x

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын үзүүлэлт 2024 онд өсөлттэй гарчээ

Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй Үл хөдлөх эд хөрөнгө зуучлал (ҮХЭХЗ)-ын 312 байгууллага 2024 онд үйл ажиллагаа явуулсан нь өнгөрсөн оноос дөрвөөр нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Тус байгууллагуудын тайлангаар нийтийн орон сууцны 1 м.кв-ын дундаж үнэ 5.9 сая төгрөг байна. Худалдан, худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн нийт талбайн:

  • 54 хувийг газар,
  • 41.8 хувийг орон сууц,
  • 3.4 хувийг арилжааны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
  • 0.3 хувийг үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө эзэлжээ.

ҮХЭХЗ-ын байгууллагууд 12,426 хэлцлээр 1,797.3 мянган м.кв талбай, 2,850.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдаж, шилжүүлсэн нь 2023 оныхоос талбайн хэмжээ 12.5 хувиар, үнийн дүн 24.6 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Хэмжээний ангиллаар:

  • 50 м.кв хүртэлх талбай – 508.5 тэрбум төгрөг,
  • 51-100 м.кв хүртэл – 760.1 тэрбум төгрөг,
  • 101-200 м.кв хүртэл – 735.2 тэрбум төгрөг,
  • 201 м.кв-аас дээш – 846.3 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн хэлцэл хийгджээ.

Түрээсийн зах зээл
ҮХЭХЗ-ын байгууллагууд 8,376 хэлцлээр 659.1 мянган м.кв талбай, 234.9 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлсэн нь өнгөрсөн оноос түрээсийн талбай 9.9 хувиар, үнийн дүн 31.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Түрээслэгдсэн үл хөдлөх хөрөнгийн үнийн дүн:

  • 50 м.кв хүртэл – 51.9 тэрбум төгрөг,
  • 51-100 м.кв хүртэл – 51.3 тэрбум төгрөг,
  • 101-200 м.кв хүртэл – 66.1 тэрбум төгрөг,
  • 201 м.кв-аас дээш – 65.5 тэрбум төгрөг.

Санхүүгийн үзүүлэлтүүд
2024 онд үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар 193.2 тэрбум төгрөгийн орлого, 183.6 тэрбум төгрөгийн зардалтай ажиллаж, 9.6 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олжээ.

  • 101 байгууллага ашигтай (16.7 тэрбум төгрөгийн ашиг),
  • 122 байгууллага алдагдалтай (7 тэрбум төгрөгийн алдагдал),
  • 89 байгууллага ашиг, алдагдалгүй гарсан байна.

Салбарын нийт хөрөнгө 224.6 тэрбум төгрөг бөгөөд:

  • 169.9 тэрбум төгрөг нь эргэлтийн хөрөнгө,
  • 54.8 тэрбум төгрөг нь эргэлтийн бус хөрөнгө,
  • 181.2 тэрбум төгрөг нь өр төлбөр,
  • 43.4 тэрбум төгрөг нь эздийн өмч эзэлжээ.

Салбарын нийт хөрөнгийн 77 хувийг 15 компани, 94 хувийг 60 компани бүрдүүлсэн бөгөөд нэг байгууллага дунджаар 1 брокер, 4 агенттай ажилласан байна.

Хувьцаа эзэмшигчдийн бүтэц:

  • 93.8 хувь – хувь хүмүүс,
  • 3.9 хувь – хуулийн этгээдүүд,
  • 2.4 хувь – хувь хүн, хуулийн этгээд хамтран эзэмшдэг бөгөөд хувь нийлүүлсэн хөрөнгө 7.3 тэрбум төгрөг-т хүрчээ.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • SHINE OYUN (102.89.76.174)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 11 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 3 цаг 42 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 3 цаг 49 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 3 цаг 59 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 4 цаг 22 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 4 цаг 28 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 4 цаг 55 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 5 цаг 54 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 6 цаг 17 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 6 цаг 24 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 6 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 22 цаг 19 мин ЭМГЭНЭЛ 22 цаг 28 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 22 цаг 28 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 22 цаг 29 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 22 цаг 30 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 22 цаг 31 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 22 цаг 32 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 22 цаг 33 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top