x

2006 он: Эргэлтийн цэг

Энэ өгүүлэл 2006 онд Өдрийн сонинд ганц удаа хэвлэгдсэн аж. Анх удаа гадны хөрөнгө оруулалт Монголд дөнгөж нэвтэрч эхэлснээр Дотоодын нийт бүтээгдэхүүн ганц жилийн дотор хоёр дахин өсөж, гагцхүү гадны хандив тусламжаар амь зогоож байсан нэн буурай орон тун удахгүй дэлхийн дундаж улсын зэрэглэлд хүрэх үүд хаалга нээгдэж байсан юм. Зөгнөн хэлсэнчлэн үүнээс ердөө 6 жилийн дараа гэхэд ДНБ 10 дахин өсөж, жилийн өсөлтөөр 17.6 хувьд хүрснээр дэлхийн дээд амжилт тогтоож байв. Гэвч цаашаа яасныг цөмөөрөө санаж байгаа болов уу? Нохойн толгой ширээн дээр тогтодоггүй юм гэнэ лээ. Загасны ой 8 секунд байдаг гэсэн, эргэж сануулах гэж үүнийг харуулж байна.

2006 ОН: ЭРГЭЛТИЙН ЦЭГ

Энэ 2006 он бол манай орны цаашдын хөгжил цэцэглэлийн эргэлтийн цэг боллоо. Хүнд ноогдох гадаад өрөөрөө дэлхийн тэргүүлдэг, Хайти, Сомалиас арай дээгүүр боловч ядуувтар орон Гватимал, Домиканаас хол доогуур, дэлхийн хамгийн хөгжил дорой орны тоонд багтах улсыг 1990 онд шинэ төр хүлээж авсан билээ. Хэрэглэж байгаа бүхнийхээ 70 хувийг колоничлолын төлөөс болгон гаднаас зээлж авдаг энэ дорой орон коммунист систем гэнэт нуран унаснаар тэжээгчээ алдан үнсэнд хаягдсан шалз болон хувирсан. Өөрөөр хэлбэл тэжээгч нас барааский.

  1. Гэвч хувьд шилжсэн мал аж ахуй богино хугацаанд олширч шилжилтийн хамгийн хүнд үеийг өлсгөлөнгүйгээр даван туулж чадсан юм. Харьцуулахад бидэнтэй адил гэнэтийн шилжилт хийсэн нэлээд орнууд өлсгөлөн гуйланчлалд автсан. 
  2. Үүний зэрэгцээ чөлөөт ардчилсан тогтолцоо, зах зээлийн харилцаанд орсон нь хамтын нийгмийн орнуудын дэмжлэг авснаар эхний арав гаруй жилд нийт хэрэглээнийхээ 40 хувийг олон улсын нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, хандиваас бүрдүүлж байлаа. 
  3. ДНБ- хэмжээ ердөө ганц тэрбум доллар хүрэн ядаж байсан нь энэ орны цаашдын хөгжилд гол саад болсоор ирсэн. Гадагш нь худалдах юмтай байж л мөнгөтэй болно, мөнгөгүйгээр хандив тусламжаар хаашаа ч явж чадахгүй. Худалдаж болох юм нь байгалийн түүхий эд. Бидэнд өөр юу ч байхгүй. Гэтэл байгалийн түүхий эдээ илрүүлэх, ухаж гаргах, зөөж тээвэрлэх хөрөнгө ч техник ч технологи ч, мэдлэг чадвар мэргэжилтэн ч байхгүй. Иймээс Гадаадын хөрөнгө оруулалт юун түрүүн хэрэгтэй. 15 жилийн турш гаднын хөрөнгө оруулагчид хайн уриалан дуудсан боловч бараг хэн ч тоож нааш хандсангүй. Туршилт маягаар зарим нэг хөрөнгө оруулагч хандсан боловч хөөж туусан бидний авир араншин жигшээж байсан хэрэг. Гэтэл ердөө өнгөрсөн жилээс жинхэнэ гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хаалгаар цухуйж эхэлснээр маш богино хугацаанд ДНБ хоёр дахин өсөж бараг 2 тэрбум доллар болов.

