x

Гал түймэрт өртөж орон гэрээ алдсан 18 айлд иж бүрэн гэр олгов

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд ажиллаж, гал түймэрт өртсөн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ орон гэргүй болсон 18 айл өрхөд иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий тусламжийн барааг хүлээлгэн өглөө.

Дорнод аймагт гарсан гал түймэрт өртөж хамгийн их хохирол амссан нь Хөлөнбуйр сумын Батхаан баг юм. Батхаан багийн нутаг дэвсгэрт нийт 70 айл өрх өвөлжиж байснаас 60 орчим айл өрх их бага хэмжээгээр гал түймэрт өртөж, хохирол амссан бол одоогийн байдлаар 6000 гаруй мал хорогдоод байна. Мөн Хөлөнбуйр сумын Батхаан багийн хэмжээнд 47 мянган га газар түймэрт өртсөн нь нийт газар нутгийн 35 хувийг эзэлж байна. Аймаг, сум орон нутгийн удирдлагууд гал түймэрт өртсөн малчдынхаа амьжиргааг дэмжих чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байгааг хэллээ.

Мөн тус багт Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж нөхцөл байдлын үнэлгээ хийх, гал түймрийн эрсдэлийг тогтоох, малын сэг зэмийг нэн даруй устгалд оруулах, халдваргүйтгэл хийх зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж байна.

Түүнчлэн зарим малчдаас мал угаартлаа, тодорхойгүй шалтгаанаар үхэж байна гэх дуудлагууд ирж буйг нутгийн удирдлагууд хэлж байна. Тиймээс цаашид малын эм тарианы хэрэгцээ шаардлага ихээхэн нэмэгдэж болзошгүй байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 17 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 19 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 20 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 25 мин Исламабад хотод амиа золиослогч халдлага үйлдэж, 12 хүн амиа алджээ 27 мин Хөгжлийн банкны удирдлагын томилгоо хууль зөрчсөн гэж үзлээ 30 мин Уушгины хатгалгаагаас урьдчилан сэргийлэхийг эмч нар уриалж байна 31 мин “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 35 мин Д.Трамп кофены импортын татварыг бууруулахаа мэдэгдэв 36 мин Хятадын 13 настай усанд сэлэгч Азийн дээд амжилт тогтоов 37 мин ЗГ: Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд 3 удаа үе шаттай нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх санал танилцууллаа 39 мин Их Британи амьтан дээрх шинжлэх ухааны туршилтыг үе шаттайгаар зогсооно 39 мин “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-ийн өр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлнө 41 мин С.Бямбацогт: “Албаны нууц” нэрийн дор мэдээлэл нуухыг хязгаарлана 42 мин “Байгаль 360” төсөл оюутны “Менторшип” хөтөлбөрийн шилдгээр шалгарч тэтгэлэг гардлаа 2 цаг 30 мин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн суулт хийж буй эмч, ажилчдын төлөөлөлтэй уулзжээ 2 цаг 32 мин Вьетнам улсыг зорих монгол иргэдийн тоо 50 гаруй хувиар өсжээ 2 цаг 34 мин К.Роналду 2026 оны дэлхийн аваргаар зодог тайлахаа мэдэгдлээ 2 цаг 36 мин “Эрдэм хакатон-2025” тэмцээнд шилдэг дөрвөн төсөл тодорлоо 2 цаг 40 мин Л.Түдэвийн тухай “Мятаршгүй, яндашгүй, элэршгүй” дурсамжийн ном хэвлэгдлээ 2 цаг 41 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ
Top