x

Улс төрийн тогтолцоо ба ялзрал

Аж үйлдвэрийн хувьсгалаас ардчиллын даяаршил хүртэл

 ФРЭНСИС ФУКУЯМА

Улс орнууд хэрхэн тал татаагүй, хүчтэй, хариуцлагатай улс төрийн инстүүцтэй болдог юм бол? Эл асуултад хариулт хайнгаа Фрэнсис Фукуяма биднийг Францын хувьсгалаас Арабын Хавар болон өнөөгийн Америкийн улс төр дэх бугшсан гажуудлууд руу аваачих агаад төр хэрхэн хөгжиж, ардчилал хэрхэн мандсан зураглалыг толилуулах болно. Авлига хэрхэн засаглалд нөлөөлдгийг болон зарим улс үүнийг үндсээр нь хэрхэн булга татан үгүй хийснийг шинжлэн судлахдаа тэрбээр Латин Америк, Африк, Азийн колоничлол хойноо ямархуу ялгаатай өв үлдээснийг сөхөн бэдэрсэн ба энэ бүхэн яагаад зарим бүс нутгийнхан цэцэглэн хөгжсөн байхад бусад нь байгаа газраа шигдэн үлдсэн буюу иргэний мөргөлдөөнд тэс үсэрсний учир шалтгааныг болор мэт тунгалаг харуулах ажээ. Түүнчлэн тэрбээр дэлхий даяар дундаж давхарга өсөн өндийж байгаа ийм эринд ардчилал болон Баруунд буй ужгирсан улс төрийн саажилтыг ямар ирээдүй хүлээж байгааг зоригтойёо таамаглажээ.

Эл ном болбоос улс төрийн тогтолцоо хэрхэн үүссэн, хувьссан хийгээд улс төрийн инстүүцүүдийн ялзралын тухай өгүүлсэн түүний Улс төрийн тогтолцооны сурвалж хэмээх лунжгар бүтээлийн дараагийн боть юм. Ном журмаараа ажилладаг орчин үеийн төр бий болгохын төлөө тэмцлийн талаар өргөн цар хүрээтэй, оновчтой өгүүлсэн энэхүү Улс төрийн тогтолцооны сурвалж ба Улс төрийн ялзрал зохиолууд нь сонгодог бүтээл хэмээн тооцогдох нь дамжиггүй.

 “Бишрэм бүтээл... Зотон нь асар өргөн агаад санаархал нь аугаа өндөр ажээ”

Дэвид Маркуанд, Нью-Стэйтсмэн

“Ардчилагч ч, дарангуйлагч ч үүнийг унших хэрэгтэй”

Доминик Лаусон, Сандэй Таймс

“Бидний цаг үеийн тэргүүлэх сэхээтний лут бүтээл”

Майкл Линд, Нью Йорк Таймс-ын номын тойм

Улс төрийн инстүүцүүдийн хөгжилд Францын хувьсгалын нөлөө

 XXI зууны хоёр дахь аравны эхээр өрнөж буй санаанд багтамгүй үзэгдлүүдийг авч үзье.

2013 онд хүнд зэвсгээр зэвсэглэсэн зэвсэгт дайчид Ливийн Ерөнхий сайд Али Зэйданыг хулгайлан төлбөр нэхэв. Өөр нэг зэвсэгт дайчид харин тус улсын экспортын бараг цорын ганц эх үүсвэр болох газрын тосны үйлдвэрлэлийн дийлэнх хэсгийг зогсоов. Харин өөр хэсэг дайчид Бенгазид суугаа АНУ-ын Элчин сайд Кристофэр Стивэнсийн амь насыг бүрэлгэсэн ба нийслэл Триполид орж ирснийг нь эсэргүүцэн жагссан жагсагчдыг буудаж хөнөөв.

Арабын Хаврын анхны жил болох 2011 оноос анх байгуулагдахад нь НАТО нэлээд дэмжин тусалж байсан эдгээр зэвсэгт бүлэглэлүүд тус улсыг удаан хугацаанд дарангуйлсан Муаммар Каддафиг эсэргүүцэн, түүнийг түлхэн унагасан юм. Авторитар засаглалуудын эсрэг тэмцэл тэр жил ганцхан Ливид ч биш, бас Тунис, Египет, Йемен, Сири болон илүү их ардчиллыг хүсэмжилсэн Арабын бусад оронд ч дэгдсэн. Гэсэн хэдий ч, хоёрхон жилийн дараа харахад Европ, Хойд Америкийнх шиг ардчилал алсын зүүд зэрэглээ бололтой. 2011 оноос хойш Ливи орон шинэ үндсэн хууль батлах үүрэг хүлээсэн сонгуулийн парламентын зүг тээнэгэлзэнгүй хэд алхсан. Гэлээ ч өдгөө ингээд харахад, тус улсад тулгамдаж буй хамгийн гол асуудал нь – тэнд төр алга байна. Өөрөөр хэлбэл, тодорхой газар нутагт энх тайван тогтоож, дэг журам, хууль сахиулах, төвлөрсөн эрх мэдэлтэй хууль ёсны байгууллага үгүй байна.

