x

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнг хэлэлцэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нар Архангай аймагт ажиллаж, “Хоршоологчдын зөвлөгөөн”-д оролцлоо.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн эхэлснээс хойш улсын хэмжээнд 8971 хоршоо шинээр байгуулагдаж, 88320 малчин гишүүнээр элссэн байна. Өнгөрсөн есөн сарын хугацаанд нийт 6364 хоршооны 22359 малчин 758 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ.

Архангай аймагт энэ хөдөлгөөний хүрээнд 514 хоршооны 2008 гишүүн 57.8 тэрбум төгрөгийн зээлд хамрагдсан байна.

Зөвлөгөөний үеэр хоршоологчид зээл олголт, эргэн төлөлт, татвар, даатгалтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, тэргүүлэх сайн туршлагуудаа хуваалцав.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэхдээ:

  • Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, хүнсний хангамж, нийлүүлэлтийн сүлжээг тогтмолжуулах боломжтойг онцоллоо.
  • Хоршоологчид төвлөрсөн зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний чухал бүрэлдэхүүн болох ёстойг дурдав.
  • Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, ногоон тэжээл тариалах зорилгоор хоршоодод газар олгох ажлыг эрчимжүүлнэ гэж мэдэгдэв.
  • Хоршооны гишүүдийг чадавхжуулах, стандарт нэвтрүүлэх, олон улсын туршлага судлах боломжоор хангана гэж амлалаа.

Зөвлөгөөнд оролцсон хоршоологчид “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт тогтвортой үргэлжилснээр малчдын орлого тогтмолжих, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих, хүнсний хангамж сайжрах, орон нутгийн төвлөрөл нэмэгдэх давуу талтай гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 10 цаг 9 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 10 цаг 14 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 10 цаг 19 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 10 цаг 31 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 10 цаг 32 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 10 цаг 35 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 10 цаг 36 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 10 цаг 38 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 10 цаг 51 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 11 цаг 0 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 11 цаг 5 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 12 цаг 12 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 12 цаг 57 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 12 цаг 57 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 12 цаг 58 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 13 цаг 3 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 13 цаг 16 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 14 цаг 46 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 14 цаг 49 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 15 цаг 22 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top