x

Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт тавдугаар сард эхэлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцын талаар танилцуулга хийлээ. Танилцуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус төслийн ажлыг 2025 оны тавдугаар сарын 14-ний дотор эхлүүлэх, төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгчээ.

Ерөнхий сайдын зүгээс бүтээн байгуулалтын ажлын хүрээнд:

  • Төмөр замын барилгын бүсэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, барилгын болон өдөр тутмын хэрэглээний бараа материалыг улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалт хийх,

  • БНХАУ-ын талтай уялдаа холбоог хангаж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх,

  • Бүтээн байгуулалтын ажилд бүх талаар дэмжлэг үзүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Энэхүү төслийг Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бөгөөд “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхэ” хилийн боомтыг төмөр замаар холбох 14 мега төслийн нэг юм. Төслийн хэрэгжилт нь:

  • Экспортын хэмжээ болон зорчигч, ачаа тээврийн нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх,

  • Хилийн боомтоор тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх,

  • Зорчигчдод илүү ая тухтай үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх зэрэг давуу талтай.

Мөн Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагаа идэвхжин, Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтуудыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэх юм. Үүний үр дүнд 2030 он гэхэд хилийн боомтуудаар нэвтрэх хүчин чадал 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтойг албаныхан онцолж байна.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол хэл бичгийн шалгалтын өргөдөл, гомдлыг хүлээн авч байна 1 цаг 26 мин ОХУ Ялалтын баяраар интернэт хязгаарлаж, цэргийн техникгүй парад хийнэ 1 цаг 26 мин Дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн Төрийн ордонтой танилцжээ 1 цаг 27 мин Израил, Иорданы удирдагчид Болгарын сонгуульд ялсан Р.Радевт баяр хүргэв 1 цаг 27 мин АНУ Европын Холбооноос импортлох автомашины татварыг нэмэгдүүлнэ 1 цаг 29 мин Хаврын тариалалт эхэлж, 25 мянган га талбайд тариалалт хийнэ 1 цаг 29 мин Дорноговь аймагт 839 мянга гаруй мод тарьжээ 1 цаг 30 мин Япон, Австрали улсууд газрын ховор элементийн нийлүүлэлтэд хамтран ажиллана 1 цаг 31 мин Монголын говьд хулангийн сүрэг түүхэн тархац нутагтаа дахин үзэгдэж эхэллээ 1 цаг 32 мин Улаанбаатар хотод 300 МВт хүчин чадалтай Дулааны тавдугаар цахилгаан станц барьж эхэллээ 1 цаг 33 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 1 цаг 34 мин Б.Батцэцэг сайд “Эрх зүйн хамааралгүй” гэчихээр хулгай, луйвраа нуучихна гэж эндүүрчээ 1 цаг 49 мин Хөдөлмөрийн шинэ сайдын анхааралд 2 цаг 10 мин Сангийн сайд З.Мэндсайхан юу хийх, яаж ажиллахаа мэдэхгүй байна 2 цаг 26 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 52 мин Цахим халдлагаар 19 тэрбум нууц үг алдагджээ 3 цаг 53 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 3 цаг 54 мин Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүснэ 3 цаг 54 мин ОУОХ цахим спортын комиссынхоо үйл ажиллагааг зогсоолоо 3 цаг 55 мин Вашингтон хотод Цагаан ордны ойролцоо буудалцаан гарчээ 3 цаг 55 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top