Африкийн бусад хэсгүүдэд засаглаж байна хэмээн цаасан дээр тунхаглаж байгаа ч арай ч Ливи шиг эмх замбараагүй болчхоогүй улсууд байсаар. Гэхдээ тэд маш сул. Туйлшруу үзэлт лалын бүлгүүд Өмнөд Ази, Ойрх Дорнодоос хөөгдөн гармагцаа Мали, Нигер, Нигери, Сомали зэрэг сул төртэй орнуудад очин майхнаа хатгацгааж байна. Тэдгээр орнууд үсрэнгүй хөгжиж буй Зүүн Азийн орнуудаас орлого, эрүүл мэнд, боловсролын хувьд тийм дор байгаа нь хүчтэй төр байхгүйтэй шууд холбоотой байж болох юм.

Өнгөрсөн энэ хугацаанд АНУ-ын санхүүгийн секторт мөн маш сонин үйл явдал өрнөсөн. Улс төрийн шугамын хэмжүүрээр үзвэл АНУ уг нь Каддафийн Ливиэс 180 хэм ялгаатай. АНУ маш сайн инстүүцчилэгдсэн, данхайсан том төртэй бөгөөд бүтэн хоёр зуун дамжсан, хангалттай гүн суусан ардчиллын өвтэй. Гэлээ ч эл төр хүртэл тийм ч сайн ажиллахгүй байгаа ба шалтгаан нь тэрбээр хэт-инстүүцчилэгдсэнд байгаа бололтой.

2008 оны санхүүгийн хямралын өмнө тус улсын тавин муж тус бүрт банк, санхүүгийн хяналт тавигчид ажиллаж байсны дээр улс орны санхүүгийн байгууллагуудыг бүхэлд нь хянан удирддаг хэдэн арван холбооны[1] түвшний агентлаг ажиллаж байлаа. Ийм нүсэр хяналт, зохицуулалтын тогтолцоотой атал АНУ-ын засгийн газар нүүрлэн ирж буй лүглийсэн моргейжийн зээлийн хямралыг урьдчилан харж чадаагүйгээс банкнууд хэт их зээл гаргасны дээр зохих ёсоор үнэлэх аргагүй, хэт нарийн ээдрээтэй үнэт цаасны системд орооцолдсон сүүдрийн банкны систем үүсгэчихсэн байжээ. Зарим сэтгүүлч эл хямралын бурууг шууд л засгийн газрын хэрэгжүүлдэг Фанни Маэ, Фрэдди Мак зэрэг агентлагууд руу чихдэг юм. Тэд буруутай1. Гэлээ ч моргейжийн галзуурсан халуурлыг улам даамжруулсан хувийн хэвшлийнхэн өөрсдөө ч бас буруутай. Их хэмжээгээр зээл олгоод нөхөн төлүүлж чадахгүй асуудал үүсвэл төр хүрч ирээд туслах л байлгүй хэмээн том байгууллагууд лазан, хайнга хандсан нь яах аргагүй үнэн. Чухам тийм нөхцөл байдал дунд 2008 оны есдүгээр сард Лэман Бродэрс дампуурлаа зарласан ба эл явдал Их хямралаас хойш АНУ-ын нүүр тулсан хамгийн муухай гүнзгий ангал байсан агаад үүнээс болоод дэлхий дахины төлбөр тооцооны тогтолцоо золтой л бут үсэрчхээгүй.

Гурав дахь үзэгдэл биднийг 2013 оны хавар Түрэг, Бразилд дэгдсэн Арабын Хавар луу аваачна. “Шинээр өндийж буй зах зээлийн эдийн засгууд” хэмээх ангилалд багтдаг эл хоёр улс өмнөх арванд нь эдийн засгийн хувьд хурдацтай хөгжсөн юм. Дарангуй дэглэмт Арабын орнуудаас ялгаатай нь аль аль нь ардчилсан бөгөөд сонгуулийн системтэй. Түрэгт Лалын шударга ёс хөгжлийн нам (Түрэг товчлолоор нь нэрлэвэл АКП) эрх барьж байсан бөгөөд тус намаас сонгогдсон Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоган нь анх Истанбул хотын даргаар улс төрийн гараагаа эхэлсэн юм. Бразилын ерөнхийлөгч харин 1964-1985 оны хооронд цэргийнхэн төр барьж байх үед шоронд орж байсан Дилма Рүсэф бөгөөд тэрбээр Социалист намаас сонгогдсон билээ.

