x

Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын тоо, хөтөлбөр, санхүүжилтийн талаарх мэдээлэл

Монгол Улсад нийт 69 мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

  • 35 нь нийслэлд, 34 нь орон нутагт байрладаг.
  • 39 нь Политехникийн коллеж, 24 нь мэргэжлийн боловсролын сургууль.

Суралцагчдын тоо өссөн үзүүлэлттэй байна

  • Өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад суралцагчдын тоо 6.8%-аар өссөн.
  • 2025 оны хавар 20,000 гаруй төгсөгч төгсөх тооцоо гарчээ.
  • 2023 онд Боловсролын багц хууль болон Мэргэжлийн болон техникийн боловсролын тухай хуульд өөрчлөлт орж, сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэн.

Санхүүжилт ба тэтгэлэг

  • 41 нь төрийн өмчийн, 28 нь хувийн хэвшлийн байгууллага.
  • 2020 оноос хойш суралцагч бүр сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг авдаг.
  • Төрийн өмчийн 41 байгууллагад 138.3 тэрбум төгрөг, хувийн хэвшлийн 28 байгууллагад 15.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

Мэргэжлийн боловсролын ач холбогдол

  • 12-р анги төгсөгчид бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон мэргэжлийн үнэмлэхтэй төгсөх боломжтой.
  • 2-р курсээс эхлэн аж ахуйн нэгж дээр уртын дадлага хийж, өдрийн урамшуулал авна.
  • Төгсөгчдийн 85%-аас дээш хувь нь шууд ажлын байртай болж төгсдөг.

Эрэлттэй мэргэжлүүд

Судалгаагаар 2030 он хүртэл 107,000 мэргэжилтэй ажилтан шаардлагатай бөгөөд үүнээс 46,000 нь мэргэжлийн болон техникийн боловсролын түвшинд бэлтгэгдэх шаардлагатай байна.

Тэргүүлэх мэргэжлүүд:

  • Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт
  • Гагнуурчин
  • Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн угсралт
  • Ойн аж ахуй, газар тариалангийн аж ахуй
  • Авто зам, гүүрний байгууламж, барилгын техник технологи
  • Мал амьтны эмнэл зүй
  • Нийт 58 мэргэжил эрэлттэй байна.

Хосмог сургалтын тогтолцоог хэрэгжүүлж эхэллээ

  • Суралцагчид 30%-ийг танхимд, 70%-ийг ажлын байран дээр дадлага хийж суралцана.
  • Дадлага хийж байх хугацаандаа ажил олгогчоос цалин авах боломжтой.
  • Сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэгт хамрагдахаас гадна нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлнө.

Цаашдын зорилт

  • Мэргэжилтэй ажиллах хүчийг бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх.
  • Сургалтын чанарыг сайжруулах, суралцагчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.
  • Монгол Улсын Засгийн газрын эдийн засгийн хөгжлийг бүсчилсэн бодлоготой уялдуулан шаардлагатай техникч, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх чиглэлээр сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх.

Энэхүү бодлого хэрэгжсэнээр Монгол Улс мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчээ нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг хангах боломж бүрдэх юм.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 2 цаг 34 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 2 цаг 39 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 2 цаг 44 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 2 цаг 56 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 2 цаг 57 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 3 цаг 0 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 3 цаг 1 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 3 цаг 3 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 3 цаг 16 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 3 цаг 24 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 3 цаг 30 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 4 цаг 37 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 5 цаг 22 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 5 цаг 22 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 5 цаг 23 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 5 цаг 28 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 5 цаг 41 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 7 цаг 11 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 7 цаг 14 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 7 цаг 47 мин
iИх уншсан
АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... "Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top