x

УРАН ба “УРАН” ХОРЛОЛ

Тэдгээр хөрөнгө оруулагч манай хоёрхон хөршийн аль нэгийнх биш учраас уурлаад байгаа юм. Яг л баяндуу хүний хашаанд нь хоргодож байсан айл түц ажиллуулж хөлжөөд орон сууцанд орох гэхээр: -Яана гэнээ. Манай хашаанд толгой хоргодож ус түлээнд гүйхээ болино гэсэн үү? Тэхгүй шүү гэж хорлоод л, эднийх “ТҮЦ-ндээ хортой бохь зардаг” гэсэн цуу дэгдээгээд байгаатай агаар нэг процесс. Жишээлэхэд тэд зэсийн биш сүүний үйлдвэр байгуулсан бол “Рио Тинтогийг амсаад үхдэг сүүний домог”, ферм нээсэн болжгэм “Ораногийн хорт дэлэнт үнээний трагеди” аль хэдийнэ амилаад, эсэргүүцлийн жагсаал хөвөрч л байгаа. Яагаад гэвэл тэд Москвагийн бус хөрөнгө, Бээжингийн бус бэл оруулагчид. Хөршийн бус хөрөнгө оруулагчид Монголд ороод байвал Манай улс тэдний эрхшээлээс гараад явчихна. Монгол улс эдийн засгаараа тусгаар тогтночихно.


УРАН ба “УРАН” ХОРЛОЛ

Хордмоор байвал 270 жил хүлээ!

-Юу яасны чинь хотын утаа, цаана чинь “шар нунтаг” хэмээх аюулд цөмөөрөө өртлөө гэсэн сэрэмжлүүлэг-сүрдүүлэг тал нутгаар цалгилж байна. Гэвч цаад зорилго нь Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах огтоос биш болохыг хамтдаа харцгаая .

   Тиймээ, Ураны“шар нунтаг” витамин “С” биш ч, тэдний хэлээд байгаа шиг бас аюултай биш. Та нэг жижигхэн, одоо энэ түлээ зардаг шиг уутанд шар нунтаг хийгээд дэрлэж унтаад, өдөржин биенээсээ салгахгүй яваад байвал 35 жилийн дараа хордож эхэлнэ, харин 270 жилийн үхнэ. Гэхдээ нэг хатуу болзолтой. Хордож үзүүлэхийн тулд 35 жил юу ч идэхгүй, гэхдээ турж үхэхгүй тэсэх болзолтой. Харамсалтай нь үхэж үзүүлэх боломжгүй юм билээ. Тэрний төлөө 270 насалж алийгаа алдалтай биш дээ, айн? Ингэхэд, Имрай(MRI)-д үзүүлэхэд шар нунтагаас хоёр дахин их цацрагийн тун авдаг. Имрайг хориглуулах уу, яах уу?

    Харин шар нунтгийг хоёр гурав дахин боловсруулж ялгасан цацраг идэвхт бодис хортой. Гэхдээ, ингэж боловсруулдаг хэдхээн газар бий. Чадахгүйдээ биш, цөмийн зэвсэгтэй хэдэн гүрэн нийлээд, өөрсдөөсөө бусдыг ийм юм хийхийг зөвшөөрдөггүй. Монголд ураны хүдрийг шар нунтагаас цааш нь боловсруулахыг Орос байтугаа Хятад, тэр бүү Америк, тэхэндээ тулбал хамтран ажиллаж байгаа Франц ч өөрөө зөвшөөрөхгүй. Гэхдээ хатуу хяналтын дор боловсруулсан түүхий эдээрээ л эрчим хүч гарган авахыг Их гүрнүүд бусдадаа зөвшөөрдөг. 

