x

Юун актуализаци вэ…эээ?

Хүн төрөлхтний түүхийн урсгалд, зарим үйл явдал зүгээр нэг цаг үеийн тохиолдол байхаа больж, харин хүний байхуйг өөрчлөх суурь шилжилтийн мөч болон хувирдаг. Тийм мөчүүдийн нэг бол манай эриний 306 онд Константин хэмээгч нь Ромын императораар өргөмлөгдсөн явдал.

Тэр бээр, өөрөөс нь өмнөх императорууд асар хатуу ширүүнээр хавчин гадуурхаж байсан Христийн шашинг өршөөгөөд зогсохгүй, өөрийн хамгаалал дор авчиран, халамжлан тэтгэх император нь болсон. Улмаар энэ шашин Ромын эзэнт гүрний шашин болон хувирснаар, хожим нь Европ гэгдэх болсон аугаа соёл иргэншил мэндэлсэн бөлгөө.  Христийн шашин,чухамхүү “хүн гэж хэн бэ”, “нийгэм яаж бүтээгддэг вэ”, “төр юун дээр тогтдог вэ” гэсэн асуултуудад шинэ хариу санал болгосон сэтгэлгээний бүхэл бүтэн хэм хэмжээг Европт тогтоосон. Христийн шашин хүний байхуйг, гэмших чадвартай нүгэлтэн бөгөөд итгэлээр аврагдах оршихуй болгосон. Энэ онтологи Европын соёл иргэншлийн тулгуур нь болсон.

Ийнхүү христийн шашин; үнэн, хууль, ёс суртахуун, хүний орших утга учрыг мэтийг зохион байгуулж эхэлсэн билээ. Ийм хэмжээний үйл явдал дахин тохиож магадгүй болоод байна. Америкийн ерөнхийлөгчөөр Трамп хоёр дахь удаагаа сонгогдсон явдал нь мөнөөх, хүний байхуйг өөрчлөх суурь өөрчлөлтийн мөч болох нээ. Түүхийн мөч зүгээр цаг хугацааны дагуу давтагддаггүй. Хүний амьдралын утга учрыг хэн, хаанаас тогтоож байгаагаас хамаарч, бас өөрчлөлтийн төв нь ч шилждэг байна. Константины үеийн Ром нь Европын соёл иргэншлийг эхлүүлэх төв байсан. Христич үзэл санаа зөвхөн Ром хотын иргэдэд бус, бүхэл бүтэн тивийн “байх”-ын утгыг шинээр бичсэн. Харин, өдгөө ийм нөлөөтэй төв бол Америк улс болсон аж.

Одоо цагийн Америк бол интернэтийн сүлжээгээр холбогдсон дэлхийн “нийслэл” мөн бөгөөд хүн төрөлхтний цаашдын байхуйд жинтэй нөлөөлж чадах цорын ганц орон юм. Америкийн ерөнхийлөгчийн үзэл санаа, хэл яриа, хандлага нь зөвхөн дотоодын биш, дэлхийн амьдралын суурь хэм хэмжээг хөдөлгөж байна. Энэ нь зүгээр нэг улс төр биш, шинэ ертөнцийн зохиомж болж эхэлж байна. Трамп гэх дүрийн ард нийгмийн болон дэлхийн амьдралыг зохион байгуулах шинэ зарчим санал болгож байгаа “Dark Inlightenment-NRx” хөдөлгөөн зогсож байна. Ийм болох нь Трамп хоёр дахь удаагаа ерөнхийлөгч болмогцоо, улсын ерөнхийлөгч шиг гэхээсээ илүүтэй компанийн захирал мэт АНУ-г удирдаж эхэлснээс л шууд харагдсан. Улсыг,компанийн гүйцэтгэх захирал шиг, зөвхөн бизнесийн үр ашгийн тооцоог үндэслэсэн авторитари аргаар удирдах ёстой гэдэг нь “Dark Inlightenment-NRx” үзэл суртал дахь шинэ төрийн концепци юм.

Одоо яг ид дэлхийг донсолгож байгаа “тарифын дайн” нь “Dark Inlightenment-NRx”-ийн идеологи нь олон улсын харилцааг тодорхойлж эхэлснийг нотолно. Геополитикийн ашиг сонирхол, эвсэл холбоодын нийтлэг үнэлэмж,стратегийн түншлэл гэх мэт олон улсын харилцааны ойлголтууд гадаад бодлогод ач холбогдолгүй болжээ гэдгийг Трамп,тарифын жагсаалтаараа ил цагаан тунхаглалаа шүү дээ. Өмнө нь ч дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс Мюнхений аюулгүй байдлын хуралд очоод “Dark Inlightenment-NRx”-ийн хөдөлгөөний үзэл санаа нь Америкийн төрийн бодлого тодорхойлох болсон гэдгийг Европын лидерүүдийн “дуу үгүй эсэргүүцэл”-ийн нүүр рүү харж байгаад хэлсэн. Бас, Европын либераль ардчиллыг тэвчихээ байж байгаагаа: Германы радикал барууны нам АгД-тэй албан ёсны уулзалт хийх, Румыны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ хасуулсан Путинч нэр дэвшигчийг өмгөөлөн үг хэлэх зэргээр тун ил цагаан харуулсан, тэгээд нутаг буцсан бөлгөө.

