x

Зам засварт шаардлагатай санхүүжилтийг цаг тухайд нь шийдвэрлэх шаардлагатай

Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлснээр, 2024 онд зам засвар, шинэчлэлийн ажилд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх аж. Гэсэн хэдий ч шинээр зам барихаас гадна, ашиглаж буй замуудын арчилгаа, засварыг цаг тухайд нь хийх нь илүү чухал гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.

Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд энэ талаар хэлэхдээ:

“Жил бүр бид замын засвар арчлалтын санхүүжилтийн хүсэлт гаргадаг ч ердөө 30-40 хувь нь л батлагддаг. Үүнээс үүдэн олон улсын болон улсын чанартай авто замуудад чанаргүй засвар хийгдэх, эсвэл бүр засваргүй удах асуудал үүсэж байна” гэв.

Зам арчилгаа, засварын шинэ тогтолцоог бий болгож байна

Өмнө нь нүх гарсан замыг нөхөхөд л санхүүжилт олгодог байсан бол одоо замын ашиглалтын бэлэн байдлыг хангах түвшнээр санхүүжилт олгох шинэ тогтолцоог бий болгожээ. Энэ нь зам эвдрэхээс өмнө урьдчилан сэргийлэх, тогтмол засвар арчилгааг хийдэг механизмыг дэмжих зорилготой юм.

Гэхдээ уг санхүүжилтийн шинэ тогтолцоо хэрэгжиж эхлээгүй байгаа бөгөөд өндөр хөрөнгө шаардагдах тул алхам алхмаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж холбогдох албаныхан мэдээллээ.

Хариуцлагын тогтолцоо чангарч байна

  • 2023 онд зам засварын ажлыг чанаргүй хийсэн 10 гаруй компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан.
  • Компаниуд гүйцэтгэлийн баталгааг мөнгөн хэлбэрээр өгөх журам хэрэгжиж эхэлсэн. Хэрэв гүйцэтгэгч компани замаа засварлаж чадахгүй бол уг хөрөнгөөр нь өөр компаниар засвар хийлгэх зохицуулалт хэрэгжиж байна.
  • Даатгалын шаардлага тавих болсон. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч компаниуд замын чанарыг тодорхой хугацаанд баталгаажуулах үүрэг хүлээж, хариуцлагаа нэмэгдүүлэх болжээ.

Замын засвар, арчлалтыг урьдчилан төлөвлөж, тогтвортой санхүүжилтээр хангахгүй бол чанаргүй засвар, богино настай авто зам зэрэг асуудал цаашид ч үргэлжилсээр байх эрсдэлтэй. Иймээс энэ чиглэлээр хуулийн зохицуулалтыг сайжруулж, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох шаардлагатай гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 58 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 1 цаг 35 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 2 цаг 1 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 2 цаг 12 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 2 цаг 18 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 2 цаг 24 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 2 цаг 29 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 2 цаг 33 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 6 цаг 5 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 6 цаг 8 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 6 цаг 9 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 6 цаг 14 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 6 цаг 17 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 6 цаг 20 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 7 цаг 31 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 8 цаг 25 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 22 цаг 9 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 23 цаг 21 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 45 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top