Өнгөрсөн хорь шахам жилийн хугацаанд монголчууд шилжилт хийхдээ үй түмэн алдаа гаргасан боловч дундаж наслалт 68 болон нэмэгдсэн, нэг хүртэл насны хүүхдийн эндэгдэл бараг гурав дахин буурсан, өдөрт хэрэглэж буй хүнсний илчлэг 2600 к.кал, дундаж сарын цалин 6 доллароос 100 орчим доллар болон өсжээ. Нийгмийн болон төрийн систем асар том дэвшилд хүрч, ДНБ-ийн 80 орчим хувийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэж, иргэд өөрийн итгэл үнэмшилтэй байх төдийгүй түүнээ бүрнээ илэрхийлэх баталгаат эрхтэй боллоо. Улаанбаатар 1990 онд 3 мянган автомашин, түүний дотор 100 хувийн автомашинтай байсан бол өдгөө энэ тоо 100 мянгад хүрч, зөвхөн гар утас хэрэглэгчдийн тоо 600 мянга даваад байна. 16 мянган оюутантай байсан бол одгоо бараг 120 мянга хүрч байна. Хэчнээн бараан сүүдэртэй байгаад манай нийгэм эрчимтэй урагшлан хөгжиж байна. Хөрш орны эрчимт хөгжил, газрын баялаг, чөлөөт зах зээлийн тогтоц, иргэдийн өөрсдөө хийх чөлөөт сонголт-эрх чөлөө гэсэн гурав дөрвөн гол хүчин зүйл энэ хурдан урагшлалтын гол мотор болж байгаа юм. ДНБ-ий жилийн өсөлт сүүлийн үед 10 хувьд хүрч энэ үзүүлэлт ойрын хэдэн жилдээ хадгалагдах бололцоо буй боллоо. Дэлхийн эдийн засагт гарч буй сүүлийн үеийн гэнэтийн өөрчлөлтүүд Монголд ашигтайгаар тусаж, чухам л өдгөө тэрбумаараа долларын хөрөнгө оруулалт, түүнийг дагасан аварга дэд бүтцүүд буй болох түүхэн шанс бодит болов. Өдгөө Монголын ДНБ-ий хэмжээ хоёр тэрбум долларт дөхөж буй ба таатай нөхцөл бүрэлдсэнээр энэ тоо ойрын хэдхэн жилд хэд дахин нэмэгдэн монголын дундаж иргэнд ноогдох ДНБ хэмжээ дэлхийн дунджид хүрэх бололцоо харагдаж байна.

2001 онд хийсэн нийтийн саналын судалгаанаас үзэхэд монголчуудын бараг 90 хувь нь 1990 онд хийсэн нийгмийн болон төрийн ардчилсан сонголтыг зөв болсон гэж үздэг юм байна. Ингэхээр ардчилсан тогтолцоо нь хүн төрөлхтний туршлагаар батлагдсан хамгийн сайн зам төдийгүй манай ард түмэн энэ замаар орсныгоо зөв гэж үздэг, сонголтондоо сэтгэл ханамжтай байдаг юм байна гэж харагдаж байна. Ерөөсөө ч ардчилсан бус тогтолцоо манайд хэрэгжих гадаад болон дотоод нөхцөл нэгэнт үгүй болсон. Хятад, Казакстан, Дундад Азийн орнуудад тогтож буй бүтэн болон хагас диктатурын системийг хүн Монголын амын дийлэнх нь хүлээж авахгүйгээс гадна өдгөө тийм тогтцыг буй болгоод бариад явж чадах бүлэглэл, хүчин нэг ч байхгүй. Нөгөөтээгүүр ийм юм болдог юм гэхэд гадаад талаасаа дэмжлэг үгүй болох ба хөршүүдээс өөрөөр үүнд талархах газар үгүй тул ирээдүйн стратегийн аюулгүй байдал тун ч хөөрхийлөлтэй болох буй зээ.

