x

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 156 стандартыг дахин хянаж, шинэчлэхээр боллоо

Монгол Улсад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийт 156 стандарт мөрдөгдөж байна. Үүнээс:

  • 54 нь хөдөлмөрийн аюулгүй байдлын (ХАБ) стандарт
  • 97 нь хөдөлмөрийн эрүүл ахуйн (ХЭА) стандарт
  • 5 нь мэргэжлээс шалтгаалсан өвчний стандарт юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2024 оны 2-р сарын 17-21-нд улсын үзлэг зохион байгуулж, эдгээр стандартыг үнэлжээ. Үзлэгийн үр дүнд:

  • Дахин хянах – 47 стандарт
  • Холбогдох заалтуудыг засварлах – 6 стандарт
  • Хүчингүй болгох – 57 стандарт
  • Цаашид мөрдөх – 46 стандарт гэсэн ангиллыг гаргасан байна.

Шинэчлэлийн шаардлагатай стандартууд

Улсын үзлэгийн үеэр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартуудыг олон улсын болон бүс нутгийн жишигтэй уялдуулах шаардлагатайг онцоллоо. Энэ хүрээнд MNS 4969:2000 (сургалтын зохион байгуулалт), MNS 4643:1998 (аюулгүй ажиллагааны тэмдэг, дохионы өнгө) стандартуудыг шинэчлэх нь нэн тэргүүний асуудал гэж үзсэн байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс улсын үзлэгийн дүн болон цаашид хэрэгжүүлэх стандартчилал, техникийн зохицуулалтын шинэчлэлийн төлөвлөгөөг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид

Цахим болон танхимаар зохион байгуулсан уулзалтад:

  • ГБХНХЯ, НДЕГ, яамдын ХАБЭА-н салбар зөвлөлүүд
  • Аймаг, дүүргийн ХАБЭА-н зөвлөлүүд
  • Салбарын судлаачид, ААНБ-ын төлөөлөл
  • Их сургуулийн төлөөлөл зэрэг 130 гаруй хүн оролцжээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартуудыг салбарын бодлого, шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй уялдуулан шинэчлэх ажил үргэлжлэх юм.

Эх сурвалж: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 16 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 19 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 22 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 23 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 25 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 1 цаг 54 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 1 цаг 55 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 1 цаг 57 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 2 цаг 0 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 2 цаг 16 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 2 цаг 43 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 2 цаг 45 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 2 цаг 59 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 3 цаг 44 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 7 цаг 17 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 7 цаг 20 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 7 цаг 22 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 7 цаг 24 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 8 цаг 0 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 8 цаг 12 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top