x

ГССҮТ-ийн эмч нар цээжний дурангийн мэс заслыг орон нутагт нэвтрүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх эмчилгээг эх орондоо нутагшуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээг долоо дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус тасгийн эмч нар алсын дуудлагаар хөдөө орон нутагт ажиллаж, яаралтай тусламж үзүүлэхээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байранд сургаж чадавхжуулан, хамтарсан үзлэг оношлогоо болон мэс засал эмчилгээ хийж байгаа аж.

Уг ажлын үр дүнд Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Говь-Алтай, Булган аймгийн эмнэлэгт цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээ хийж эхэлснээр орон нутгийн иргэдэд цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлж, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын ачаалал, төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой ажил болсон юм.    

ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч нар 2023 онд 14 удаа алсын дуудлагаар ажиллаж, орон нутгийн 12 иргэнд мэс засал эмчилгээ хийсэн бол, 2024 онд 28 удаагийн үйл ажиллагаагаар нийт 27 иргэнд мэс засал эмчилгээг амжилттай хийжээ.

Тасгийн хамт олон цаашид цээжний дурангийн мэс засал эмчилгээг түлхүү хийх, энэхүү эмчилгээний арга технологийг нутагшуулах, нийслэл болон орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг төрөлжсөн нарийн мэргэжлээр сургаж чадавхжуулахад анхаарах зэрэг зорилтот томоохон ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа аж.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 45 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 47 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 51 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 52 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 54 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 2 цаг 23 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 2 цаг 24 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 2 цаг 26 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 2 цаг 29 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 2 цаг 45 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 3 цаг 12 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 3 цаг 14 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 3 цаг 28 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 4 цаг 13 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 7 цаг 46 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 7 цаг 49 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 7 цаг 51 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 7 цаг 53 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 8 цаг 29 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 8 цаг 41 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top