x

Зам, тээврийн салбарын эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөн боллоо

Монгол Улсад зам, тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан анх удаа эмэгтэйчүүдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

1990 оноос хойш автотээвэр, төмөр зам, авто зам, далай, усан зам, иргэний нисэхийн тээврийн үйлчилгээ өргөжин тэлж, Ази, Европыг холбосон тээвэр логистикийн сүлжээ байгуулах томоохон зорилго тавьсан. Энэ хүрээнд 2024 онд агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэж, МИАТ компани нэг сая дахь зорчигчоо бүртгэн авчээ. “Чингис хаан” нисэх буудал олон улсын үйлчилгээний дөрвөн одтой нисэх буудал болж, дэлхийн 100 том хотын нисэх буудлуудтай үйлчилгээний чанар, стандартын хувьд өрсөлдөхүйц түвшинд хүрч байна.

Автотээврийн салбарын хувьд 17 улстай хэлэлцээр байгуулж, 22 улстай олон улсын автотээвэрлэлт хийх боломжтой болсон. Уул уурхайн экспортын тээвэрлэлт өсч, 82.8 сая тонн ачаа тээвэрлэжээ.

Энэхүү зөвлөгөөн нь зам, тээврийн салбарын эмэгтэйчүүдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, чадавхжуулах, мэргэшүүлэх асуудлыг хөндсөнөөрөө онцлог байлаа. Зам, тээврийн салбарт 83 мянган хүн ажиллаж байгаа бөгөөд тэдний 40 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь өмнөх оныхоос 3.7 хувиар өссөн үзүүлэлт юм.

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан:
"Энэхүү зөвлөгөөнөөр зам, тээврийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэшүүлэх талаар зөвлөмж гаргана. Үүнийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад хүргүүлж, цаашид эмэгтэйчүүдийн ажиллах орчныг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авна" хэмээн онцлов.

Анх удаа зохион байгуулсан энэхүү зөвлөгөөн нь цаашид эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний ажиллах нөхцөлийг сайжруулахад бодитой үр дүн авчрахыг зорьж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 47 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 48 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 2 цаг 5 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 2 цаг 8 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 2 цаг 9 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 2 цаг 10 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 2 цаг 12 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 2 цаг 14 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 2 цаг 15 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 4 цаг 2 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 4 цаг 3 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 4 цаг 4 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 4 цаг 9 мин Исламабад хотод амиа золиослогч халдлага үйлдэж, 12 хүн амиа алджээ 4 цаг 11 мин Хөгжлийн банкны удирдлагын томилгоо хууль зөрчсөн гэж үзлээ 4 цаг 14 мин Уушгины хатгалгаагаас урьдчилан сэргийлэхийг эмч нар уриалж байна 4 цаг 15 мин “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 4 цаг 19 мин Д.Трамп кофены импортын татварыг бууруулахаа мэдэгдэв 4 цаг 20 мин Хятадын 13 настай усанд сэлэгч Азийн дээд амжилт тогтоов 4 цаг 22 мин ЗГ: Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд 3 удаа үе шаттай нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх санал танилцууллаа 4 цаг 23 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ
Top