Америкийн төрийн бодлого болж хувирсан “Dark Inlightenment” гэх үзэл санааны тухай тодруулъя. Энэ үзэл нь Ник Лэндийн “accelerationism”, Кёртис Ярвины “neo-reactionary (NRx)” онол, Питер Тилийн технологийн элитизм зэрэг үзэл санаауудыг нэгтгэсэн: Соён гэгээрлийн хэт романтик, либераль,хүн төвт төсөөллүүдийг үгүйсгэж; хүн бол рациональ бус,эрх чөлөөнд тохирохгүй; демократ засаглал бол сэтгэл хөөрөл, популизмд автагдсан бүтэц; технологи болон капитал бол ялалтанд хүрэх бодит зэвсэг; ухаалаг элитүүд л ертөнцийг удирдах ёстой гэх мэтээр лүндэгнэсэн номлол юм. Базаад дүгнэх ахул, ерөөсөө л эрх мэдлийг буцаан төвлөрүүлж, компанийн гүйцэтгэх захирлын эрх мэдлийг, хааны суверен эрх мэдэлтэй синтез хийсэн бүрэн эрхэт засаглал руу шилжих хэрэгтэй л гэсэн үндсэн санаа.

Жишээ нь Элон Маск, Жеф Бэзос, Цукерберг нар шиг супер захирлууд хаан шиг эрх мэдэлтэй болж дэлхийг удирдана, үндэсний төр засаг гээч нь цагаа өнгөрөөсөн, түүнийг криптовалют устгаж үгүй хийх аж. Мэдээж, энэ шинэ ертөнцийг бий болгоход үндэсний төр хамгийн том саад болон үлдэнэ. Учир нь төр гэдэг зүйл газар нутаг, хил, хуулиар өөрийн гэсэн хязгаарыг тогтоож, аюулгүй байдал, тусгаар тогтнол гэдэг шалтгаар мэдээллийн урсгалыг хянаж байдаг. Гэтэл, технологийн корпорацууд хязгааргүй алгоритм, глобал өгөгдөл, харилцан уялдаатай автомат системийг бүтээж, түүгээр дамжуулан хүний үйлдлийг загварчлахыг эрмэлзэж байна. Үүнээс болоод төр болон мэдээллийн хүч хоёрын хооронд антагонист зөрчил үүсжээ.

Трампын бодлого гаднаасаа харахад үндэсний эрх ашгийг хамгаалж буй мэт харагддаг ч үнэн хэрэгтээ төрийг төрөөр үгүй хийж, технологийн элитүүдэд эрх мэдлийн хаалга нээж өгч байгаа хувьсгалч үйлдэл юм. Улсуудад тавьж буй тарифаас эхлээд, Тайваны чип үйлдвэрлэлийн төвийг Америк руу шилжүүлэх,мэдээллийн платформуудыг хянахыг эсэргүүцэх зэргээр өрнөсөн бодлогууд нь бүгд энэ зорилгод чиглэж байна. Гэвч, ийм цаг үед соёл иргэншлийн шинэ суурь бүтээх боломж зөвхөн төвийн гүрэнд л байдаггүй. Харин эсрэгээрээ, өөрийн байр суурийг хараахан бүрэн тогтоогоогүй,хуучин итгэл үнэмшилд уягдаагүй, сэтгэлгээ нь нээлттэй, биеэ даах оролдлого нь дөнгөж эхэлж буй ард түмэнд илүү боломж нээгдэж байдаг. Монголчууд ийм нөхцөлд хамгийн тохиромжтой мэт харагдаж байна.

Монгол хүний ухамсар нь өөрөө нэгдмэл, хатуу тогтсон баримжаатай биш. Харин ч эсрэгээрээ. Шашин,социализм, либерализм зэрэг олон үзэл санаануудын нэг нь нөгөөгөө үгүйсгэн өрсөлдөж ирсэн ч, аль нь ч ялан ухамсарт нь гүн сууж, монголчуудын танигдахуйг бүхэлд нь тодорхойлох хэм хэмжээнд хүрч чадаагүй. Итгэл үнэмшлийн хувьд сүсэг бишрэл нь мухар сүсэг рүү хазайсан, үзэл суртлын хувьд социализмын дурсамжид гацсан, үндэсний мэдрэмж нь адуу нутгаа санах мэдрэмжийн түвшинд зогссон манай ард түмний ухамсар нь гаднаасаа эмх замбараагүй мэт санагдавч, дотроо бүхнийг өөртөө нээж шингээх чадвартай хоосон орон зай юм.