    Уранаар цөмийн зэвсэг хийж хүн алж болохоос гадна цахилгаан эрчим хүч гарган амьдралаа аварч болно. Төмрийн хүдрээр хутга хийгээд түүгээр хүн алдаг нь аймааррр. Ингэлээ гээд төмрийг байг гэхэд хутгыг хориход л бид сүйрнэ. Зөвхөн мах огтлох хутгагүй болоод үлдэх ч юм биш. Мэс засалчид тийм хутгаар бидний үрэвссэн мухар олгойг огтолж, хорт хавдрыг тайрч алтан амийг маань авардаг. Тэр мэт. 

     Цацрагын хордлогоор хорт хавдар үүсч болдог ч цацрагаар өөрөөр нь хорт хавдрыг эмчилдэг. Хавдрыг эмчилж байгаа бараг цорын ганц сонгомол арга. Манай орон 1960-аад оноосцацраг туяагаар эмчилж эхэлжээ. Өөрөөр хэлбэл эх оронд маань зориуд бүтээсэн цацраг идэвхт бодис энэ үеэс байршиж эхэлжээ. Яагаад бүтэн жарны турш цацраг туяаны эсрэг жагсаагүй, одоо ч жагсахгүй байна вэ? Эсрэг тэмцлийг санхүүжүүлэгч гараагүй болоод тэр юм...

Одна голова хорошо, а две лучше

Цаадуул чинь:

-Хоёр толгойтой тугал гарлаа л гэнэ. Тэгсэн мөртлөө нэг сонин хагас харуулчихаад л “Үзвэл үнс харвал хальс болчихдог ” гээд далд хийчихнэ. Хуурамч болоод л оёдол моёдол нь харагдчих гээд байдаг болтой юм билээ? Яг л хуурамч үнэмлэхтэй байцаагч бичиг баримтаа гялс нүдэнд тулгаж харуулчихаад далд хийчихдэг шиг харагдана лээ.

    Хоёр толгой гэснээс манайхан толгойноос их айна аа. Толгойтой хүнээс төдийгүй өөрийн гэсэн “толгой”-той байхаас ч жийрхэнэ. Уг нь Оросын ард түмэн нь “Нэг толгойтой бол сайн, хоёр толгойтой бол бүүр ч сайн”( Одна голова хорошо, а две лучше) гэж сургасаар ирсэн юм. Тэрэндээ тулах юм бол, ор толгойгүй явснаас хоёрын хоёр толгойтой байх нь гайхамшиг юм байгаа юм. 

   Үнэхээр уранд хортой чанар бий, шар нунтаг эм биш. Цацраг идэвхтэй бодисыг ашиглахыг хөндлөнгийн жишээгээр үлгэрлэвэл нэг иймэрхүү: Хорт могойн махыг жажлаад идэхэд үхэхгүй, туршаад үзээрэй. Харин хорыг нь сорвол газар дээр л чад! Гэхдээ л могойн хортой тос үе мөчний өвчинд юутай сайныг хөгшчүүл хэлээд л өгнө.

   Ер нь эмтэй болгон хортой. Худлаа гэвэл аптекаас дуртай эмээн аваад зааврыг нь хар! “Гаж нөлөө ба хориглох заалт” гэсэн уртаа жагсаалт байгаа. Тэгвэл яагаад эмийг хориглох жагсаал цуглаан болохгүй байгаа юм бэ? Санхүүжүүлэгч байхгүй учраас...

    Авралтай болгон хөнөөлтэй. Жишээлбэл хүн усгүй амьдарч чадахгүй, бас усанд амьдарч чадахгүй. Манай улсад усгүй харангадаж үхснээс хавьгүй олон хүн усанд живж үхсэн байгаа. Мэдээний архив ухацгаая л даа. 2010 оны 6 сарын 22-ны өдрийн gogo.mn ий мэдээний гарчиг “Өнгөрсөн амралтын өдрүүдэд 10 хүн усанд живж нас барав” гэсэн байх жишээний. Энэ статистик 2019 онд 57 хүн, 2020 онд 126 хүн, 2021 онд 135 хүн... гээл тасралтгүй цувна. Ийм байтал усыг эсэргүүцсэн жагсаал яагаад болохгүй байна. Санхүүжүүлэгч ниад!

