x

Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэлхийн бараанд ногдуулах шинэ тарифын шийдвэрийн өмнө Америкийн жижиглэн худалдаачид швейцар цагнуудаа их хэмжээгээр нөөцөлсөн нь гуравдугаар сард Швейцарын АНУ руу хийсэн экспорт 13.7 хувиар өсөхөд шууд нөлөөлсөн байж болзошгүй хэмээн шинжээчид дүгнэж байна.

Швейцарын цаг үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр, энэ өсөлт нь өмнөх сард 6.7 хувиар буурсан үзүүлэлтийг нөхөж, нийт экспортын хэмжээ 2.38 тэрбум швейцарь франк буюу 2.9 тэрбум ам.долларт хүрч, 1.5 хувийн нийт өсөлттэй гарчээ.

“Vontobel” фирмийн шинжээч Жан-Филипп Бертчи “АНУ руу хийсэн экспортын өсөлтөд татварын эрсдэлээс үүдсэн эмх замбараагүй байдал гол нөлөө үзүүлсэн” хэмээн тодотгожээ. Ерөнхийлөгч Трамп энэ сарын эхээр Швейцарын импортын бараанд 31 хувийн нэмэлт татвар ногдуулах төлөвлөгөөг зарласан бөгөөд энэ нь тус улсын цаг үйлдвэрлэлийн салбарт хүнд цохилт авчрах магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Хэдийгээр татварын үйлчлэх хугацааг 90 хоногоор хойшлуулсан ч, дөрөвдүгээр сарын 5-наас бүх импортод 10 хувийн суурь татвар мөрдөж эхэлсэн нь жижиглэн худалдаачдын бараа таталт, нийлүүлэлтийн хуваарьт эрс өөрчлөлт оруулсан байна.

“Kepler Cheuvreux” компанийн шинжээч Жон Коксын хэлснээр, экспортын огцом өсөлт нь татварын өмнөх нөөцлөлтийн илрэл бөгөөд швейцар үйлдвэрлэгчид томоохон ачааг АНУ руу урьдчилан илгээсэн нь тодорхой болж байна. АНУ нь 2021 оноос хойш Швейцар цагны хамгийн том экспортын зах зээл болж, Хонконг, Хятадыг гүйцэж түрүүлсэн билээ.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (102.89.85.215)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ? Уржигдар 15 цаг 46 мин Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана Уржигдар 15 цаг 30 мин Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо Уржигдар 15 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан, бороогүй Уржигдар 15 цаг 14 мин Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ Уржигдар 15 цаг 09 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван үерлэж байна Уржигдар 15 цаг 02 мин Г.Гантулга: АН-ын хамгийн том зовлон фракцын улс төр байсаар ирсэн Уржигдар 14 цаг 49 мин Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 2026-06-29 Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн салбарын дараа ордог 2026-06-29 Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлав 2026-06-29 Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод 2026-06-29 Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Израил хүлээн зөвшөөрчээ 2026-06-29 Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ 2026-06-29 А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ 2026-06-29 Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав 2026-06-29 Хүүхдийн 108 утсанд өнгөрсөн долоон хоногт 1195 дуудлага мэдээлэл иржээ 2026-06-29 Статистикийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026-06-29 Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай дулааны станцын барилгын ажил эхэллээ 2026-06-29 Энхтайваны гүүрний эвдэрсэн хашлагыг засварлаж байна 2026-06-29 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" болж байна 2026-06-29
iИх уншсан
М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнэ... А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ АНУ, Ираны талууд харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролц... Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт ору... Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Изр... УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асу...
Top