалгаруулалт зохион байгуулна. Үйлдвэрлэгч та бүхэн эрүүл, аминдэмтэй, хэрэглэгчдэд ээлтэй бүтээгдэхүүн гаргахын төлөө ажиллаарай” хэмээн онцоллоо.

Шалгарсан төсөл дундаас “Төгс био” брэндийн үүсгэн байгуулагч дараах байдлаар сэтгэгдлээ илэрхийлсэн байна: “Манайх чацаргана, мойл, энгийн гэсэн гурван төрлийн хөлдөөж хатаасан тараг үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүн маань тарагны хөрөнгө болох боломжтойгоороо давуу талтай. Харин техник, тоног төхөөрөмж дутмаг байдлаас болж гараар хийх ажил их байсан. Харин одоо энэ зээлд хамрагдсанаар хүчин чадлаа нэмэгдүүлж чадах нь гэж найдаж байна” гэлээ.

Мөн Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгаас нийт 319 аж ахуйн нэгж зээлийн цахим системд 48.8 тэрбум төгрөгийн хүсэлт илгээсэн нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн идэвх өндөр байгааг харуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 2 цаг 6 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 2 цаг 13 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 2 цаг 22 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 2 цаг 46 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 2 цаг 52 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 3 цаг 19 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 4 цаг 18 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 4 цаг 41 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 4 цаг 48 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 4 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 20 цаг 43 мин ЭМГЭНЭЛ 20 цаг 52 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 20 цаг 52 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 20 цаг 53 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 20 цаг 54 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 20 цаг 55 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 20 цаг 56 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 20 цаг 57 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top