x

Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил өнөөдөр эхэллээ.

Төслийн хоёрдугаар шугам болох Яармаг-Арцат-Өнөр хороолол чиглэлийн техникийн эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) баталж, нийт 19 тулгуур багана, хоёр буудлын анкоруудыг хүлээн авсан байна. Харин тоног төхөөрөмжүүд болон Т1-Т8 тулгуур баганыг дөрөвдүгээр сард хүлээн авч, дүүжин замын кабинуудыг үйлдвэрлэж эхлэх аж.

Энэхүү дүүжин тээвэр нь нийт 98 кабинтай байх бөгөөд нэг кабин 10 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд 22 км/цагийн хурдтайгаар зорчигчдыг 11 минутын дотор хүргэх боломжтой юм.

Төслийн ахлах инженер Г.Түвшинсанаа "Өнөөдрөөс тулгуур багана байрлуулах ажлыг эхлүүлж байна. Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулах шаардлагатай. Барилга угсралтын ажлыг 12 дугаар сард дуусгаж, гурван сарын туршилт, тохируулга хийнэ. Ингэснээр ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй" гэв.

Харин “Моннис инженеринг” компанийн барилга угсралтын менежер Ж.Анхбаяр "Төмөр бетон гадсан суурь, баганан суурь зэрэг хийцлэлтэй бөгөөд тулгуур багануудыг Францаас тавдугаар сард багтаан тээвэрлэнэ. Өрөмдлөгийг 15-20 метр гүнд хийж, 6-9 метр бетон суурь цутгах юм. Аюулгүй ажиллагааны хүрээнд нийслэлийн Аврах анги болон Францын талтай туршлага солилцон ажиллаж байна" хэмээн онцоллоо.

Ийнхүү дүүжин замын угсралт дууссанаас хойш зургаан сарын турш зорчигч суулгалгүй туршилтын тээвэрлэлтийг хийнэ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн түүхэн шинэчлэл 17 мин Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурдасгуур гэсэн үг 24 мин Япон, Австрали улсууд газрын ховор элементийн нийлүүлэлтэд хамтран ажиллахаар боллоо 51 мин Отгонтэнгэр уулыг тахих төрийн их ёслол 6 дугаар сарын 17-нд болно 52 мин Налайхын зам дагуу гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина 1 цаг 6 мин Алтай хотхонд сургууль барих ажлыг гацаасан компанийн өмч хувьчлалыг шалгана 1 цаг 9 мин Филиппинд Майон галт уул идэвхжиж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүллээ 1 цаг 13 мин УИХ-ын Өргөдлийн байнгын хороо сургуулийн хоолны асуудлаар ажлын хэсэг байгууллаа 1 цаг 13 мин Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ 1 цаг 14 мин Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 16 мин Монгол хэл бичгийн шалгалтын өргөдөл, гомдлыг хүлээн авч байна 3 цаг 29 мин ОХУ Ялалтын баяраар интернэт хязгаарлаж, цэргийн техникгүй парад хийнэ 3 цаг 29 мин Дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн Төрийн ордонтой танилцжээ 3 цаг 30 мин Израил, Иорданы удирдагчид Болгарын сонгуульд ялсан Р.Радевт баяр хүргэв 3 цаг 30 мин АНУ Европын Холбооноос импортлох автомашины татварыг нэмэгдүүлнэ 3 цаг 32 мин Хаврын тариалалт эхэлж, 25 мянган га талбайд тариалалт хийнэ 3 цаг 32 мин Дорноговь аймагт 839 мянга гаруй мод тарьжээ 3 цаг 33 мин Монголын говьд хулангийн сүрэг түүхэн тархац нутагтаа дахин үзэгдэж эхэллээ 3 цаг 35 мин Улаанбаатар хотод 300 МВт хүчин чадалтай Дулааны тавдугаар цахилгаан станц барьж эхэллээ 3 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 3 цаг 37 мин
iИх уншсан
Зургаан настын зовлон: Малчин-сурагч Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ... Д.Трамп Ираныг сүрдүүлсний дараа нефтийн үнэ огцом өслөө
Top