Төмрөөр хийсэн хутгаар хүн алсантай холбогдон төмрийн хүдрийг хориглох жагсаал цуглаан Төмөртэйн ордод болж байна уу? Үгүй. Яагаад гэвэл санхүүжүүлэгч байхгүй.

Шар нунтагаас ч аюултай гааз

    Шар нунтагаас илүү осолтой зүйл бол шатдаг хий. Дүнжингаравын уулзварт яалаа? Хоёр толгойтой тугал энэ тэр бол ямар баталгаагүй, баримтгүй, зохиомол жүжиг байсан. Харин Дүнжингаравын осол бол болсон явдал. Орон гэргүй үлдэгдсэд айлаар хоноглож, осолд өртөгсдийн шарил энгэрт нойрсч, өнчирч хагацагсдыг нулимс хатаагүй хэвээрээ байгаа. Гэтэл Монголоор дамжих Орос-Хятадын хийн хоолой хэмээх аюултай төслийг эсэргүүцсэн жагсаал хаана ч болохгүй, хэн ч түүнийг зогсоох гэж өлсгөлөн зарлахгүй байгаа юм бэ? Дүнжингаравын уулзварт болдог шиг нэг осол болоход Улаанбаатар тэр чигээ утаа болох аюулыг хэн ч ярихгүй байна вэ? Учир нь энэ бол “санхүүжүүлэгч”-ийн өөрийнх нь төсөл. 

   Гэхдээ энэ бол “шатдаг хий”-нээс татгалз гэсэн үг биш. Хий бол дулаан эрчим хүчний чухал эх үүсвэр. Ураныг мэргэжлийн инженерүүд мэргэжлийн орчинд хэрэглэх бол шатдаг хийг сахилгагүй нүүдэлчид хэрэглэхэд ч гол аюул байгаа юм биш. 

    Монголын тал нутгаас өчнөөн байгалийн хий гараад байхад заавал Оросоос өөр хий татах гээд байгаа нь цаанаа их учиртай. Зөвхөн цөөн тооны сэхээтнүүд л Оросын хийн хоолойг хамгаалах нэрийн дор Оросын зэвсэгт хүчний цэргүүд нь Монголд байршина. Энэхүү цэрэгжсэн зурвас монгол нутгийн хоёр хэсэгт хуваана. Улаанбаатараас Архангай орно гэхэд л Оросын эзэмшлийн, цэрэгжсэн хамгаалалттай бүсээр “нэвтрэх” болно. Магадгүй энэ нь Монголын хоёр их гүрэн хуваан эзэмших зурвас ч болох юм билүү? Энэ бол зөвхөн өнгөн тал нь гэж сэрэмжлүүлэвч хэн ч үл анзаарна. Анзааруулах “санхүүжүүлэгч”-ийн үгүй болоод тэр. Нөгөө талаасаа “Муу хүний заяа завагт” гэгчээр Бээжин энэ төслийг зөвшөөрөхгүй байгаа билээ. Нэг цацал урагш нь өргөнө өө, яадгийн!

“Уран”-даа биш улсдаа учир буй

   Гэхдээ өнөөдрийн тулгамдсан хийрхэл хүний эрүүл мэндэд аюул учирснаас эхлээгүй. Уран цацрагтай учраас эсэргүүцээд ч байгаа юм бүүр биш. Барууны хөрөнгө оруулалт учраас эсэргүүцээд байгаа юм. Ганцхан Орано ч биш, Оюутолгойг хичнээн жил эсэргүүцэв. Зэс аюултай учраас Оюу толгойг эсэргүүцсэн юм биш, тэрэндээ тулбал түүнээс хавьгүй эртний зэсийн уурхай Эрдэнэт ямар ч эсэргүүцэлгүй оршсоор ирсэн. Оюутолгой бол барууны хөрөнгө оруулалт учраас эсэргүүцлийн санхүүжилттэй, Эрдэнэт бол санхүүжүүлэгчийн өөрийн байгуулсан үйлдвэр учраас эсэргүүцэлгүй байгаа юм. Тэрнээс биш Эрдэнэтийн зэс эмтэй, Оюутолгойнх хортой байна гэсэн номгүй. 

