x

2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барина

Геодези, усны барилга байгууламжийн газраас НЗДТГ, УБЗАА-тай хамтран 2025 онд хийх ажлын төлөвлөгөөг үе шаттай танилцуулж эхлээд байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 168 орчим км үерийн далан бий. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотын үерийн байгууламжийг 450 орчим км болгож өргөтгөхөөр тусгасан. Энэ зорилтын хүрээнд 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барихаар төлөвлөж байгааг ГУББГ-ын дарга Б.Бямбасайхан мэдээлжээ.

1. 2022 оноос хойш он дамнан хэрэгжиж байгаа Жаргалантын үерийн хамгаалалтын далан буюу 1.8 км үерийн даланг ашиглалтад хүлээлгэн өгнө. Өнгөрсөн онд Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газрыг хамгаалсан үерийн байгууламжийг барьж дууссан. Урагшаа Жаргалантын ам руу холбогдох 420 метр урт, авто замын хоёр гаргууртай үерийн хамгаалалтын даланг энэ жил барьснаар нийт ажил дуусах юм.

2. Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргоос зүүн тийш Сэлбэ гол руу гарсан үерийн хамгаалалтын шороон суваг нь инженерийн хийцлэлгүй учраас ус нэвтрэх чадамж алдагдсан. Тиймээс тус шугамыг инженерийн хийцлэлтэй болгож засварлана.

3. Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Бөмбөгөр орчимд үерийн улмаас босоо түшиц хана нурсан. Уг 40 метр босоо түшиц ханыг сэргээн засварлаж, шинээр цутгалт хийнэ.

4. Нисэхийн үерийн сувгийг засварлаж шинэчилнэ.

Түүнчлэн Сэлбэ голд таван шатлалт усан сан барина. Нийт 1.3 сая метр.куб ус хуримтлуулах зориулалттай найман далангаас бүрдсэн хоёр хажуу талаараа шороон далантай, инженерийн хийцлэлтэй, усыг боож гаргах тохируулгатай таван шатлалт усан сан барихаар төлөвлөлөө. Улаанбаатар хотод байнгын ашиглалтад байдаг 168 км үерийн далангийн төлөвлөгөөт далан сувгийн цэвэрлэгээг 28 байршилд хийж, 48 мянган метр.куб лаг цэвэрлэхээр 2025 оны төлөвлөгөөнд тусгажээ. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр ажлуудыг эхлүүлж, арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 53 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 55 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 59 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 1 цаг 0 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 1 цаг 1 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 2 цаг 31 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 2 цаг 32 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 2 цаг 33 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 2 цаг 37 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 2 цаг 53 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 3 цаг 20 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 3 цаг 22 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 3 цаг 36 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 4 цаг 21 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 7 цаг 54 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 7 цаг 57 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 7 цаг 59 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 8 цаг 1 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 8 цаг 36 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 8 цаг 49 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Хятадын түрэлт ба ШХАБ Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Соломон хааны бөгж 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top