x

Цахим мөрийтэй тоглоомын аюул ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоомын асуудал Монгол Улсад хурдацтай нэмэгдэж, олон нийтийн анхаарлыг татах болжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлт мэдээлэл өглөө.

Цахим мөрийтэй тоглоомын хууль эрхзүйн зохицуулалт

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд мөрийтэй тоглоомыг зохион байгуулахыг хориглосон байдаг. Үүнд цахим орчинд явагдаж буй мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа мөн хамаардаг. Өмнө нь мөрийтэй тоглоом гэдэг нь хэсэг бүлэг хүмүүс хөзөр тоглон бооцоо тавихыг хэлдэг байсан бол өнөө үед цахим платформуудын тусламжтайгаар онлайнаар мөрий тавих боломжтой болжээ.

Хуульд зааснаар мөрийтэй тоглоом зохион байгуулахад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Гэтэл сүүлийн үед гадаад улсаас нэвтэрсэн "Bet" гэх мэт бооцоот тоглоомын платформууд Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Цахим мөрийтэй тоглоом хэрхэн явагддаг вэ?

Эдгээр платформууд нь казиногийн адил системтэй бөгөөд:

  • Тоглогч гуравдагч этгээд буюу "агент"-аар дамжуулан дансаар мөнгө шилжүүлдэг.

  • Бооцоогоо тавьсны дараа ялалт байгуулсан тохиолдолд мөнгөө буцаан авахдаа мөн л агентуудаар дамжуулан авдаг.

  • Платформ дотор зөвхөн спортын бооцоо биш, казино, рулет, слот тоглоомууд зэрэг мөрийтэй тоглоомын бүх хэлбэр бий.

  • Тоглогчдын ихэнх нь "их хэмжээний мөнгө тавьбал илүү ихийг хожно" гэсэн буруу ойлголттой байдаг.

Гэтэл эдгээр тоглоомууд казинотой ижил алгоритмтай ажилладаг бөгөөд эхэндээ бага ялалт өгч, улмаар тоглогчийг их хэмжээний бооцоо тавиулах замаар хожигдуулж, мөнгийг нь алддаг байна.

Иргэдийн хохирол

Цахим мөрийтэй тоглоомд насаараа хуримтлуулсан мөнгөө алдсан, өрөнд орсон иргэдийн тоо өссөөр байна. Олон иргэн бусдаас мөнгө зээлж, найз нөхдөө уруу татаж, хожих гэж оролдсоор улмаар бүхнээ алдах эрсдэлтэй нүүр тулдаг.

Цагдаагийн байгууллагад иргэд шууд хандах нь бага байдаг. Ихэвчлэн гэр бүлийнхэн нь цагдаагийн байгууллагад ханддаг бөгөөд хожимдсон байдаг тул алдагдсан мөнгийг буцаах боломжгүй болох тохиолдол их байдаг.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх алба болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна:

  • Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг хүргэх,

  • Контент бүтээгчидтэй хамтран залуучуудад мэдээлэл түгээх,

  • Цагдаагийн шуурхай ажиллагааны хэлтэс-ээр дамжуулан залилуулсан иргэдийн мөнгийг шуурхай царцаах,

  • Телеграм, Фэйсбүүк, Инстаграм зэрэг платформ дээр мөрийтэй тоглоомын сурталчилгааг хаах арга хэмжээ авах.

Бусад улс орнуудын туршлага

  • ОХУ, БНХАУ зэрэг улсад цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглосон бөгөөд онлайн платформуудыг хянаж, зохих арга хэмжээ авдаг.

  • АНУ, Европын өндөр хөгжилтэй орнууд мөрийтэй тоглоомыг хуулиар зохицуулж, татварын хяналттай явуулдаг.

Монгол Улсад ямар өөрчлөлт хийгдэх вэ?

Одоогоор УИХ-д цахим мөрийтэй тоглоомын хууль батлах асуудал яригдаж байгаа. Гэвч энэхүү хууль батлагдах эсэх нь тодорхойгүй байгаа ч одоогийн нөхцөлд мөрийтэй тоглоомын платформуудыг бүрэн хориглох шаардлагатай гэж үзэж байна.

Иргэдэд өгөх зөвлөгөө

  • Цахим мөрийтэй тоглоомын платформд бүртгүүлэхгүй байх, хандалт хийхгүй байх.

  • Фэйсбүүк, Инстаграм, Телеграм дээрх мөрийтэй тоглоомын зар сурталчилгааг устгах.

  • Санхүүгийн хувьд эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх.

  • Залууст мөнгөний хялбар аргаар баяжих гэсэн сэтгэлгээг бус, хөдөлмөрлөж амжилтад хүрэх ойлголтыг түгээх.

"Мөрийтэй тоглоом ашиг өгдөг зүйл биш. Харин ч таны санхүү, амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлнэ" гэдгийг бүх иргэн ухамсарлах хэрэгтэй гэж цагдаагийн байгууллагаас онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ЗОЧИН (103.212.119.144)
    МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН АРД ЦАГДААГИЙН ХУРАНДАА НАР БАЙДАГ! ТЭД БАЙР САВ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЬ ХАНГАН ӨӨРСДӨӨ Ч ТОГЛОН СУУДАГ !!!
    2025 оны 03 сарын 10 | Хариулах
  • Mongol zaluu (202.126.91.178)
    Tohloh togolhuun % hunii asuudal hoid solnhos bish
    2025 оны 03 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа саяхан Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 1 цаг 18 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 1 цаг 20 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 1 цаг 21 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 1 цаг 23 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 1 цаг 25 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 1 цаг 26 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 1 цаг 27 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 3 цаг 14 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 3 цаг 16 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 3 цаг 17 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 21 мин Исламабад хотод амиа золиослогч халдлага үйлдэж, 12 хүн амиа алджээ 3 цаг 24 мин Хөгжлийн банкны удирдлагын томилгоо хууль зөрчсөн гэж үзлээ 3 цаг 26 мин Уушгины хатгалгаагаас урьдчилан сэргийлэхийг эмч нар уриалж байна 3 цаг 27 мин “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 3 цаг 32 мин Д.Трамп кофены импортын татварыг бууруулахаа мэдэгдэв 3 цаг 33 мин Хятадын 13 настай усанд сэлэгч Азийн дээд амжилт тогтоов 3 цаг 34 мин ЗГ: Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд 3 удаа үе шаттай нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх санал танилцууллаа 3 цаг 35 мин Их Британи амьтан дээрх шинжлэх ухааны туршилтыг үе шаттайгаар зогсооно 3 цаг 36 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ
Top