x

Нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн боллоо

Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, өмнөх зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт, цэвэрлэгээний ажлын явц, усан сан барих болон үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ажлын явцыг хэлэлцлээ.

Энэ сарын 10-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд 24 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 78.2 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн О.Мандах танилцууллаа.

Сэлбэ сэргэлт төслийн явц

Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Сэлбэ сэргэлт” төслийн хэрэгжилтийн талаар танилцуулсан байна.

Тус төслийн хүрээнд:

  • Усны барилга байгууламжийн ТЭЗҮ,
  • Геодези, байр зүйн зураглал,
  • Инженер геологийн судалгаа,
  • Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ,
  • Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ,
  • Авто зам, гүүрний нарийвчилсан зураг төсөл,
  • Гүүрэн байгууламж, дугуйн зам, явган хүний зам, талбайн инженер геологийн судалгаа боловсруулж дууссан байна.

Сэлбэ голын үерийн эрсдэлээс хамгаалах, урсацыг нөхөн сэргээх зорилгоор голын дунд хэсэгт буюу үерийн ус ихээр цугларах Баянзүрх дүүргийн 29-р хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14-р хорооны хэсэгт 1.3 сая шоо метр эзлэхүүнтэй усан сан барихаар төлөвлөжээ.

Усан сангийн үзүүлэлтүүд:

  • Мандлын талбай: 21.7 га
  • Гүн: 2.5-4 метр
  • Барилга угсралтын ажил: 2025 оны 4-р сард эхэлнэ

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Сэлбэ голын үерийн эрсдэл буурч, орчны тохижилт, усны хангамж, экосистемийг хамгаалахад чухал нөлөө үзүүлэх юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 3 цаг 42 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 3 цаг 49 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 3 цаг 59 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 4 цаг 22 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 4 цаг 28 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 4 цаг 55 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 5 цаг 54 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 6 цаг 17 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 6 цаг 24 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 6 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 22 цаг 19 мин ЭМГЭНЭЛ 22 цаг 28 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 22 цаг 28 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 22 цаг 29 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 22 цаг 30 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 22 цаг 31 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 22 цаг 32 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 22 цаг 33 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top