Ийнхүү эдийн засаг, улс төрийн хувьд бишрэм амжилттай явсан эдгээр орон засаг төрөө эсэргүүцсэн олны эсэргүүцэлд түрхэн хугацаанд автан үймсэн юм. Түрэгт эсэргүүцэл өдөөсөн асуудал нь Истанбул хотын нэгэн паркийг улс худалдааны төв болгохоор шийдсэн явдал байлаа. Энэ нь, хэдүй ардчилсан замаар сонгогдсон ч Эрдоган хүчээр түрж, Түрэгийн залуу үеийнхний сонголт, мэдрэмжээс тасарч байгаа лугаа сэтгэгдэл залууст төрүүлэн жигшил дургүйцлийг нь төрүүлжээ. Бразилд харин гол асуудал төр засаг нь наад захын нийтийн үйлчилгээгээр хангаж, авлигын асуудлыг шийдэж чадахгүй байж хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн, зуны Олимпын наадам зохиоход тэрбум тэрбумаар нь мөнгө зарцуулахаар шийдсэн явдал байлаа.

Эдгээр тэмцлийг хооронд нь холбож буй шижим нь эдгээрээс хоёр жилийн өмнө тохиосон Арабын Хавар бөгөөд үүнийг бараг тэр чигт нь нийгмийн дундаж давхаргынхан өрнүүлсэн юм. Өмнөх үеийнхний хөлс хөдөлмөрийн үрээр цогцолсон эдийн засгийн хөгжлийн үр дүнд дээрх хоёр оронд хоёуланд нь дундаж давхарга шинээр үүссэн ба тэрхүү давхаргынхны тэмүүлэл, санаархал эцэг эхийнх нь үеийнхнээс хамаагүй дээгүүр ажгуу. Тунис, Египетийн эдийн засгийн өсөлт Түрэг, Бразилынхыг гүйцэхгүй л дээ; тийм авч хоёул их дээд сургууль төгсөгч ихтэй бөгөөд тэднийх нь ажиллах мөрөөдөл, сонголтыг дарангуй засгууд нь хяхан хавчиж байсан ажээ. Түүнчлэн Түрэг, Бразил хоёр ардчилсан сонгууль явуулдаг ч тэр нь нийгмийн тогтолцоог эсэргүүцэгчдийн үзэл бодлоо илэрхийлэх хэрэгцээг гүйцэд хангаж чадаагүй юм.

Үнэндээ, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд төр засгууд бүр ч илүү үр дүн харуулах хэрэгтэйгээс гадна олон нийтийн хүсэл шаардлага хэрхэн хувиран өөрчлөгдөж байгаад мэдрэмжтэй хандаж байх ёстой ажээ. Хятад орон эдийн засгийн гялалзсан амжилтын өөр нэг түүх. Тийм авч тэр ч бас улам тэлж, өдгөө хэдэн зуун саяар тоологдож буй дундаж давхаргынхаа зүгээс ийм шаардлагатай тулгарч байна. Тэднүүс нь тус орон галзуу хурдан хөгжсөний үр ашгийг хүртэж байгаа хэдий ч, дэлхий даяарх бусад дундаж давхаргынхны адилаар төр засгаасаа улам ихийг хүсэж, шаардсаар байна. Эдгээр оронд улс төрийн ямар тогтолцоо оршин үлдэж чадах нь тэдгээр тогтолцоо нь эдийн засгийн өсөлтийн үр дүнд үүссэн нийгмийн шинэ орчинд хэр дасан зохицохоос хамаарах бололтой.

baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (105.119.23.103)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 03 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үзүүлнэ 15 мин "Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив 19 мин Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр шинэчилнэ 20 мин Туулын хурдны зам: 9.8 км гүүр, 7 туннель бүхий цогц байгууламж баригдана 21 мин Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох шат дамжлагыг цөөрүүллээ 22 мин Төрийн албаны зөвлөлийн 10 дугаар хуралдаанаар зарим томилгоог шийдвэрлэв 23 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 2 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 2 цаг 19 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 2 цаг 21 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 2 цаг 23 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 2 цаг 24 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 2 цаг 26 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 27 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 2 цаг 31 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 4 цаг 43 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 4 цаг 43 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 4 цаг 44 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 4 цаг 46 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 4 цаг 48 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 6 цаг 4 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top