   Нарийндаа цаад эзэн нь жишээлэхэд, Чайнаэнэржи биш, Росатом биш харин Орано, Рио тинто байгаа учраас эсэргүүцээд байгаа юм. Дашрамд дурьдахад манай ард түмэн эсэргүүцээд ч байгаа юм биш, манай “ард түмэн”-ээр эсэргүүцүүлээд байгаа хэрэг.

    Тэдгээр хөрөнгө оруулагч манай хоёрхон хөршийн аль нэгийнх биш учраас уурлаад байгаа юм. Яг л баяндуу хүний хашаанд нь хоргодож байсан айл түц ажиллуулж хөлжөөд орон сууцанд орох гэхээр: 

-Яана гэнээ. Манай хашаанд толгой хоргодож ус түлээнд гүйхээ болино гэсэн үү? Тэхгүй шүү гэж хорлоод л, эднийх “ТҮЦ-ндээ хортой бохь зардаг” гэсэн цуу дэгдээгээд байгаатай агаар нэг процесс.

   Жишээлэхэд тэд зэсийн биш сүүний үйлдвэр байгуулсан бол “Рио Тинтогийг амсаад үхдэг сүүний домог”, ферм нээсэн болжгэм “Ораногийн хорт дэлэнт үнээний трагеди” аль хэдийнэ амилаад, эсэргүүцлийн жагсаал хөвөрч л байгаа. Яагаад гэвэл тэд Москвагийн бус хөрөнгө, Бээжингийн бус бэл оруулагчид. Хөршийн бус хөрөнгө оруулагчид Монголд ороод байвал Манай улс тэдний эрхшээлээс гараад явчихна. Монгол улс эдийн засгаараа тусгаар тогтночихно. 

-Хүний царай харахгүй амьдрах гэж хүнээс мөнгө гуйхааргүй амьдрахыг хэлнэ, тиймүү? Улс орон ч гэсэн хөршийн царай харахгүй эдийн засагтай болчихвол сая нэг “улс шиг улс”, “тусгаар тогтнол шиг тусгаар тогтнол” бүрэлдэнэ. 

   Өмнө нь Зөвлөлт улс Мардайд уран олборлож байхад ямар ч эсэргүүцэл байгаагүй. Ямар ч хос толгой, ямар ч хордлого, ямар ч цацрагын аюул заналын тухай яриа гараагүй. Учир нь эсэргүүцэгч тал өөрөө олборлож байсаан.

   Та нар мэдэх үү? Манай хамгийн том эх орончийн төрсөн аймагт Хятад-Монголын хамтарсан Цайрт минерал гэж том уурхай байдгийг. Тэрнийг хэн ч эсэргүүцдэггүй болохоор бид мэддэггүй. Тэнд эмт цайр олборлодог ч юм биш л дээ. Зүгээр л санхүүжүүлэгч байхгүй болохоор эсэргүүцэл гардаггүй. Тийм учиртай.

Сүүлийн үед эсэргүүцлүүд шинэ панаалаар баяжиж:

-Оюутолгой ашигтай гэчихээд Ард түмэнд (үнэндээ бол надад) хэдэн цаас зүгээр оногдож өгөхгүй байна. Ямар ч ашиг алга гэж цэцэрхэх боллоо.

   Оюутолгой улсын төсвийн 40 хүртэл хувийг ганцаараа бүрдүүлж байгаа.Тэр мөнгөөр танай хүүхдэд ном заадаг багш нар, таныг эмчилдэг эмч нарын цалингийн 40 хүртэл хувийг гаргаж байгаа. Энэнээс өөрөөр яаж наалдах юм бэ? Рио тинтог очиж талах гээгүй л юм бол өөр юу тэндээс хуулж биедээ наах гэсэн юм бэ?