Ерөөсөө 1990 онд монголчууд шилжилтийн хамгийн хүнд хувилбарыг сонгож авсан. Нийгэм эдийн засгийн хавсарсан шилжилт хийсэн төдийгүй шилжилт хийж буй 40 орчим улс дотроос зөвхөн Монгол, Унгар хоёр төрийн парламентат хэлбэрийг нь шууд сонгосон билээ. Энэ сонголт илүү хүнд, илүү зүдэргээтэй, гэхдээ илүү баталгаатай суурь нь сайн тавигддаг болохыг хүний иргэншлийн сүүлийн олон жилийн туршлага харуулсан. 

Гээд ерөнхий утгаараа их дэвшил гарч байгаа ч зэрэгцээд бас юу болоод унав? Манай нийгмийн тогтолцоо буруу байгаа талаар сүүлийн үед амтай болгон ярьдаг боллоо. Нэгэнт би ч бас амтайгийн нэг болохоор тогтолцооны гажгийн тухай байнга ярьдаг. Гэтэл тогтолцоо гэж юугаа хэлээд байгаа, тэр нь тэр чигээрээ буруу юм уу, зарим хэсэг нь болохгүй байгаа юм уу? Ерөөсөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг нь дээр байж уу? Эсвэл Монголд ардчилсан төрийн систем тохирохгүй байгаа юм уу? Эс бөгөөс парламентын тогтолцоо хэрэггүй, Ерөнхийлөгчийн тогтолцоог одоо сонгоод нэг азаа үзэх тухай ярьж байна уу? Хаантай болсон нь дээр гээд байгаа юм уу? Цэргийн дэглэм тогтоох уу? Хятадыг дуурайх уу?

Гэвч нийгэм дахь баян ядуугийн ялгаа улам ихсэж, иргэдийн урам хугарах, амьдарч буй нийгмийнхээ тогтоц механизмд санаа алдрах явдал улам их болж байна. Энэ бол манайд үйлчилж байгаа нийгмийн харилцааг зохицуулах хуулиуд үүргээ гүйцэтгэж чадахгүй, яаж ч тайлбарлагдаж болдог, нэг нь нөгөөгөө үгүйсгэдэгт оршино. Эртний Ромд “тодорхойгүй хууль байснаас огт хуульгүй нь дээр” гэсэн анхааруулга бүх хуулиудын орой дээр үндсэн зарчим болон тогтдог байжээ. Манайд харин ихэнх хууль болгоноос олон заалт нь эргээд Үндсэн хуулиа зөрчсөн байдаг. Би л лав тогтцын гажиг гэхдээ чухам энэ нийгмийг зохицуулж буй хуулиудын зөрчлийг нэрлэдэг. Гар утас хулгай хийсэн хүүхэд 12 жилээр заагддаг, улсаа тоносон хүн Хөдөлмөрийн баатар болдог буюу бусдыг болгодог чухам энэ байдал чинь тогтцын гажиг биш үү? Нийгмээс ядуу давхаргадаа өгч буй тусламжийн 70 хувь нь эзэндээ очдоггүй чинь тогтолцооны гажиг биш үү? Төрийн институцүүдийг ажиллуулах хүмүүсийг чадамжаар нь биш, аль луйврын бүлэгт хамаарч байгаагаар нь шалгаруулдаг нь тогтцын гажиг биш гэж үү? Нийгмийн менежмент хийх хүмүүсийг ард түмний хүсэл эрмэлзлэлээр сонгон шалгаруулдаг гэх авч ачир дээрээ аль шилдэг хулгайч, шигшээ худалчийг нь сонгон шалгаруулдаг механизм үйлчилж байгаа нь тогтолцооны гажиг биш гэж үү. Сайн механизмыг хууль буй болгодог. Гэтэл бидэнд механизм муу байх тусмаа сайн гэсэн зарчим үйлчилж байгааг тогтолцооны гажиг гэхээс өөрөөр юу гэх юм бэ? 

