x

Монгол Улсад уур амьсгалын сангийн төслүүд үр дүнтэй хэрэгжих боломжтой гэж үзэв

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-аас зохион байгуулсан "Монгол Улс-Уур амьсгалын сан" олон талт хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, орон сууцны үр ашгийг нэмэгдүүлэх, хог хаягдал болон газрын доройтолтой тэмцэх чиглэлд төслүүд хэрэгжүүлэх нь хамгийн үр дүнтэй арга хэмжээ болохыг оролцогчид онцолсон байна. Учир нь энэ төрлийн төсөл, хөтөлбөрүүд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулснаар олон улсын санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх аж.

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ,
"Монгол орны агаарын дундаж температур сүүлийн 80 жилд 2.5 градусаар дулаарч, өвлийн хур тунадас нэмэгдэж, зуных нь буурсан. Байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ихэсч, эрчим нь нэмэгдэж байна. Үүнээс үүдэн нүүдлийн мал аж ахуй, хөдөө аж ахуй, дэд бүтэц, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин зэрэг бүхий л салбарт сөрөг нөлөө үзүүлж байна. Манай улс Уур амьсгалын ногоон сантай (GCF) үр дүнтэй хамтран ажиллаж, олон төсөл хэрэгжүүлсэн ч тэдгээрийн үр өгөөжийг сайжруулах шаардлагатай" хэмээн онцоллоо.

Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс, Уур амьсгалын ногоон сан хамтын ажиллагаагаа шинэчлэх чиглэлд хэд хэдэн асуудлыг хөндсөн байна. Тухайлбал, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын оролцоог сайжруулж, төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийн механизмыг тодорхой болгох шаардлагатай гэж үзэв.

Төслүүдийн санхүүжилт, үр дүн

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд 408 сая ам.долларын төсөл боловсруулсан ч, үүнээс ердөө 65 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад орж ирсэн байна. Энэ нь төслүүдийн 15% нь л амжилттай хэрэгжсэн гэсэн үг юм. Тиймээс хэлэлцүүлгийн үеэр төслүүдийн хэрэгжилтийн хурдыг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд бодитой алхам хийх хэрэгтэйг онцлов.

Уур амьсгалын ногоон сан гэж юу вэ?

Уур амьсгалын ногоон сан (Green Climate Fund – GCF) нь дэлхийн уур амьсгалын чиглэлийн хамгийн том сан бөгөөд хөгжиж буй улсуудад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг дэмжих зорилготой.

Эх сурвалж: БОУАӨЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
COP32 бага хурал Этиопт зохион байгуулагдах төлөвтэй байна 5 цаг 46 мин Балбын “Gen-Z” хөдөлгөөн Засгийн газарт реформын хэлэлцээрийн төсөл хүргүүлжээ 5 цаг 49 мин Тайванийн өмнөд хэсэгт хар салхины улмаас олон мянган хүн орон гэрээ орхин нүүлжээ 5 цаг 50 мин 2026-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв 5 цаг 57 мин Үндэсний спортын хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд нэгдсэн байр суурьт хүрлээ 5 цаг 59 мин ЭЕШ-ын өвлийн шалгалтын суудлын хуваарь 11 дүгээр сарын 25-наас гарна 6 цаг 1 мин “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хорих ял оноов 6 цаг 3 мин Увс аймгийн Сагил суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө 7 цаг 5 мин Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа 7 цаг 6 мин Өнгөрсөн долоо хоногт 37 мянга гаруй зөрчил бүртгэгджээ 8 цаг 24 мин Д.Амарбаясгалан: МАН-ын Их хурлаар намын даргад нэр дэвшихгүй 8 цаг 26 мин Төмөр замын төслүүдийн хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцууллаа 8 цаг 27 мин Дүүжин замын барилгын ажил өвлийн турш тасралтгүй үргэлжилнэ 8 цаг 28 мин Засгийн газар УБЕГ-ын даргаар Д.Даваанямыг томилов 8 цаг 30 мин Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жагсаалт, шалгуурыг олон улсын стандартад нийцүүлнэ 8 цаг 32 мин Хувийн мэдээллээ өгснөөр иргэд залилуулах тохиолдол ихэсч байна 8 цаг 33 мин ГССҮТ, Хөх хотын Ардын эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо 10 цаг 20 мин Засгийн газар уран бүтээлчдийн авьяас, бүтээлийн үнэ цэнийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ 10 цаг 21 мин Сурагчдын анхаарлыг хөгжүүлэх “Спорт өрөлтийн хөтөлбөр” туршилтаар хэрэгжиж эхэлнэ 10 цаг 22 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг хангах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 10 цаг 27 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ “Petro Matad” Монголд газрын тосны хоёр дахь цооногоо ашигла...
Top