  Бас Монгол эх орноо хамгаалж яваа цэргийн албан хаагчдынхаа цалингийн 40 хүртэл хувийг, буу сумных нь үнийн ийм хэсгийг тавин олгож байгаа. Рио тинто энэнээс өөрөөр яаж Монголын тусгаар тогтнолыг хамгаалах юм бэ? Воо, гурав дахь хөршийн хөрөнгө оруулалтаар тусгаар тогтнолоо хамгаална гэж энэ.

   Гэхдээ зөвхөн нэг захын жишээ нь. Цаашлаад тэд хөрөнгөө хамгаалахын тулд манай нутгийг, манай тусгаар тогтнолыг, бидний ардчиллыг хамгаалах болно. Хамгийн чухал нь энэ. Бид хоёр хөршийн ашиг сонирхлын балансаас гадна Английн Рио Тинто, Францын Орано гэж хоёр том тусгаар тогтнолын нэмэлт баганатай болоод авсан. Үүнийг хийж чадсан, зориглосон хүмүүс бол жинхэнэ баатрууд, жинхэнэ эх орончид. Даан ч тэднийгээ үхсэн хойно нь л мэдэж авна доо. 

   Дараа нь бас нэг наргиантай акци явж байх юм. Эрдэнэт үйлдвэрийг Эрдэнэт хотынхонд хувааж өгнө ч гэх шиг. Бүтэхгүй гэдгийг мэдэж байгаа ч манайхан л болсон хойно “Юмыг яаж мэдэх вэ” гээд дагаад хийснэ, хийссэн тэр салхинд нь хэргээ бүтээгээд авна гэдгийг тооцоолсон л байгаа байхгүй юу? “Чукча не дурак, чукчагийн эзэн бүүр ч не дурак” (Тээр жилийн “Сонгуулийн дараа манай намаас үнэгүй байр авах улс бүртгүүлээрэй” гэсэн чинь цөмөөрөө иргэний үнэмлэхээ бариад оочерлосон, тиймээ)

 Гэхдээ бүтэхгүй байлаа ч гэсэн маш ноцтой үр дагавартай байж болох явуулга шүү, энэ бол. Чингэж гэмээнэ дараа нь яах юм бэ? Оюутолгойг Өмнөговийнхонд хувааж эзэмшүүлэх юм уу? 

   Яван явсаар Асгатын мөнгөний ордыг Баян-Өлгийн иргэд хувааж авна, мөн үү? Өөр яахын, та нар үндэсний цөөнх учраас хувааж эрхгүй гэлтэй биш. Алтай таван богд алтан уул байсан болж таарвал хасаг нөхөд л хувааж авахаас биш, маньд нялзахгүйнэ байна??? Цаашлаад баялагтай баялаггүй тэр нутаг нь тэднийх гэсэн логик гарна. Баян-Өлгийг тусгаар улс болгож таслах үзэл суртлын ажлын бэлтгэл л биш байгаасай билээ???

...Дашрамд дурьдахад Оюутолгойн хаялгаар Өмнөговьчууд цулайсан нь үнэн л дээ. Сум аймгийн хооронд фургоноор хүн зөөдөг байснаа хот хоорондын автобусны компанитай болсон нь нэг бус, бэржээнхэн бээлий оёж эхлээд л Оюутолгойн ажлын хувцасны топ нийлүүлэгч болсон оёдолчин ганц биш юм билээ. Одоо Дорноговийнхонд бусад нь атаархаж үхэх цаг ойрхон байгаа. Говийнхон яасан ч амны хишигтай улс вэ дээ?

2025.04.01

Б.Цэнддоо /Baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Маш (202.126.88.213)
    Үнэнийг үнэхээр ойлгомжтой бас хоржоонтой бичжээ.
    2025 оны 04 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ саяхан Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 14 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 25 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 41 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 48 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 53 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 54 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 56 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 12 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 13 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 14 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 31 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 33 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 46 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 48 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 49 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 50 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 52 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top