Манай иргэдийн дийлэнх нь муу хүмүүсийг зайлуулж сайн хүнтэй болоод жаргах мөрөөдөлд автдаг. Үнэндээ энэ бол хуурамч мөрөөдөл юм. Гэтэл сүүлийн үед манайд байгаа болгон тэр чигээрээ муу учраас орвонгоор нь бужигнуулах үзэл суртал газар авч эхэллээ. Большевикууд Орост төрийн эрх авуутаа хөрөнгөтний барьсан төмөр замыг хуу татаж аваад оронд нь ажилчин ангийн төмөр зам тавьж эхэлсэн юм гэнэлээ, тэрэрхүү л юм яриад сурталчлаад эхэллээ. Гэтэл ийм ойлголт нь луйварчдад бүр ч сайхан далим болно.

Сүүлийн үед сүлдээ солих тухай их ярих болов. Чухам тэр сүлдэн дээр буй тасархай мориноос болоод л улс уруудаад байгаа бололтой юм. Оронд нь нэг мангасны зураг тавьчихаж. Авлига авбал тэр мангас нь амьдаар нь идэж шийтгэх бололтой юм. Гэтэл үнэндээ үүнийг сэдсэн бүлгийнхэн сүлдний тухай огт бодоогүй. Пивоны бөглөө онгойлгогчтой төстэй одоогийн сүлд олон хүнд таалагдахгүй байгаа. Үүнийг солих тухай яриа бол эцэст нь Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчлөхөд чиглэсэн түлхүүр тааруулах арга. Ерөнхийлөгчийн тогтолцоо руу орвол улс ганц сайн хөгжинө гэсэн арга нь барагдсан гэнэн хүмүүсийн мөрөөдлийг луйварчдын нэг бүлэглэл гярхай ажигласан хэрэг. АНУ Ерөнхийлөгчийн системтэйг бүгд мэднэ. Гэхдээ бүх Африк, Латин Америк тэр чигээрээ яг үүнийг хуулсан мөн тийм тогтолцоотойг хүн бүр мэддэг болов уу.    

Б.Баабар, 2006 оны 9 дүгээр сар 10

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.26.25)
    баабар шаасан бнштэ
    2025 оны 04 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 4 цаг 20 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 4 цаг 21 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 4 цаг 21 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 4 цаг 26 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 4 цаг 27 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 4 цаг 28 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 4 цаг 30 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 4 цаг 31 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 6 цаг 42 мин Хотын мал аж ахуйг хязгаарлах бүсээс 214 айлын 8495 малыг гаргав 6 цаг 44 мин Японоос жүдо бөхийн дөрвөн дасгалжуулагч Монголд ирж 10 хоног ажиллана 6 цаг 45 мин Нийтийн байруудад галын аюулгүй байдлын зөрчил ноцтой түвшинд илэрчээ 6 цаг 47 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 6 цаг 49 мин Инженер хангамжийн байгууллагууд өвлийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна 6 цаг 50 мин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн 10 хүүхэд тутмын 7 нь томуутай байна 6 цаг 52 мин “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025”-ын шагайн харвааны аваргууд тодорлоо 6 цаг 53 мин Япон сүүлчийн хоёр пандагаа Хятад руу буцаана 8 цаг 30 мин “Nissan Motor” компани автомат жолоодлоготой автомашиныг зорчигчтойгоор туршиж эхэллээ 8 цаг 31 мин Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн уснаас үүдэн халиа дошин үүсжээ 8 цаг 33 мин Монголын пара тамирчид Азийн залуучуудын наадмаас 8 медальтай эх орондоо ирэв 8 цаг 35 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top