x

Нийслэлийн газрын гүний дулааны нөөцийг тодорхойлох суурь судалгааг эхлүүлнэ

Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэн хамтран ажиллах гэрээ байгуулж, нийслэл орчмын газрын гүний дулааны нөөцийг тодорхойлох суурь судалгааг эхлүүлэхээр боллоо.

Энэхүү судалгаагаар нийслэлийн бүс нутагт газрын гүнд хуримтлагдсан дулааны хэмжээ, хангамжийн боломж, ашиглалтын тогтвортой байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг нарийвчлан тогтоох юм. Нөөцийг тодорхойлсноор байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй дулааны тогтвортой эх үүсвэрийг хөгжүүлэх боломж бүрдэхийг холбогдох албаныхан онцоллоо.

Гүний дулааны энерги ашиглах ач холбогдол:

  • Сэргээгдэх эрчим хүчний шийдэл – Газрын гүний дулааны эх үүсвэрийг ашигласнаар нийслэлийн халаалтын системд ачаалал багасах боломжтой.
  • Агаарын бохирдлыг бууруулах – Нүүрс түлдэг халаалтын системийг бага багаар орлуулах замаар агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх.
  • Урт хугацаанд тогтвортой хангамж – Гүний дулаан нь байгаль орчны нөлөөллөөс хамаарахгүйгээр тогтвортой ажиллагаатай байдаг.
  • Эдийн засгийн үр ашиг – Уламжлалт халаалтын эх үүсвэрээс бага зардалтай бөгөөд эхний хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа харьцангуй богино.

Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судалгааны үр дүнд нийслэлийн бүс нутагт гүний дулааны нөөцийн ашиглалтын төлөвлөгөөг боловсруулж, холбогдох төсөл, хөтөлбөрүүдэд нэвтрүүлэх боломжтой болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 53 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 55 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 59 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 1 цаг 0 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 1 цаг 1 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 2 цаг 31 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 2 цаг 32 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 2 цаг 33 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 2 цаг 37 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 2 цаг 53 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 3 цаг 20 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 3 цаг 22 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 3 цаг 36 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 4 цаг 21 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 7 цаг 54 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 7 цаг 57 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 7 цаг 59 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 8 цаг 1 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 8 цаг 36 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 8 цаг 49 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top