x

Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу?

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны ногдол ашгаа иргэд яаж авах санал асуулга эхэлсэн гэдэг мэдээг сайтууд гурав хоногоор хоцорч, бас уван цуван оруулжээ. Мэдээллийг харвал асуулга 2025 оны дөрөвдүгээр сарын 4-9 хооронд явагдах гэнэ. Иргэн бүрт онц хамаатай энэ мэдээг 2025 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр оруулсан нь ихэд сонирхол татав. Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учрал мэдээгээ оройтуулав уу? Бас бус асуудал ч байх шиг.

Цаг болоод агуулгын зөрүү

“Ногдол ашгаа ямар хэлбэрээр авах саналаа өгөөгүй тохиолдолд дансанд шууд шилжинэ” гэдэг хатуу сануулгаар гарчигласан мэдээг өнөөдөр (2025.04.07) 24 tsag.mn мэдээллийн бусад сайтаас түрүүнд буюу даруй 5 цагийн өмнө байршуулжээ. Бүх сайтын мэдээлэл утга адил, боловч агуулгын зөрүү байна. МОНЦАМЭ агентлагийн мэдээгээр баримжаа аваад бусад сайтад орсон мэдээний зөрүүг харцгаая:

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг энэ сард иргэдэд олгоно.

1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр 93 500 төгрөг авах юм. Тэгвэл ногдол ашгийн үлдэгдлийг ямар хэлбэрээр хүлээн авах тухай санал асуулгыг И-Монголиа платформ дээр авч эхэлсэн бөгөөд дуусахад хоёр хоногийн хугацаа үлдсэн байна.

Тодруулбал, иргэд ногдол ашгаа бэлнээр авах санал өгсөн тохиолдолд үлдэгдэл нь хувьцааны дансанд шууд орох юм. Харин хөгжлийн санд хуримтлуулахаар санал өгвөл таны хувьцааны мөнгө нийслэлийн дэд бүтцийн санхүүжилтийн эх үүсвэр болох аж. Мөн хуримтлалын дансанд хадгалах сонголтод саналаа өгөх боломжтой юм байна.

Санал асуулгын дараа энэ сарын 10-16-нд өгсөн саналд үндэслэн баталгаажуулах аж. Иргэн та ямар нэгэн байдлаар санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжихийг албаныхан мэдээллээ.

Хувьцааны ногдол ашиг тараах өмнөх (2025.02.20) мэдээ мөн л “Ногдол ашгаа ямар хэлбэрээр авах саналаа өгөөгүй тохиолдолд дансанд шууд шилжинэ” гэдэг гарчигтай байсан, гэхдээ “E-Mongolia аппликэйшин”-аар саналаа өгөөрэй гээд зурагт зааварчилгаа хавсаргаж байсан. Энэ удаа E-Mongolia веб порталаар дамжуулж саналаа өгөх ажээ. Энэ удаа яагаад платформ ашиглах болсон нь тодорхойгүй. Мөн зарим сайтын мэдээнд аппликейшин, платформ хоёрын алинаар нь санал өгөх талаар тодорхой бичээгүй ч “Ногдол ашгаа ямар хэлбэрээр авах саналаа өгөөгүй тохиолдолд дансанд шууд шилжинэ” хэмээн дахин сануулсан байлаа.

Сайтууд дээрх мэдээллийг түгээхдээ хойрго хандав уу гэтэл үгүй ажээ. Мэдээ E-Mongolia веб порталын Мэдэгдэл цэсэнд өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 12:22 цагт тавигдсан байна. “Монгол Улсын Засгийн газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад зориулж төрийн үйлчилгээг цахим нэг цонхны үйлчилгээ” үзүүлэх ариунаас ариухан зорилготой Цахим үйлчилгээний нэгдсэн портал ийнхүү 72 цаг буюу бүтэн гуван өдрийн хойно мэдээ тавьсан нь ямар учиртай вэ? Үлдсэн (48 цаг хүрэхгүй) хугацаанд иргэд эс хүссэн байтал “ …саналаа өгөөгүй тохиолдолд дансанд шууд шилжинэ” гэдгээр бэлэн мөнгө авч чадахгүй хоцорвол хэн хариуцлага хүлээх вэ? 

Жич: Саналаа E-Mongolia аппликейшинаар өгөхөөр хэдэнтээ оролдоод чадаагүй бөгөөд дээр тавьсан зураг нь E-Mongolia аппликейшинийх. Харин веб порталаар нь ороод Мэдэгдэл хэсгийг харахад доорх хариулт гарч ирсэн. Тэнд уул нь цаг агаараас аваад иргэнд хэрэг болохуйц нэг амьсгаагаар уншиж барамгүй мэдээ, мэдээлэл байсансан. Гэтэл гөрдүүлээд үлдлээ.

Д.Батбаяр /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 14 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 18 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 19 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 20 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 22 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 23 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 2 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 2 цаг 18 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 2 цаг 20 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 2 цаг 22 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2 цаг 23 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 2 цаг 25 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 26 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 2 цаг 30 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 4 цаг 42 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 4 цаг 42 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 4 цаг 43 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 4 цаг 45 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 4 цаг 47 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 6 цаг 3 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top