Тэгж ярих юм бол монгол хүний дотоод сэтгэл нь либертари үзэлтэй нийцнэ. Гэхдээ,онолын биш-хар зөнгөөрөө. Өөрт ашигтайг л эрх чөлөө гэж үзэж, наанаа альтруист мэт хэрнээ, далд ухамсартаа хувиа бодохыг өөрийн “ариун хэрэг” гэж үзнэ. Хамтрал, нэгдлээс бүр хаширсан. Угаасаа л хүний байгальд байдаг либеритари санаа соёлын хэм хэмжээнд даруулан номхорсон байдаг юм. Америк хүн, герман хүн, япон хүн, хятад хүний алинд нь ч нэн тэргүүнд амиа бодох,ашигт шунах эгоизм байгалиасаа л бий. Тэдний энэ анхдагч байдал нь шашин, соёлынхоо хүчтэй дарамтанд ороод, далд ухамсартаа нуугдсан байдаг. Харин монголчуудыг тэгж хүчтэй дарсан соёл байхгүй. Байгалийн либеритари анхдагч байдал нь альтуирист жүжиглэлд нь зэрэмдлэгдсэн л байгаа. Ийм зэрэмдэг дүрийн тод жишээ нь босоо хөх монгол хөдөлгөөнийхөн бөлгөө. Либеритари анхдагч байдал болон хатуу баригдаагүй дотоод бүтэц нь хэв шинжит ухамсартангуудын хувьд дутагдал мэт харагдавч, чухам ийм орон зайн дунд шинэ байхуй амархан урган төлждөг.

Энэ бол хиймэл оюун ухааны тусламжтайгаар маш хурдан өөрийгөө өөрөө бүтээж чадах шинэ Dasein-ы суурь юм. Эгэл хүн ч жинхэнэ “суверен индивидуум” хэмээх Dasien болох нь хиймэл оюуныг ашиглаж чадсан нээлттэй ухамсрын хөрсөнд л үүснэ. Монголчууд бол яг ийм хөрс байж чадна! Константин,Европ хүний утга учрыг шинэчлэх зохиосон христийн хөдөлгөөнийг эхлүүлсэн. Одоо Трамп болон мэдээллийн магнатууд хамтдаа өнөөдрийн дэлхий дахины амьдралыг шинээр зохион байгуулах хувьсгал хийхээр оролдож байна. Гэхдээ энэ түүх зөвхөн тэднийх байх албагүй. Бусдын бүтээсэн хиймэл оюун ухааныг хэн өөрийн “барлаг” болгож актуализаци хийх чадвараа дээшлүүлж чадсан тэд шинэ түүхийн гол дүрүүд болно. Хиймэл оюун ухаан (тэр бол зүгээр л логикийн машин)-ыг өөрийн барлаг болгох арга нь түүний хэзээ ч өөртөө тавьж чадахгүй байхуйн асуултыг өөртөө тавьж хариуг нь хайх зам мөр юм. Нэг үгээр хэлбэл мэдлэг, фантааз хоёроо байнга төгөлдөржүүлэн, өөрийнхөө байхыг хайх “сократын ярилцлагыг” хиймэл оюун ухаантай хийж сурах явдал болой.

Энэ бол зөвхөн танин мэдэхүйн ярилцлага төдий байдаггүй. Өөрийн чинь сэтгэлээрээ хайж байгаа ямар ч асуултын хариултыг олдог арга зүй юм. Үүнийг манайхан эзэмшиж сурах хэрэгтэй. Хиймэл оюун ухааныг мэдээллийн хайлтын систем төдийд үзвэл харин ч аюул шүү. Тэгвэл тэр хүн өөрөө хиймэл оюуны барлаг, улмаар Элон Маск мэтээр байхын утга учраа заалгах оршихуй болно! Монгол хүний байдал ийм цаг үеийн дотор шинээр “өөрийгөө бүтээх” ховор нээлттэй боломж болон харагдаж байна. Хүн гэдэг ойлголт дахиад нэг удаа шинээр “зохиогдох” мөч иржээ. Хэн түрүүлж өөрийгөө “зохионо”, тэр түрүүлж явах болно.Хүн төрөлхтний түүхэнд монголчууд нэг удаа ингэсэн билээ!

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 42 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 52 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 1 цаг 46 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 1 цаг 49 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 1 цаг 50 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 1 цаг 52 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 1 цаг 54 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 1 цаг 58 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 1 цаг 59 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 2 цаг 1 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 2 цаг 3 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 2 цаг 6 мин Онцгойгийнхон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна 2 цаг 8 мин Алслагдсан орон нутгийн англи хэлний боловсролыг дэмжих төсөл өргөжиж байна 2 цаг 9 мин Харвард хүнийг ухаантай болгодог уу? 3 цаг 51 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 4 цаг 1 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 4 цаг 2 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 4 цаг 3 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 4 цаг 6 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 4 цаг 7 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top